2001 онд “Бүтээлч олон(Creative Commons)” ашгийн бус корпорац нь АНУ-д байгуулагдсан бөгөөд тус байгууллага нь зохиогчийн эрх бүхий хэд хэдэн лиценз дээр тулгуурлан “Бүтээлч олны лиценз (Creative Commons licenses)” -ийг боловсруулж 2002 оны 12-р сарын 16 -наас албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн байна.
Ихэнх лиценз нь нэн ялангуяа оригинал буюу эх лицензүүд зохиогчийн эрхтэй (copyrighted) бүтээлүүдийг өөрчлөхгүй, төлбөр авахгүйгээр түгээх эрхтэй гэх мэт “суурь зарчим эрх/баримтлал (baseline rights)” -ыг зөвшөөрнө. Зарим шинэ гарсан лицензүүд энэ баримтлалыг баримталдаггүй байна.
Ихэнх лиценз нь нэн ялангуяа оригинал буюу эх лицензүүд зохиогчийн эрхтэй (copyrighted) бүтээлүүдийг өөрчлөхгүй, төлбөр авахгүйгээр түгээх эрхтэй гэх мэт “суурь зарчим эрх/баримтлал (baseline rights)” -ыг зөвшөөрнө. Зарим шинэ гарсан лицензүүд энэ баримтлалыг баримталдаггүй байна.
Бүтээлч олны лицензүүд дэлхийн нийтийн шүүн таслах 43 ялгаатай эрх одоогоор авах боломжтой байгаа ба нэмж арван есийг хөгжүүлж байна. АНУ-аас гадна лицензийн шүүн таслах эрх (jurisdictions)-ийг “Олон улс дахь бүтээлч олон (Creative Commons International)” -ий үйл ажиллагааны хүрээнд хэрэгждэг.
Агуулга
- Оригинал буюу эх лицензүүд
- Хорших
- Шинж чанар
- Хамгаалсан бүтээлүүд
- Бусад лицензүүд
- Хэрэгсэхгүй болсон лицензүүд
- Бүтээлч олны лицензүүдийн агуулга доор боловсорсон төслийн жагсаалтууд
- Цааш үзэх
- Лавлах(ишлэл)
- Ашигласан эх
- Гадаад холбоосууд
Орчуулга үргэлжилнэ...
Энэ лицензийг уншиж байгаад бусадтай санаа оноогоо хуваалцмаар санагдаад нэлээд дээр лицензийн нэрийг монгол хэлээр бичих гээд үг оноож чадалгүй ноорог дэвтрээ цаасандаа булаад орхичихсон юм. Гэтэл хэлний мэргэжлийн танил багш (найз :)) маань цахим шуудандаа “Оюуны бүтээлийг олон нийтэд хүртээмжтэй болгох эрх(зөвшөөрөл)” гэсэн сайхан санааг саяхан бичээд явуулжээ. Энэ нь Creative Commons Attribution/Share-Alike License 3.0 утгат нэлээд дөхчихсөн ч юм шиг санагдаад орхилоо. Ингээд өмнө орчуулж байсан зүйлээ нэлээд лавшруулж жаахан засаад мэдэхийг хүссэн хүнд нэмэр болгоё гэж бодлоо. Өмнө хэлж байсан хүмүүсийн санаа оноог уншиж сонирхвол Паскалийн гурвалжин , Сэтгэлэг, сэтгэмж бичлэгүүдээс уншиж болно. Нэрийн талаар санаа оноо байвал бичээрэй.
Comments