Skip to main content

Бичлэгийн холбоос

Дөлгөөн хүү фонт зурж бэлтгэх талаар цахим шуудангаар асууж лавласан тул энэ бичлэгийг бичиж бэлтгэлээ. Би фонт, хэвлэлийн чиглэлээр мэргэжээгүй ч өөрийн туршиж үзсэн  арга, мөн олж авсан багахан дадлага туршлага дээр ээ тулгуурлаад бичсэн бичлэгүүд өөр хоорондоо ямар уялдаа холбоотой болохыг  хэлж өгье. 

Холбоотой бичлэгүүд: 

  • Цэглэбэрээс вектор фонт бичлэгт дурдсан нээлттэй эхийн Фонтфоорж програм нь сайт дээрээ фонт бүтээх талаар маш дэлгэрэнгүй  хичээлтэй. Хэрэв фонт шинээр үүсгэж бэлтгэх гэж байгаа бол энэ хичээлийг эхлээд нэг уншихад илүүдэхгүй  болов уу гэж бодсон шүү:    
  • Фонт шинээр бүтээнэ гэдэг зөвхөн үсгийн дүрс зурах гэсэн ойлголт биш түүний төрөл, хэлбэр, дүрсээ зурах хэмжээ хүртэл учир утгатай үүнийг Фонтфооржийн хичээл дээрээс ойлгоод авах боломжтой, үүнээс гадна юникодын талаар бага зэрэг мэдэх хэрэгтэй байдаг. Хүсвэл Юникод гэсэн ойлголтыг эх сайтаас нь уншиж болохоос гадна монгол хэлээр   Юникодын тухай энгийн ойлголт гэсэн энэ бичлэгээс уншихад тус болж магад. Монгол бичгийн  дүрс тэмдэгт юникодын талбарт яаж  байрлах талаар  170-р баримтад тайлан бичгээс. татаж аваад үзэж болно. Мөн монгол хэл дээр товчлон бэлтгэснийг ОпенМН -ын баримтжуулалт дээрээс энэ холбоосоор ороод уншиж болно.   
  • Хэрэв Опентайп төрлийн фонт үүсгэх гэж байгаа бол  Глип орлуулах хүснэгт GSUB талаар бас ойлгосон байхыг шаардана.  Жишээлбэл дараалсан хоёр үсэг нэг үеээр харуулах арга, эсвэл нэг дүрсийг хоёр болгож хуваах аргуудын тухай мэдэх боломжтой.  
  • Ингээд монгол бичгийн дүрмээр ажиллах рендренг хийх чадвартай фонт үүсгэх тухай    Орлуулгын төрлийг ашиглах арга гэсэн бичлэгээс үзээд санаа авах боломжтой. Ерөнхий ойлголтыг тэлэхэд нэмэр болох бол уу гэж бодож бичсэ юм.. 
  • Рендренг буюу дүрмийг бэлтгэхийн тулд   Нэгдэх тайлбар, мөн  Хоёрдох тайлбар гэсэн зүйлийг ойлгосон байхад фонт зохиох ажилд бага ч гэсэн тус болох байх гэж бодож байна.


Энэ яг л өвөө, эмээ, охин, нохой, муур ... гээд манжин татдаг үлгэр шиг өөр хоорондоо  нэг нэгнээсээ холбоостой асуултууд тул энэ бүгдийг бага ч гэсэн мэдэж байх зайлшгүй хэрэгтэй юм  гэж бодоод байгаа юм.

Үргэлжлэл: Үсгийн үндсэн хэмжээ. 

Comments

D said…
За ёстой их баярлалаа. Хоорондын холбоо сүлбээ нь гараад ирэхээр ойлгомжтой болоод ирж байна.

Үүнээс гадна өөрийн уншсанаа бататган лавлах зүйл байнаа. Төвөгтэй бичгийг (complex script) харуулахын тулд хэд хэдэн зүйл хэрэгтэй байдаг бололтой юм.

1. Юникод/ISO 10646 гэх мэт стандартанд дэмжигдсэн байх. Таны ачаар Юникодод монгол бичгийн тодорхойлолт аль хэдийн орсон билээ.
2. Үсгийн хэв. Үүнд орлуулга (GSUB), байршуулалт (GPOS) гэх мэт дүрмийн шинжтэй зүйлс бүгд багтдаг. MongolianScript.otf хэвэнд GSUB байгаа боловч GPOS нь байхгүй гэж ойлгосон.
3. Монгол бичгийн гарын драйвер. Үүнийг Линукс дээр хийхэд тун боломжтой юм билээ. Алмастай хэлэлцэж байгаад гарын драйвер л зохиогоод дээрх хоёртой байхад болно гэж буруу бодож байснаа ойлгосон. Дөрөв дэх зүйл энэ бүгдийг нэгтгэдэг.
4. Харуулах хөдөлгүүр буюу "layout engine". Үүнд IBM-н ICU, нээлттэй эхийн Pango, M$-н Uniscribe зэрэг ордог. Энэ хөдөлгүүр дээрх гурван зүйлийг нэгтгэн хэрэглэгчид зөв бичгийг харуулах үүрэгтэй.

Эндээс харвал хамгийн харуулах хөдөлгүүр дутуу, үсгийн хэвэнд зарим дүрэм дутуу байгаа нь харагдаж байна. Монгол бичгийг тооцоолуурт дүрслэх ажил ямар шатанд явааг бүрэн ойлгохын тулд ийн нуршив :D

Ташаарсан зүйл байвал залруулна уу.
D said…
* сүүлээсээ хоёрдахь догол мөрийн "хамгийн" гэдгийг хасаж уншина уу :P
Дөлгөөн өө, өөрөө уялдаа холбоог сайн ойлгосон байна.


<<1. Юникод/ISO 10646 гэх мэт стандартанд дэмжигдсэн байх. Таны ачаар Юникодод монгол бичгийн тодорхойлолт аль хэдийн орсон билээ.>>

Энд нэг ташаа зүйл байна (Миний ачаар биш ээ). Монгол бичгийг Юникодод оруулах ажлыг 10-15 хүнтэй том баг нэлээд хэдэн жил боловсруулж гарсан юм. Ялангуяа Өвөр монголын их сургуулийн монгол хэл судлалын профессор Чойжинжав багш, Насан-урт гээд тэндэхийн олон багш нар, монгол улсын их сургуулиас Намсрай, Лодой багш нар гээд олон багш нар мөн Оливер, Монгол стандартын газрын Чилхасүрэн гуай гээд монгол бичигт сэтгэлтэй олон хүний уйгагүй зүтгэлээр, Юникодын экспедицүүдийн үнэтэй зөвлөгөөгөөр бүтсэн ажил. Надаа эхний хурлаас эхлээд кодыг баталсан хурлын зургууд байгаа. Одоогоор техникийн хөгжлийн хурданд бууж өгөхгүй санаатай би үзээд л байгаа. :-)


<< 2.Үсгийн хэв. Үүнд орлуулга (GSUB), байршуулалт (GPOS) гэх мэт дүрмийн шинжтэй зүйлс бүгд багтдаг. MongolianScript.otf хэвэнд GSUB байгаа боловч GPOS нь байхгүй гэж ойлгосон.>>

Чи үүнийг яг зөв ойлгосон байна. GPOS -ийг яаж хэрэглэх ёстойг би одоо болтол уншиж судлаагүй явж байгаа. Үүнийг сайн ойлгосон бол юм бичээрэй. Лигатурыг хэрэглэхгүйгээр хагас дүрийг хооронд нь холбож харуулахад хэрэглэж байж магад. (Сударт хагас дүрсээр холбодог байсан юм)

<<3. Монгол бичгийн гарын драйвер. Үүнийг Линукс дээр хийхэд тун боломжтой юм билээ. Алмастай хэлэлцэж байгаад гарын драйвер л зохиогоод дээрх хоёртой байхад болно гэж буруу бодож байснаа ойлгосон. Дөрөв дэх зүйл энэ бүгдийг нэгтгэдэг.>>

Энд яг зөв ойлгосон байна. Би эртний ДОС, ОС дээр гарын драйверуудыг бол сайн мэддэг байсан. Одоо бол ямар хэрэгсэл ашиглаж байгааг ч сонирхож үзээгүй. Баримжаа нь бол нэг их өөрчлөгдөөгүй байх гэж бодож байна л даа. Гарын товчинд оноох скан кодын хүснэгтийг зөв өгөхөд учир байгаа юм л даа. Нууц биш бол ямар хэрэгсэл ашиглаж болох, нээлттэй эхийн юу байгаа талаар бусад залуустаа тайлбарлаж өгөхгүй юу? Сонин байна.

Хэт урт тул таслав :-)
<<4. Харуулах хөдөлгүүр буюу "layout engine". Үүнд IBM-н ICU, нээлттэй эхийн Pango, M$-н Uniscribe зэрэг ордог. Энэ хөдөлгүүр дээрх гурван зүйлийг нэгтгэн хэрэглэгчид зөв бичгийг харуулах үүрэгтэй.>>

“CTL engine” -ийг зөвхөн үйлдлийн систем-үүдэд, дэмжүүлээд бас гүйцэд биш юм шиг санагдаад байгаа юм л даа. Системийн хэлний сонголтод Монгол бичгийг сонгосны дараа монгол бичгийн бичвэрийн(текстийн) юникодыг “CTL engine” фонтын ийм дүрсээр үзүүлнэ гэдгийг хэлж өгөх үүрэг хүлээнэ. +++ Дээр нь харуулж байгаа хэрэгсэл програмууд “CTL engine” бас дэмжиж ажиллаж Монгол бичгийг харуулахыг дэмжих ёстой шиг санагдаад байгаа юм. Нэмэх тэмдгээр тэмдэглэсэн энэ холбоос одоогоор алдагдаад байгаа шиг санагдаж байгаа. Би ойлгоогүй ч байж магадгүй юм. (Хэлний гурван үсгийн кодыг уншиж байхад санагдсан ( http://www.sil.org/iso639-3/codes.asp?order=639_3&letter=m )

Хэрэгсэл програмууд гэдэгт Браузерууд, Бичвэр боловсруулах програмууд ... гэх мэт.


<< -Эндээс харвал харуулах хөдөлгүүр дутуу, үсгийн хэвэнд зарим дүрэм дутуу байгаа нь харагдаж байна. Монгол бичгийг тооцоолуурт дүрслэх ажил ямар шатанд явааг бүрэн ойлгохын тулд ийн нуршив :D >>

Хамгийн сүүлд хийсэн дүгнэлтийг би сайн ойлгохгүй л байна, яг юу-г хэлээд байгааг.


Миний бодлоор

Жишээ нь ОпенОфис дээр монгол бичгийн ажиллах зарчим нь гарын драйвер систем дээрээ ажиллаад товчноос орж ирэх код л юникодоор орж ирээд ОпенОфис нь “CTL engine” дэмжсэн тул фонтоосоо зөв хувилбараа гаргаж аваад Монгол хувилбарт босоогоор баруунаасаа зүүн тийш бичнэ гэдгийг нэмсэн тул зөв бичээд ажиллаж байгаа.

Эх жинхэнэ хөгжүүлэлтэд монгол бичиг болон монгол кирилл бичгээр аль алинаар нь ажиллах боломжтой боловч дээр өгүүлсэн хэлний стандартын дэмжлэгээс шалтгаалаад бичгийн аль нэг горимоор нь ажиллана гэж хэлэлцүүлэг дээр ярсныг дээр өгсөн холбоос дээрээс үзэж болно. Үүнийг бас Бадаагаас сайн лавлаж асууж ойлгох хэрэгтэй юм.


Ийм болохоор

Босоогоор бичих бичлэгийг хаана яаж дэмжүүлэх тухай асуудлыг бас бодох хэрэгтэй.

Асуух зүйл: “үсгийн хэвэнд зарим дүрэм дутуу байгаа нь харагдаж байна. “ Ямар дүрэм хаана хийж өгөхөөр дутуу харагдаж байна вэ?
Гэхдээ та ч гэсэн гавьяатай. Та нарт үргэлж баярладаг.
tugstugi said…
GPOS оор тигийн байрлалыг зааж өгдөг. kern, mark гэсэн 2 feature -г нь хүмүүс их ашигладаг.

Kern нь 2 тигийн хоорондох зайг зааж өгнө. Монгол бичигт бүх тиг нуруугаараа нийлэх учир kern-ний хэрэг байхгүй.

Mark-ыг үндсэн тиг дээр туслах дүрс нэмж зурахад ашиглана. Жишээ нь үгийн дунд орсон Н үсгийн тигийг зөвхөн шүдээр зураад дуслыг нь mark-ын тусламжтайгаар байрлуулж болно. Нэг ёсондоо үүгээр зурах тигийхээ тоог цөөлж болно гэсэн үг.
Хэрэгтэй зүйл хэлж өгсөнд баярлалаа ТөгсТөгөлдөр өө, Mark нь бас MarkToBase, MarkToLigature,
MarkToMark гурван янз байдаг юм байна. MarkToBase манай Н үсгийн нэг тусал, Г үсгийн хоёр дусалтай
хэлбэрүүдийг фонтод үүсгэхэд хэрэг болж болох юм. Харин цөөхөн зурлага сайхан үүсгээд Глипүүдийг
тэдний нийлэмжээр үүсгэвэл MarkToLigature үүсгэж болмоор юм байна. Би уг нь СУДАР дээр юникодоос
өмнө БО,БҮ, БА,БИ гэх мэт лигатурыг яг дундуур нь хуваачихсан юм шиг үүсгээд тайрчихсан юм шиг Б
гийн араас нумын дараа бичдэг эгшгүүдийн хэлбэрээр залгаад бас тайрчихсан юм шиг П тэй урьд
хэлсэнтэй адил нэг л дүрс залгадаг байсан юм. Юникод хэлэлцэж байхад энэ санааг оруулах гэсэн олон
хүн глип Лигатур зурахад төвөгтэй сайн фонт хийхэд төвөг болно гээд орхисон юм. Тэр санаа миний
санааны мухарт сууж байдаг юм бас туршиж үзэж болох юм, Одоо юм хөгжсөн цөөхөн хэдэн дүрсээр
бүгдийн гаргаад ирж болох байх. Тэр тайрчихсан дүрсийн санаа Бичмэл тиг бичлэгийн зургийн 1-р
хуудасны 3-р мөр, 4-р хуудасны 2,3-р мөрд байж байгаа. Үүнийг юу гэж бодож байна.

Popular posts from this blog

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай.  Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чө...

Бичгийн тиг

Гэртээ очоод аав ээж, ах дүү, найз нөхөд, хамт ажиллаж байсан багш нартаа гаа уулзаж учрах нь үнэхээр сайхан байлаа. Үүний зэрэгцээ манай миний сургууль гэж дуудах дуртай их сургуулиараа өдөр бүр л орж гарсаар найз нөхөд багш нарынхаа хийж бүтээсэн янз янзын шинэ сайхан зүйлийг сонсож мэдээд баярлаж хөөрөөд цаг хугацаа өнгөрөхийг ч мэдсэнгүй. Сүүлийн хэдэн сар интернетээр найз залуучууд маань монгол бичгийн фонтыг хөгжүүлэх, вэб фонт бүтээх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх талаар санаа тавьж хичээнгүйлэн ажил өрнүүлж байгааг таних мэдэх багш нартаа дуулгаж бас тэдний зүгээс хамтран ажиллаа ч гэж хүслээ. Хэдэн жилийн өмнө МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн эх хэлний судалгааны төвд хэрэгжсэн ЮНИСКО-гийн төсөл ажлын нэг хэсэг болох ( зурлага дээр суурилж ) монгол бичгийн фонт бүтээгдсэн ийг мэдэж байсан тул эх сурвалжийг асууж лавлаад, хэрэглэж байгаа аргын нь тодруулав.  Энэ зурган дээр үзүүлэх зүүн гар талын дөрвөн фонтыг зурлага дээр түшиглээд бэлдэж англи үсгийн га...

Шувуун саарал

Саяхан интернэтээр сонин(Өдрийн сонин) уншиж байгаад Дамдин багшийн тухай “ Англи хэлний Дамдин ” гэсэн гарчигтай сайхан өгүүлэл уншсан юм. Багшийн орчуулгын ажлын талаар бичсэн байсан нь сонирхол татаад интернэтээр Д.Нацагдоржын “Шувуун саарал” -ыг хайтал шууд л 2006 онд сонин дээр хэвлүүлсэн орчуулга нь mongolnews.mn вэб хуудсны холбоосоор дороо гараад ирлээ. Багшийн орчуулгыг  олзуурхаад монгол хэлээр бичсэнтэй нь хамт дээр нь монгол бичгээ сурч байгаа танд зориулаад монгол бичигтэй нь хамт тэмдэглэл дээрээ  тавилаа. (Монгол бичгээр бичиж явуулсан найз охиндоо баярлалаа. ;-) ) .   Enjoy reading. Д.Нацагдорж Шувуун саарал (1) Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна. (2) Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэр...

Клуб Хаус Аппликейшн

  Клуб Хаус (Clubhouse) аппликейшн (апп) гэж юу вэ,  яагаад гэнэт хаа сайгүй яриад эхлэв ээ? Ард нь радиогоор ярьж, хэсэг нь хурал цуглаан ч гэмээр, нөгөө хэсэг нь гэртээ баяр ёслол тэмдэглээд ч байгаа шиг энэ бүгдийг багтаасан аудио чат(хөөрөлдөх) дээр суурилсан нийгмийн сүлжээний програмыг Клуб Хаус(гэр) гэж нэрэлжээ. Хэрэглэгчид, янз бүрийн сэдвээр сонирхолтой хүмүүсийн хоорондох харилцан яриа, ярилцлага, хэлэлцүүлгийг сонсох боломжтой, энэ нь яг подкастай төстэй боловч шууд (амьд ) үйл явцад нэмэлт давхарга програмаар оролцох ба оролцох хүмүүс  бүгд уригдсан байна. Клуб Хаус зөвхөн уригдсанд үйлчилнэ. Та үүнийг апп дэлгүүрээс татаж аваад данс үүсгэх боломжгүй.   Бодит амьдрал дээрх орон нутгийн эсвэл дарвуулт онгоцны клубын нэгэн адил клубын одоо байгаа гишүүн таныг урих болно.   Бодит амьдрал дээрх Элитийн клубыг орчин үед виртуал болгосон хэлбэр.  Та элсэх үедээ өөрийн сонирхдог сэдэв жишээлбэл техник, ном, бизнес эсвэл эрүүл мэнд гэх мэтчил...

Ховордсон зургийн дижитал хадгалалт

Хоёр гурван жилийн өмнөөс гарч эхэлсэн Монголчууд XVII-XX зууны эхэн үе зурагт түүх, Монголчууд XX зууны эхэнд зурагт түүх гэсэн сайхан цуврал номуудыг авч уншиж үзсэн.  Энэ намар Монголчууд XX зуун зурагт түүх гэх гуравдугаарх цувралыг номын дэлгүүрт хараад би нэлээд хэдэн жилийн өмнө 2009 онд British Library санхүүжүүлж хэрэгжүүлсэн EAP264: Ховордсон монгол зургийн негативуудыг дижиталаар хадгалж хамгаалах төслийн зургуудыг Британи номын сангийн веб хуудаснаас үзэж байснаа санав. Интернет өргөн дэлгэр хэрэглэх болсон өнөө үед та бид ч ялгаагүй дээрх төслийн тухай дээр холбоосоор ороод үзэж болно. Энэ төслийн талаар уг веб хуудсанд бичигдсэн зүйлээс хэсгийн та нартаа монгол хэл рүү хөрвүүлээд энд орууллаа. “ Монгол кино гэрэл зураг, дуу бичлэгийн архивд 160 мянга гаруй гэрэл зургийн хальс, 10552 шилэн негативыг хадгалж байдаг.  Энэ төслийн зорилго олонх нь огт хэвлэгдээгүй 1921-ээс 1945 оны хооронд авсан гэрэл зургийн шилэн негативуудыг дижитал зураг хэлбэрт оруу...

Crowdsourcing Монголоор

Танихгүй хүмүүстэй хамтран онлайнаар асуудал шийдвэрлэж юм бүтээх аргыг Crowdsourcing гэж нэрлэнэ. Олон хэсэг бүлэг хүмүүсийн мэдлэг, мэргэжлийн туршлага, цагийг ашиглаж , Интернет эх үүсвэрүүдийг түшиглэн Crowdsourcing хийх дээ: 1) Олны дотроос хүмүүсийг сонгож ажиллуулах, эсвэл  асуудлаа нийтлээд уншсан хүмүүс холбогдон ажиллах, 2) Асуудлаа шийдвэрлэхийн тул яаж хийж болохоо асууж хариулт авах, 3) Мэдлэг дээр тулгуурлаж хайж олох, олсон зүйлээ зохион байгуулж цэгцэлж авах, 4) Шинэ санаа гаргаж бусдын бодол санааг авах байдлаар ажилладаг. Үүнийг хэрэгжүүлэх Ухаалаг-Хуудас буюу smartSheet гэх хэрэгсэл ч бий. Crowd : бөөн хүн ,  crowded adj.  хүнээр дүүрсэн, пиг чихсэн, иг дүүрэн хүн sourcing : олны оролцоог чиглэсэн удирдлагын арга уу? Crowdsourcing гэсэн үгийг монгол хэлээрээ юу гэж буулгаж болох вэ? Таны санаа оноо?

Унших эх сурвалж, Тав

Интернетийн ертөнцөд тоон буюу дижитал хувилбараар орж ирсэн номоос монгол бичгээр бичигдсэн номын эх сурвалжуудын тухай "Унших эх сурвалж" гээд нэгээс дөрөв хүртэл дугаарлаад блог бичлэгтээ өмнө оруулсан билээ. Тэр бичлэгүүдээ нэгтгэж судлаач, монгол бичгээ сурч буюу хүмүүст хүргэх үүднээс Монгол бичгийнхээ блогт Дижитал ном нэртэй хуудас бэлтгэж тавьсан юм. Энэ удаа өөрийн нэмж мэдсэн хэдэн номын дижитал хувилбарын холбоосуудыг та бүгдэд хүрье. 1. Google Books Гүүглийн номын санд Герман хэл дээр Петербургт 1831 онд хэвлэгдсэн Монгол хэлний(ярианы) дүрмийн ном байна. Тус номын унших сэдэвт Үлгэрийн далайн  хэсгээс 129-134 хуудаст оруулсныг "Ялагч төгс нөхөцсөн нэг бурхан ану ... " гээд эхлэн унших боломжтой байна. Үүний зэрэгцээ Алтан гэрэл судраас   143-156 хуудаст оруулсныг "Хир үгүй үлэмж дэлгэрэхүй илтэд эрдмийн нь бадарахуй олон зуун гэрлээр тэнгэр нарын газрыг ... " гээд эхэлж унших боломж байна. 2. 1855 онд хэвлүүлсэн 613 хуудастай ...