Дөлгөөн хүү фонт зурж бэлтгэх талаар цахим шуудангаар асууж лавласан тул энэ бичлэгийг бичиж бэлтгэлээ. Би фонт, хэвлэлийн чиглэлээр мэргэжээгүй ч өөрийн туршиж үзсэн арга, мөн олж авсан багахан дадлага туршлага дээр ээ тулгуурлаад бичсэн бичлэгүүд өөр хоорондоо ямар уялдаа холбоотой болохыг хэлж өгье.
Холбоотой бичлэгүүд:
- Цэглэбэрээс вектор фонт бичлэгт дурдсан нээлттэй эхийн Фонтфоорж програм нь сайт дээрээ фонт бүтээх талаар маш дэлгэрэнгүй хичээлтэй. Хэрэв фонт шинээр үүсгэж бэлтгэх гэж байгаа бол энэ хичээлийг эхлээд нэг уншихад илүүдэхгүй болов уу гэж бодсон шүү:
- Фонт шинээр бүтээнэ гэдэг зөвхөн үсгийн дүрс зурах гэсэн ойлголт биш түүний төрөл, хэлбэр, дүрсээ зурах хэмжээ хүртэл учир утгатай үүнийг Фонтфооржийн хичээл дээрээс ойлгоод авах боломжтой, үүнээс гадна юникодын талаар бага зэрэг мэдэх хэрэгтэй байдаг. Хүсвэл Юникод гэсэн ойлголтыг эх сайтаас нь уншиж болохоос гадна монгол хэлээр Юникодын тухай энгийн ойлголт гэсэн энэ бичлэгээс уншихад тус болж магад. Монгол бичгийн дүрс тэмдэгт юникодын талбарт яаж байрлах талаар 170-р баримтад тайлан бичгээс. татаж аваад үзэж болно. Мөн монгол хэл дээр товчлон бэлтгэснийг ОпенМН -ын баримтжуулалт дээрээс энэ холбоосоор ороод уншиж болно.
- Хэрэв Опентайп төрлийн фонт үүсгэх гэж байгаа бол Глип орлуулах хүснэгт GSUB талаар бас ойлгосон байхыг шаардана. Жишээлбэл дараалсан хоёр үсэг нэг үеээр харуулах арга, эсвэл нэг дүрсийг хоёр болгож хуваах аргуудын тухай мэдэх боломжтой.
- Ингээд монгол бичгийн дүрмээр ажиллах рендренг хийх чадвартай фонт үүсгэх тухай Орлуулгын төрлийг ашиглах арга гэсэн бичлэгээс үзээд санаа авах боломжтой. Ерөнхий ойлголтыг тэлэхэд нэмэр болох бол уу гэж бодож бичсэ юм..
- Рендренг буюу дүрмийг бэлтгэхийн тулд Нэгдэх тайлбар, мөн Хоёрдох тайлбар гэсэн зүйлийг ойлгосон байхад фонт зохиох ажилд бага ч гэсэн тус болох байх гэж бодож байна.
Энэ яг л өвөө, эмээ, охин, нохой, муур ... гээд манжин татдаг үлгэр шиг өөр хоорондоо нэг нэгнээсээ холбоостой асуултууд тул энэ бүгдийг бага ч гэсэн мэдэж байх зайлшгүй хэрэгтэй юм гэж бодоод байгаа юм.
Үргэлжлэл: Үсгийн үндсэн хэмжээ.
Comments
Үүнээс гадна өөрийн уншсанаа бататган лавлах зүйл байнаа. Төвөгтэй бичгийг (complex script) харуулахын тулд хэд хэдэн зүйл хэрэгтэй байдаг бололтой юм.
1. Юникод/ISO 10646 гэх мэт стандартанд дэмжигдсэн байх. Таны ачаар Юникодод монгол бичгийн тодорхойлолт аль хэдийн орсон билээ.
2. Үсгийн хэв. Үүнд орлуулга (GSUB), байршуулалт (GPOS) гэх мэт дүрмийн шинжтэй зүйлс бүгд багтдаг. MongolianScript.otf хэвэнд GSUB байгаа боловч GPOS нь байхгүй гэж ойлгосон.
3. Монгол бичгийн гарын драйвер. Үүнийг Линукс дээр хийхэд тун боломжтой юм билээ. Алмастай хэлэлцэж байгаад гарын драйвер л зохиогоод дээрх хоёртой байхад болно гэж буруу бодож байснаа ойлгосон. Дөрөв дэх зүйл энэ бүгдийг нэгтгэдэг.
4. Харуулах хөдөлгүүр буюу "layout engine". Үүнд IBM-н ICU, нээлттэй эхийн Pango, M$-н Uniscribe зэрэг ордог. Энэ хөдөлгүүр дээрх гурван зүйлийг нэгтгэн хэрэглэгчид зөв бичгийг харуулах үүрэгтэй.
Эндээс харвал хамгийн харуулах хөдөлгүүр дутуу, үсгийн хэвэнд зарим дүрэм дутуу байгаа нь харагдаж байна. Монгол бичгийг тооцоолуурт дүрслэх ажил ямар шатанд явааг бүрэн ойлгохын тулд ийн нуршив :D
Ташаарсан зүйл байвал залруулна уу.
<<1. Юникод/ISO 10646 гэх мэт стандартанд дэмжигдсэн байх. Таны ачаар Юникодод монгол бичгийн тодорхойлолт аль хэдийн орсон билээ.>>
Энд нэг ташаа зүйл байна (Миний ачаар биш ээ). Монгол бичгийг Юникодод оруулах ажлыг 10-15 хүнтэй том баг нэлээд хэдэн жил боловсруулж гарсан юм. Ялангуяа Өвөр монголын их сургуулийн монгол хэл судлалын профессор Чойжинжав багш, Насан-урт гээд тэндэхийн олон багш нар, монгол улсын их сургуулиас Намсрай, Лодой багш нар гээд олон багш нар мөн Оливер, Монгол стандартын газрын Чилхасүрэн гуай гээд монгол бичигт сэтгэлтэй олон хүний уйгагүй зүтгэлээр, Юникодын экспедицүүдийн үнэтэй зөвлөгөөгөөр бүтсэн ажил. Надаа эхний хурлаас эхлээд кодыг баталсан хурлын зургууд байгаа. Одоогоор техникийн хөгжлийн хурданд бууж өгөхгүй санаатай би үзээд л байгаа. :-)
<< 2.Үсгийн хэв. Үүнд орлуулга (GSUB), байршуулалт (GPOS) гэх мэт дүрмийн шинжтэй зүйлс бүгд багтдаг. MongolianScript.otf хэвэнд GSUB байгаа боловч GPOS нь байхгүй гэж ойлгосон.>>
Чи үүнийг яг зөв ойлгосон байна. GPOS -ийг яаж хэрэглэх ёстойг би одоо болтол уншиж судлаагүй явж байгаа. Үүнийг сайн ойлгосон бол юм бичээрэй. Лигатурыг хэрэглэхгүйгээр хагас дүрийг хооронд нь холбож харуулахад хэрэглэж байж магад. (Сударт хагас дүрсээр холбодог байсан юм)
<<3. Монгол бичгийн гарын драйвер. Үүнийг Линукс дээр хийхэд тун боломжтой юм билээ. Алмастай хэлэлцэж байгаад гарын драйвер л зохиогоод дээрх хоёртой байхад болно гэж буруу бодож байснаа ойлгосон. Дөрөв дэх зүйл энэ бүгдийг нэгтгэдэг.>>
Энд яг зөв ойлгосон байна. Би эртний ДОС, ОС дээр гарын драйверуудыг бол сайн мэддэг байсан. Одоо бол ямар хэрэгсэл ашиглаж байгааг ч сонирхож үзээгүй. Баримжаа нь бол нэг их өөрчлөгдөөгүй байх гэж бодож байна л даа. Гарын товчинд оноох скан кодын хүснэгтийг зөв өгөхөд учир байгаа юм л даа. Нууц биш бол ямар хэрэгсэл ашиглаж болох, нээлттэй эхийн юу байгаа талаар бусад залуустаа тайлбарлаж өгөхгүй юу? Сонин байна.
Хэт урт тул таслав :-)
“CTL engine” -ийг зөвхөн үйлдлийн систем-үүдэд, дэмжүүлээд бас гүйцэд биш юм шиг санагдаад байгаа юм л даа. Системийн хэлний сонголтод Монгол бичгийг сонгосны дараа монгол бичгийн бичвэрийн(текстийн) юникодыг “CTL engine” фонтын ийм дүрсээр үзүүлнэ гэдгийг хэлж өгөх үүрэг хүлээнэ. +++ Дээр нь харуулж байгаа хэрэгсэл програмууд “CTL engine” бас дэмжиж ажиллаж Монгол бичгийг харуулахыг дэмжих ёстой шиг санагдаад байгаа юм. Нэмэх тэмдгээр тэмдэглэсэн энэ холбоос одоогоор алдагдаад байгаа шиг санагдаж байгаа. Би ойлгоогүй ч байж магадгүй юм. (Хэлний гурван үсгийн кодыг уншиж байхад санагдсан ( http://www.sil.org/iso639-3/codes.asp?order=639_3&letter=m )
Хэрэгсэл програмууд гэдэгт Браузерууд, Бичвэр боловсруулах програмууд ... гэх мэт.
<< -Эндээс харвал харуулах хөдөлгүүр дутуу, үсгийн хэвэнд зарим дүрэм дутуу байгаа нь харагдаж байна. Монгол бичгийг тооцоолуурт дүрслэх ажил ямар шатанд явааг бүрэн ойлгохын тулд ийн нуршив :D >>
Хамгийн сүүлд хийсэн дүгнэлтийг би сайн ойлгохгүй л байна, яг юу-г хэлээд байгааг.
Миний бодлоор
Жишээ нь ОпенОфис дээр монгол бичгийн ажиллах зарчим нь гарын драйвер систем дээрээ ажиллаад товчноос орж ирэх код л юникодоор орж ирээд ОпенОфис нь “CTL engine” дэмжсэн тул фонтоосоо зөв хувилбараа гаргаж аваад Монгол хувилбарт босоогоор баруунаасаа зүүн тийш бичнэ гэдгийг нэмсэн тул зөв бичээд ажиллаж байгаа.
Эх жинхэнэ хөгжүүлэлтэд монгол бичиг болон монгол кирилл бичгээр аль алинаар нь ажиллах боломжтой боловч дээр өгүүлсэн хэлний стандартын дэмжлэгээс шалтгаалаад бичгийн аль нэг горимоор нь ажиллана гэж хэлэлцүүлэг дээр ярсныг дээр өгсөн холбоос дээрээс үзэж болно. Үүнийг бас Бадаагаас сайн лавлаж асууж ойлгох хэрэгтэй юм.
Ийм болохоор
Босоогоор бичих бичлэгийг хаана яаж дэмжүүлэх тухай асуудлыг бас бодох хэрэгтэй.
Асуух зүйл: “үсгийн хэвэнд зарим дүрэм дутуу байгаа нь харагдаж байна. “ Ямар дүрэм хаана хийж өгөхөөр дутуу харагдаж байна вэ?
Kern нь 2 тигийн хоорондох зайг зааж өгнө. Монгол бичигт бүх тиг нуруугаараа нийлэх учир kern-ний хэрэг байхгүй.
Mark-ыг үндсэн тиг дээр туслах дүрс нэмж зурахад ашиглана. Жишээ нь үгийн дунд орсон Н үсгийн тигийг зөвхөн шүдээр зураад дуслыг нь mark-ын тусламжтайгаар байрлуулж болно. Нэг ёсондоо үүгээр зурах тигийхээ тоог цөөлж болно гэсэн үг.
MarkToMark гурван янз байдаг юм байна. MarkToBase манай Н үсгийн нэг тусал, Г үсгийн хоёр дусалтай
хэлбэрүүдийг фонтод үүсгэхэд хэрэг болж болох юм. Харин цөөхөн зурлага сайхан үүсгээд Глипүүдийг
тэдний нийлэмжээр үүсгэвэл MarkToLigature үүсгэж болмоор юм байна. Би уг нь СУДАР дээр юникодоос
өмнө БО,БҮ, БА,БИ гэх мэт лигатурыг яг дундуур нь хуваачихсан юм шиг үүсгээд тайрчихсан юм шиг Б
гийн араас нумын дараа бичдэг эгшгүүдийн хэлбэрээр залгаад бас тайрчихсан юм шиг П тэй урьд
хэлсэнтэй адил нэг л дүрс залгадаг байсан юм. Юникод хэлэлцэж байхад энэ санааг оруулах гэсэн олон
хүн глип Лигатур зурахад төвөгтэй сайн фонт хийхэд төвөг болно гээд орхисон юм. Тэр санаа миний
санааны мухарт сууж байдаг юм бас туршиж үзэж болох юм, Одоо юм хөгжсөн цөөхөн хэдэн дүрсээр
бүгдийн гаргаад ирж болох байх. Тэр тайрчихсан дүрсийн санаа Бичмэл тиг бичлэгийн зургийн 1-р
хуудасны 3-р мөр, 4-р хуудасны 2,3-р мөрд байж байгаа. Үүнийг юу гэж бодож байна.