Skip to main content

Posts

Showing posts from April, 2010

"Илбэт" тоон гурвалжин

Санаа оноо

Гүүгл-ийн монгол хэл дээрх агуулгууд нэмэгдэж байгаа нь их сайхан байна.  Олон хүн оролцоосой.  Вэб сайт, програмын хэрэгсэл, тусламж  ... гээд олон төрлийн агуулгыг монгол хэл рүү хөрвүүлэхдээ орчуулгыг мөр мөрөөр гаргаж ирдэг хэрэгсэл ашиглахаар утгын уялдаа алдагдаад байх шиг надад санагдаад байдаг юм.  Нэг хэсэг зүйлийг бичиж үзээд дахин дахин унших өөрийн болгох нь чухал санагддаг. ( Агуулгын орчуулгад "Google Translatоr Toolkit" зүгээр санагдаад байгаа. Үүнтэй ижил нээлттэй эхийн хэрэгсэл бас байна. Гэхдээ туршиж амжаагүй л байна. ) Жишээлбэл би http://www.google.mn/quality_form сайтын монгол хэлээр байх хуудасны баруун хажуугийн дараах хэсгийг ингээд засмаар санагдаж байна л даа. Хуудас дээр English Миний санал Үүгээр би өөрийнхөө бодлыг хэн нэгэнд тулгах гээгүй.  Энэ ердөө л миний бодол харин та юу гэж бодож байна вэ?  Англиар бол байжил байна харин монгол хэлээр хэлэлцэж ярилцдаг тусалдаг сайт байдаг бол уу?

Хураангуй-1

Хураангуй үгсийн монгол хэл дээр товчлох боломж ийм байж болох уу? Англи Задаргаа Орчуулга Монгол Галиг API Application Programming Interface Хэрэглээний Програмчлалын Интерфэйс / Хэрэглээний програмын програмчлалын интерфэйс ХПИ АйПИ ASCII American Standard Code For Information Interchange Мэдээлэл Солилцооны Америкийн Жишиг Код МСАЖК АСКИИ CGI Common Gateway Interface Нийтлэг Гарцын Интерфэйс НГИ СиЖИ CPU Central Processing Unit Төв Процессорын Байгууламж / Төв процессорын хэсэг / Төв Процессорын Нэгж ТПБ / ТПХ / ТПН СиПЮ CSS Cascading Style Sheets Тохиргоот Загварын Хуудаснууд / Шаталсан Загварын Хуудаснууд / Цуварсан Загварын Хуудаснууд ТЗХ / ШЗХ / ЦЗХ СиЭсЭс DTD Document Type Definition Баримтын Төрлийн Тодорхойлолт БТТ ДТД FAQ Frequently Asked Question Байнга Тавьдаг Асуулт / Түгээмэл (Тогтмол) Тавьдаг Асуулт БТА / ТТА ЭфЭйКю FTP File Transfer Protocol Файл Дамжуулах Протокол ФДП ЭфТП GIF Graphics Interchange Format График Солилцох Формат ГСФ ГИФ HTML Hyper

Тооны дөрвөн үйлдэл

Энэ сард Гүүглийн зургийн хэрэгсэл  ( Google Drawing ) нэмэгдэж, янз янзаар ашиглах боломжтой юм. Доод талд үзэгдэх хоосон дагуулаас салж чаддаггүй. Миний буруу юу хөгжүүлэгчдийн БУГ уу  учрыг нь олж ажсангүй. :-)

Гүүгл Задлан шинжигч

Гүүгл хэрэгслүүдийг хэрэглэж эхлээд удаагүй ч олон сайхан багаж хэрэгслүүдийг бид энэ үйлчилгээнээс авч болох юм байна гэж би ойлгоод байгаа. Хоёр жилийн өмнө их энгийн зүйл сонирхлыг минь татсан юм л даа. Бүлгээр төсөл хэрэгжүүлж байхад Монголоор кирилл үсгээр шуудан илгээчихлээр хэн нэг нь заавал уншиж чадахгүй байна гэдэг зүйл гардаг байв. Нөгөө гайхал код тохируулга эсвэл юникод дэмжлэг хийгдээгүйгээс тэр. Гүүглийн данстай(account) хэрэглэгчид ийм асуудал  гарахгүй, мөн бүлэг дээр монгол хэлээрээ Ө,Ү үсэг (Є,V биш) байх ёстой дүрсээр нь хэрэглээд  юникодоор бичээд ямар ч орчинд уншиж бичиж болж байгаа нь таалагдсан. Сүүлийн үед монголчууд маань нилээд хэмжээгээр Гүүгл бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа нь харагдах болжээ. Би  Гүүглийн хөрвүүлэгч багаж хэрэгсэл (Google translator toolkit) -ийг туршиж үзэхийн далимд Гүүглийн бүтээгдэхүүнүүдээс монгол хэл дээрх агуулгыг баяжуулах гээд Задлан шинжигчийн (Google Analytics) вэб сайтын агуулгыг хөрвүүлж үзэж байна л даа. ( Коммент хийж о

Замын хөдөлгөөн

Нэгэнт блог бичиж байгаа тул бичээд тавиад байх нь тийм ч сонирхолтой биш, янз янзын хэрэгсэл өөрөө туршиж мэдрэмжээ бага ч гэсэн сайжруулах үүднээс төрөл бүрийн багаж хэрэгсэл туршиж үздэг юм.  Үүний нэг жишээ блог(тэмдэглэл) -ийг уншихаар интернетээр орж ирэх шууд хөдөлгөөнийг үзүүлэх FEEDJIT  нэртэй хэрэгсэл.(төлбөргүй програм)  Энэ тэмдэглэлүүд монголоор бичигдэж байгаа тул монгол хэлтэй хүмүүс уншиж байгаа гэж боддог. Яг одооны хөдөлгөөн гэсэн үзүүлэлтээр уншигчид ямар төрлийн Хөтөч, Үйлдлийн системтйг  голчлон хэрэглэж байна(Country, Browser, OS, Website), уншигчдад юу хэрэгтэй байгаа  , үүний зэрэгцээ хаанаас орж ирэв гээд хөдөлгөөний мэдээлэлүүд нь задлан шинжилгээ хийж эргэцүүлэн бодох мэдээллүүдийг өгдөг. Замын хөдөлгөөний адил интернет дамжуулах шугам дээрх бидний зорчих хөдөлгөөнийг (хувийн мэдээллийг огт хөндөхгүй) гаргаж ирэх үзүүлэлтүүд.  Долоо хоногийн өмнө үзүүлэх үзүүлэлт нь өөр болсон байхыг ажигласан ч орж үзэж амжилгүй байж байгаад үзтэл шинэчлэгдэж, Гү

Цэгэлбэрээс вектор фонт

Фонт үүсгэж засварлах олон янзын програм байдаг ч тэр болгон хүн худалдаж аваад хэрэглэх боломжгүй нилээд үнэтэй байдаг тул нээлттэй эхийн Fontforge програмыг http://fontforge.sourceforge.net/   татаж аваад хэрэглэж болно. Олон жилийн өмнө сургалтын хэрэгцээнд авсан програмууд шинэ технологийн үзүүлэлтүүдийг тусгаагүй тул хэрэглэх эд тохиромжгүй болжээ. Ингээд энэ фонт үүсгэж засварлах програмыг найзуудаасаа сонсоод судалж байгаад  хэрэглээд үзсэн их дажгүй санагдсан. MongolianScript  ( MongolianScript-tar ) фонтын 2008 оны хувилбар болох  Монгол бичгийн Opentype фонтыг үүсгэж дүрмүүдийг энэ програмаар оруулж өгсөн юм. Фонтод  үсгүүдийг дараалж бичихэд хэрэглэдэг Глип байрлуулах(Glyph Positioning ) гэх дүрмийг үсэг бүрийн хувьд тодорхойлох хэрэгтэй байдаг гэхдээ үүнийг одоогоор энэ фонтод тодорхойлоогүй.  Учир нь монгол бичгээр хооронд нь холбож бичиж байгаа МОДОН БАРЫН энэ хэв төвөггүй холбогдчихсон юм. Хэрэв монгол үсгийн гоё дэгжин фонтыг үүсгэх бол анхаарах гол зарчмын нэг нь

Шувуун саарал

Саяхан интернэтээр сонин(Өдрийн сонин) уншиж байгаад Дамдин багшийн тухай “ Англи хэлний Дамдин ” гэсэн гарчигтай сайхан өгүүлэл уншсан юм. Багшийн орчуулгын ажлын талаар бичсэн байсан нь сонирхол татаад интернэтээр Д.Нацагдоржын “Шувуун саарал” -ыг хайтал шууд л 2006 онд сонин дээр хэвлүүлсэн орчуулга нь mongolnews.mn вэб хуудсны холбоосоор дороо гараад ирлээ. Багшийн орчуулгыг  олзуурхаад монгол хэлээр бичсэнтэй нь хамт дээр нь монгол бичгээ сурч байгаа танд зориулаад монгол бичигтэй нь хамт тэмдэглэл дээрээ  тавилаа. (Монгол бичгээр бичиж явуулсан найз охиндоо баярлалаа. ;-) ) .   Enjoy reading. Д.Нацагдорж Шувуун саарал (1) Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна. (2) Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэргэд буун, хөлсий нь