Хоёр гурван жилийн өмнөөс гарч эхэлсэн Монголчууд XVII-XX зууны эхэн үе зурагт түүх, Монголчууд XX зууны эхэнд зурагт түүх гэсэн сайхан цуврал номуудыг авч уншиж үзсэн. Энэ намар Монголчууд XX зуун зурагт түүх гэх гуравдугаарх цувралыг номын дэлгүүрт хараад би нэлээд хэдэн жилийн өмнө 2009 онд British Library санхүүжүүлж хэрэгжүүлсэн EAP264: Ховордсон монгол зургийн негативуудыг дижиталаар хадгалж хамгаалах төслийн зургуудыг Британи номын сангийн веб хуудаснаас үзэж байснаа санав. Интернет өргөн дэлгэр хэрэглэх болсон өнөө үед та бид ч ялгаагүй дээрх төслийн тухай дээр холбоосоор ороод үзэж болно. Энэ төслийн талаар уг веб хуудсанд бичигдсэн зүйлээс хэсгийн та нартаа монгол хэл рүү хөрвүүлээд энд орууллаа.
“ Монгол кино гэрэл зураг, дуу бичлэгийн архивд 160 мянга гаруй гэрэл зургийн хальс, 10552 шилэн негативыг хадгалж байдаг. Энэ төслийн зорилго олонх нь огт хэвлэгдээгүй 1921-ээс 1945 оны хооронд авсан гэрэл зургийн шилэн негативуудыг дижитал зураг хэлбэрт оруулах ажил байжээ. Дижитал цуглуулаг цэрэг, арми, нийгмийн эрүүл мэнд, мал аж ахуй, археологийн олдворууд , байгалийн зураг, Монголын ард түмний нэр цуутнууд, 1930-аад оны улс төрийн хэлмэгдэгсэд, түүхэн баримт бичгүүд, барилга угсралт, аж үйлдвэрийн хөгжил, монголчууд дэлхийн 2-р дайнд, соёл, шашин, улс төр гэх өргөн сэдэв багтана.
Тус цуглуулга агаарын чийгшил дулааны хэмийн тохиргоогүй орчинд цаасан дугтуйнд тавиур дээр хадгалдаг тул гэмтэх боломжтой. Негативын 3000 орчим нь каталогжсон. Нийтэд болон судлаач нар үзэх дижитал хувилбаргүй тул хэрэгтэй үед негатив дахин дахин зураг, буулгаснаар гэмтэж монгол гэрэл зургийн давтагдахгүй дурсгал устаж үгүй болох боломжтой.
Шилэн негатив тогтмол хэрэглээний явцад аяндаа элэгдэж гэмтэх ч магадлалтай тул үнэ цэнэтэй энэ цуглуулгыг дижиталд оруулан хэрэглэгч нар ч төвөггүй үзэх цуглуулгыг хадгалах нэгэн арга юм.
Каталогт ороогүй 7000 гаруй шилэн негативыг каталогжсан. Сургалтын төлөвлөгөөндөө хадгалалтыг сайжруулах болон цаашид хадгалагдаж байгаа гэрэл зургуудыг сэргээх, үүсгэсэн дижитал архивыг судалж үзсэнээр бусад төрлийн архивын хадгалалтын төслүүдэд үлгэр болгож арга барилдаа хэрэглэх боломжтой.”
Монгол ард улсын олон сургуулийн багш нарын дурсгалын зураг |
Үүнээс гадна Монголын сүм хийдүүдэд хадгалагдаж байгаа Монгол бичгээр болон Төвд бичгээр бичигдсэн ном судрыг дижитал хувилбарт оруулсан төсөл, ардчиллын хөдөлгөөн монгол оронд минь өрнөж байх үеийн улсын болон чөлөөт хэвлэлүүдийн нэлээд хэдэн жилийн сонин бичгүүдийг дижиталд оруулж хадгалсан сонирхолтой төслүүдийг дараах холбоосоор орж үзэж болно. Монгол Улсын өв соёлын хэсгээс хадгалж хамгаалах зориулсан төслүүдийг энэ холбоосноос үзэж болно
Монголын ховордсон зургийн негативуудыг дижиталаар хадгалж хамгаалах төслөөс гарсан (EAP264) үр дүнгүүдийг дижитал хэлбэрт оруулаад Британи номын сангийн веб хуудсанд онлайнаар дараах нэрсээр бүлэглэж тавьсан байна. Дараах жагсаалтын тусламжтайгаар та өөрт хэрэгтэй холбоосыг хялбархан олж авч чадна. Танд амжилт хүсье.
Бидэнд зориулж үзэж судалж болох боломж олгосон төслийн зургуудыг хаа сайгүй хуулж тавиад байлгүйгээр ишлэл холбоос болгож онлайн нийтлэл судалгааны ажлууддаа манай судлаач, сурвалжлагч, нийтлэгч нар хэрэглэнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ төслийн гаргасан үр дүнг хэрэглэж бичсэн нэгэн нийтлэлийг Ховорхон хийл хөгжмийн тухай энэ холбоосноос жишээ болгон үзэж болохоор байна.
Монголын ховордсон зургийн негативуудыг дижиталаар хадгалж хамгаалах төслөөс гарсан (EAP264) үр дүнгүүдийг дижитал хэлбэрт оруулаад Британи номын сангийн веб хуудсанд онлайнаар дараах нэрсээр бүлэглэж тавьсан байна. Дараах жагсаалтын тусламжтайгаар та өөрт хэрэгтэй холбоосыг хялбархан олж авч чадна. Танд амжилт хүсье.
- EAP264/1/1/1: Жүжигчид [1930-1950]
- EAP264/1/1/2: Театр [1930-1950]
- EAP264/1/1/3: Цирк [1930-1950]
- EAP264/1/1/4: Музей [1930-1950]
- EAP264/1/1/5: Кино [1930-1940]
- EAP264/1/1/6: Урлаг болон зохиолчид [1930-1950]
- EAP264/1/1/7: Хэвлэгдсэн товхимлууд [1930-1950]
- EAP264/1/1/8: Ардын урлаг хөгжмүүд [1930-1950]
- EAP264/1/2/1: Хайрцаг 118, 1940 - 1948 онд ерөнхий сайд Чойбалсангийн хамт [1940]
- EAP264/1/2/2: Хайрцаг 124, Ерөнхий сайд Чойбалсангийн хөрөг зургууд [1930-1950]
- EAP264/1/2/3: Хайрцаг 128, Ерөнхий сайд Чойбалсангийн гэр бүлийн зургууд [1940-1950]
- EAP264/1/2/4: Хайрцаг 131, Ерөнхий сайд Чойбалсангийн зургууд [1930-1950]
- EAP264/1/2/5: Хайрцаг 133, Ерөнхий сайд Чойбалсан ажлын өрөөндөө, хурал цуглаан дээр [1930-1950]
- EAP264/1/2/6: Хайрцаг 135, Ерөнхий сайд Чойбалсан ажлын өрөөндөө, хурал цуглаан дээр [1940-1950]
- EAP264/1/2/7: Хайрцаг 138,Ерөнхий сайд Чойбалсан ажлын өрөөндөө, хурал цуглаан дээр [1940-1950]
- EAP264/1/2/8: Хайрцаг 142,Ерөнхий сайд Чойбалсан ажлын өрөөндөө, хурал цуглаан дээр [1940-1950]
- EAP264/1/2/9: Хайрцаг 145, Ерөнхий сайд Чойбалсангийн залуу нас [1910-1930]
- EAP264/1/2/10: Хайрцаг 149, Ерөнхий сайд Чойбалсан арга хэмжээнд [1940-1950]
- EAP264/1/2/11: Хайрцаг 151, Ерөнхий сайд Чойбалсангийн оршуулга, Улаанбаатарт [1952]
- EAP264/1/3/1: Баяр наадам, Октябрийн болсон наадмын арга хэмжээ Улаанбаатар хот [1930]
- EAP264/1/3/2: Баяр наадам, Ардын хувьсгалын 29 жилийн ой баяр наадам[1948]
- EAP264/1/3/3: Баяр наадам, 5 сарын 1 болон Октябрийн баяр Улаанбаатар хот [1940]
- EAP264/1/3/4: Баяр наадам, Ардын хувьсгалын баяр наадам Улаанбаатар хот [1940-1950]
- EAP264/1/3/5: Баяр наадам, Наадам Яармагийн орчим Улаанбаатар хот [1930-1950]
- EAP264/1/4/1: Гадаад харилцаа [1910-1950]
- EAP264/1/5/1: Хайрцаг 22 Улаанбаатарын цахилгаан станц, авто засварын газар төмөр хийцийн газар Улаанбаатар хот [1930]
- EAP264/1/5/2: Хайрцаг 25 Улаанбаатарын арьс боловсруулах үйлдвэр, ноос болон гуталын үйлдвэр, модон эдлэл гараар үйлдвэрлэх [1930-1940]
- EAP264/1/5/3: Хайрцаг 28 [1930s-1940] оны үйлдвэртэй холбоотой зургууд.
- EAP264/1/5/4: Хайрцаг 33 [1930s-1940] оны худалдаа болон газар тариалантай холбоотой зургууд.
- EAP264/1/5/5: Хайрцаг 36 [1930s-1940] оны үйлдвэрлэл, худалдаа, газар тариалантай холбоотой зургууд.
- EAP264/1/5/6: Хайрцаг 38 [1930-1940] оны нүүрсний уурхайн үйл ажиллагааг харуулсан зургууд.
- EAP264/1/5/7: Хайрцаг 40 [1930-1950] оны хоорондох Улсын эдийн засаг, соёл болон нийгмийн хөгжлийн ололтыг харуулсан зурагт хуудас
- EAP264/1/6/1: Хайрцаг 82 Дүрэмт хувцастай эрэгтэйчүүд [1920-1930]
- EAP264/1/6/2: Хайрцаг 85 [1930] 1939 оны Халх голын тулалдаантай холбоотой Монголын Дорнод нутаг зураг
- EAP264/1/6/3: Хайрцаг 88 [1920-1940] оны Цэргийн сургалтын олон төрлийн зураг
- EAP264/1/6/4: Хайрцаг 93 Цэргийн сургалт, баяр ёслол, энх тайвны цагийн цэргийн үйл ажиллагаа [1940-1950]
- EAP264/1/6/5: Хайрцаг 96 Улаан армид Монголчууд тусламж үзүүлж байгаатай холбоотой зургууд[1940]
- EAP264/1/6/6: Хайрцаг 99 Цэргийн сургууль хийж байгаа зургууд, 1939 Халх голын тулалдаан, болон цэргийн баярын зургууд [1930-1940]
- EAP264/1/6/7: Хайрцаг 103 Цэргийн сургууль болон Монголын Армийн амьдралын тухай зургууд [1930-1940]
- EAP264/1/6/8: Хайрцаг 106 Цэргийн сургууль, баяр ёслол болон Армийн өдөр дутамын амьдралын зургууд [1930-1940]
- EAP264/1/6/9: Хайрцаг 112 Сөнөөгч нисгэгч [1930-1940]
- EAP264/1/7/1: Хайрцаг 8 Уул, говь, голын зураг [1930-1950]
- EAP264/1/7/2: Хайрцаг 11 Уул, говь, голын зураг [1930-1950]
- EAP264/1/7/3: Хайрцаг 14 Уул, говь, голын зураг [1930-1950]
- EAP264/1/7/4: Хайрцаг 19 Уул, гол, ой мод, ургамал болон говь цөлийн зураг [1930-1950]
- EAP264/1/7/5: Хайрцаг 25 Ургамал, уул, говь цөлийн зураг [1930-1940]
- EAP264/1/7/6: Хайрцаг 32 Ой, говь, ургамлын зураг [1930-1940]
- EAP264/1/7/7: Хайрцаг 36 Уул, толгод, гол, ой модны зураг [1930-1940]
- EAP264/1/7/8: Хайрцаг 41 Уул, гол, нуур, ой, хөндий, тал хээр, говь цөлийн зураг [1930-1950]
- EAP264/1/7/9: Хайрцаг 46 Монголын баруун нутгийн бэлчээр ургамал, уулсын зураг[1930-1950]
- EAP264/1/7/10: Хайрцаг 53 Уул, ургамал, тал хээр, ой, гол горхи, нуур, говь цөлийн газрын зураг[1930-1950]
- EAP264/1/7/11: Хайрцаг 67 Уул, тал хээр, гол горхи, ой, говь цөлийн талаарх зураглал [1930-1950]
- EAP264/1/7/12: Хайрцаг 74 Монгол орны төв хэсэг, гол мөрнүүд, уулархаг нутгийн зургийн цуглуулга [1930-1950]
- EAP264/1/8/1: Өөр өөр насны хосууд, гэр бүл, ах, эгч, өвөө эмээ ач, зээ нарын зураг [1930-1950]
- EAP264/1/8/2: 20-р зууны эхэн үеийн язгууртан эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн зураг [1910-1920]
- EAP264/1/8/3: Хүүхдүүдийн зураг [1930-1950]
- EAP264/1/8/4: Найз нөхөд, баг, хамт олон [1930-1950]
- EAP264/1/8/5: Лам хувраг, лам, бурхан, шүтлэгтэн язгууртан эрчүүд болон эмэгтэйчүүдийн зураг [1920-1930]
- EAP264/1/8/6: Нүүдлийн малчдын зураг, тэдний амьдралын хэв маяг [1930-1950]
- EAP264/1/8/7: Цуглаан, чуулган, конвенц, үндэсний болон орон нутгийн чанартай уулзалтын зураг [1920-1950]
- EAP264/1/8/8: Эмэгтэйчүүдийн хөрөг зураг, өөр өөр насны болон ялгаатай давхаргын эмэгтэйчүүдийн зураг [1930-1950]
- EAP264/1/8/9: Гэрэл зургийн газарт буулгасан хөрөг зургууд [1920-1950]
- EAP264/1/8/10: Төрийн болон засгийн газрын тэргүүн, өндөр албан тушаалтнууд, олон нийтийн идэвхтнүүд [1920-1950]
- EAP264/1/8/11: Цэргийн хүмүүс [1920-1950]
- EAP264/1/8/12: Үндэсний баяраар авсан зохиолч, уран бүтээлчид, уран барималчдын зураг [1930-1950]
- EAP264/1/8/13: Монголд амьдарч, ажиллаж, аялж, судалгаа хийж буй гадаадын иргэд [1910-1950]
- EAP264/1/8/14: Ажилчид, авто тээврийн хэрэгслийн жолооч, малчин, үйлчлэгч, хууль сахиулах байгууллагын ажилтны талаарх зургуудын цуглуулгаа [1930-1950]
- EAP264/1/8/15: Хэвлэмэл материалын хуулбар, зурагт хуудас, ухуулах хуудас, төгсөлтийн зураг, уран баримал, номын тухай [1930-1950]
- EAP264/1/8/16: Оршуулга болон эрт үед хэрэглэж байсан залхаах аргууд [1920-1940]
- EAP264/1/8/17: Судлаачид, эрдэмтэд, туслах албан хаагчдын зураг [1930-1950]
- EAP264/1/8/18: Монголд амьдардаг цөөнх үндэстэн, Монгол үндэстнүүдийн янз бүрийн үндэсний хувцас өмсгөлийн зураг [1930-1950]
- EAP264/1/9/1:Сүм хийдүүдийн зураг (ихэнх нь 1930-аад оны үед устсан) A-Д үсгээр[1930]
- EAP264/1/9/2: И-Ж үсгээр эхэлсэн нэртэй сүм хийдүүдийн зураг [1930]
- EAP264/1/9/3:Буддын шашны сүм хийдүүдийн зургууд, буддын уран зургууд, бусад бүтээлүүд [1930]
- EAP264/1/9/4: Төв аймгийн нутагт байрлах Манзушир хийдийн зураг, Улаанбаатарт ойр [1930]
- EAP264/1/9/5: М-З үсгээр эхэлсэн сүм хийдүүдийн зураг [1930]
- EAP264/1/9/6: Улаанбаатарт одоо байгаа сүм хийдүүдийн зураг болон Улаанбаатараас устгасан шашны зан үйлийн байршил ойролцоогоор харуулах зургууд [1930]
- EAP264/1/9/7: Төв аймгийн Манзушир хийд болон Улаанбаатарын хийдүүдэд шашны зан үйлийн ЦАМ бүжих зургууд [1930]
- EAP264/1/10/1: Шинжлэх ухааны Академийн шинжлэх ухааны ажилтнуудын зураг, тэдгээрийн судалгаа, эрдэм шинжилгээний ажил, хээрийн судалгааны ажил [1930-1950]
- EAP264/1/10/2: Улаанбаатар хотод болсон спортын үйл ажиллагааны зураг [1930-1950]
- EAP264/1/10/3:Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээ, эмнэлэг, өвчтөн, яаралтай тусламжийн үйлчилгээтэй холбоотой зураг. Зургийг Улаанбаатарт авсан [1930-1950]
- EAP264/1/10/4: Бага, дунд сургуулийн үйл ажиллагаа, сурагчид, Гэгээрлийн яамны ажилтан, олон нийтэд зориулсан цагаан толгойн сургалтын үйл ажиллагаатай холбоотой зураг. Зургийн ихэнхийг Улаанбаатар хотод авсан. [1930-1950]
- EAP264/1/10/5: Хөдөө аж ахуй, мал аж ахуйн хээрийн сургалт судалгаа, болон шувууны аж ахуй эрхлэх үйл ажиллагаа [1930-1950]
- EAP264/1/10/6: Палеонтологийн судалгаа, хээрийн аялал. Түүхийн дурсгалт газар. ШУА-ийн палеонтологи, археологийн салбарын ажилтнууд [1930-1950]
- EAP264/1/10/7: МУИС, Багшийн дээд сургууль, Намын дээд сургууль, Улаанбаатар хот дох мэргэжлийн үйлдвэр сургалтын сургуулиудын үйл ажиллагаа, оюутнууд [1930-1950]
- EAP264/1/10/8: Цэцэрлэгийн үйл ажиллагаа. Улаанбаатарт хүүхдийн өдөр өнжүүлэх төвүүд [1930-1950]
- EAP264/1/10/9: Мал эмнэлгийн үйлчилгээ ба судалгаа [1930-1950]
- EAP264/1/10/10: Цаг уурын судалгаа, үйлчилгээ [1930-1950]
- EAP264/1/11/1: Монгол Улсын тээврийн зургууд
- EAP264/1/12/1: Улаанбаатарын зургууд [1930]
- EAP264/1/12/2: Улаанбаатарын зургууд [1940]
- EAP264/1/12/3: Улаанбаатарын зургууд [1950]
Comments