Skip to main content

Нээлттэй эх номын (2-р бүлэг)



Нээлттэй эх(Open Source) нэртэй номын эх сурвалж Англи хэл дээр http://en.wikibooks.org/wiki/Open_Source холбоос дээр байгаа бөгөөд нээлттэй эхийн тухай мэдэхийг хүсэгчдэд зориулж GNU лицензийг баримтлан орчуулж бэлтгэлээ. Номын хэсгүүдэд эндүү ташуу орчуулга, үг үсгийн алдаа байвал бичиж тусалбал номыг сайжруулж засахаар хичээх болно.

Хөгжлийн түүх.

Энэ өгүүлэлтэй холбогдох эх сурвалжуудыг Википедиагийн өгүүллүүдээс, GNU төслийн вэб хуудас (http://www.gnu.org/gnu/gnu-history.html), BSD-ийн түүх (http://daemonz.org/bugs/history.html) гэсэн хуудаснуудаас дэлгэрүүлэн уншиж болно.

Нээлттэй эхийн хөдөлгөөн эд өрнөлтийн үедээ явагдаж байгаа тул одоогоор түүхийг бичих нь хялбар биш ч уншигчдад нээлттэй эхийн хөдөлгөөний үүсэл хөгжлийн талаар ерөнхий ойлголтыг өгвөл одоо өрнөж байгаа мэтгэлцээнүүдийг илүүтэйгээр ойлгох болно.

1960-1970 оноос эхлэн нээлттэй эхийн бараг бүх эх кодууд ил болсон. Түүнээс хойш энэ програм хангамжууд олон төрлийн тооцоолон бодох машин дээр ажиллахдаа, хэрэглэгч байгууллагууд эх код дээр бичигдсэн програмыг өөрсдийн нөхцөлд тохируулан машины кодод хөрвүүлэгч програмаар хөрвүүлэн ашигладаг байв. Гэвч ихэнхдээ эх код нь лицензийн гэрээгээр баталгаажаагүй эсвэл лицензтэй ч түүний хүрээнд хэрэгждэггүй байлаа.

Заримдаа хэрэглэгчид програмын алдааг илрүүлээд, засаж сайжруулсан хувилбараа ямар ч төлбөр авалгүй эргүүлээд эх код нийлүүлэгчдээ илгээдэг. Юниксийн хэрэглэгчдийн бүлэг ихэвчлэн эх кодоо дундаа хэрэглэдэг. Энэ үед ихэнх компаниуд програм хангамжаас илүүтэйгээр компьютерын хатуу эд анги илүү ашиг авчирдаг гэсэн ойлголттой байв.

Мөн тэр үед их дээд сургуулийн эрдэмтэд судлаачид өөрсдийн судалгааны ажлын нэг хэсэг болгож програм хангамжуудыг зохиох, түүнээс бусад нь олон зүйлийг суралцаг гэж үзээд нийтийн домэйнд оруулдаг байв. Анхны “э-мэйл сервер”, “ftp сервер” болон “вэб сервер” нь бүгд нийтийн домэйн төслүүд бөгөөд үүнийг их дээд сургуулийн судалгааны ажилтнууд, эрдэмтэд нийтийн домэйн програмын адил дундаа хэрэглэж боловсруулан зохиожээ.

Энэ хугацаанд компьютерын хатуу эд анги, техник хэрэгсэл илүүтэйгээр стандартад орж ирсэн бөгөөд үүнийгээ дагаад програм хангамж боловсруулагчид кодын аль хэсгийг хэрэглэгчид харж засварлаж болох, аль хэсгийг харагдахгүй болгох мэтээр хязгаарлах болсон. Уг хязгаарлалтууд хэрэглэгчдийг гацаах боох, ялангуяа судалгааны ажилтан эрдэмтэд өөрсдийн илрүүлсэн алдаа, асуудлуудыг цаашид засах боломжгүй болж, цаг хугацааны явцад компьютерын хатуу эд анги болон програм хангамжийг өөрсдийн хүссэнээр хэрэглэх боломжгүй болсон. Энэ чиг хандлага ихэвчлэн Майкрософтын өсөлтөөр хүч авсан програм хангамжийн үндсэн урсгалд байгаа юм.

1970-аад онуудад шинэ гарсан микро компьютерын програм хангамжийг боловсруулж бичих байдлаар амьдрах жижиг бизнесийн оролдлого нэлээд дэлгэрчээ. Гол нь компьютерын техникийг худалдахад найдаж дараа нь програм хангамжийг боловсруулж тэтгэх байдлаар ажиллаж байв. Ийм хүмүүсийн цөөнхийн бичсэн програм хангамжууд хүссэн ч хүсээгүй ч үнэхээр чөлөөтэй тарж байв. Үүгээр магадгүй хамгийн алдартай Билл Гэйт (болон Майкрософтыг үүсгэгчид) компьютерын техник хэрэгсэл нь биш, харин програм хангамж нь компьютержуулалтын шинэ ертөнцийн ирээдүйг эзэмших асар их орлогын эх үүсвэр байгааг мэдэрсэн ч байж болно. Энэ үед IBM өөрсдийн персонал компьютерын үйлдлийн системийг өөрсдөө боловсруулахын оронд бусад техник хэрэгслийн үйлдвэрлэлд лицензийн эрхтэйгээр хэрэглэж байсан Майкрософтын лицензтэй DOS үйлдлийн системийн эртний хувилбарыг авч хэрэглэсэн. Энэ сонголт нь ихэнх PC компьютерт ажиллах үйлдлийн системийн стандартыг бий болгож компьютержуулалтын нүүр царайг өөрчилсөн бөгөөд PC компьютержуулалтад Майкрософтын ноёрхлыг шууд дагуулсан. Хожим тэдэнд сервер талын програм хангамжийн зах зээлд орох гол боломжийг олгосон байна. Майкрософт нь дэлхийн програм хангамжийн гол үйлдвэрлэгч болон өссөн бөгөөд зах зээлийн бараг бүх салбарт өрсөлддөг болсон. Маш олон хүний бодлоор Нээлттэй эхийн төслүүдийг хэрэгжүүлснээр Майкрософттай өрсөлдөх ганц зам гэж үзэж байгаагаас ихэнх компаниуд их хэмжээний суурь дэмжлэгээр хангах хөшүүргийг хэрэглэж байна.

Энэ өрнөлийн түрэлтээр, FOSS-ийн хөдөлгөөн эхлээд дараах хоёр газар өрнөжээ. Үүнд: Калифорнийн их сургууль дээр Берклейн Програм хангамжийн Түгээлт (BSD) лицензээр, Ричард Сталлманын Чөлөөт програм хангамжийн сангийн GNU нийтийн лицензтэйгээр өрнөсөн.

Берклейн Програм хангамжийн Түгээлт (BSD)

1970-аад онуудад, Кен Тоомсон Билл Лаб-д (Bell Labs) ажиллаж байсны дараа Берклей дэх Калифорнийн их сургуульд нэг жил багшилжээ. Тэр үед их сургуульд судалгааны хэд хэдэн бүлэг Юникс-д зориулж програм хангамжийг боловсруулж байсан. Тухайн үед Билл Лабораторийн хан шинэ “DEC VAX” компьютерын системийн програм хангамжаар ажиллах тодорхой төлөвлөгөөгүй байсан тул Берклейн “Компьютерын шинжлэлийн судалгааны бүлэг” (CSRG) тэр тавцанг(талбарыг) эзэмшсэн байна. Энэ талбар нь бусад их сургуулиудад нийтлэг дэлгэрсэн бөгөөд CSRG анхлан түгээхдээ өөрсдийн хийсэн өөрчлөлт болон нэмэлтүүдийг “Берклейн Програм хангамжийн Түгээлт” (BSD) нэр дор гаргаж байжээ. Берклейн судлаачид тэр үеийн Юниксийн хувилбарыг нэмж сайжруулах аргуудыг байнгаа хийдэг байсан бөгөөд тэдний хийсэн өөрчлөлтийг Билл Лабораторийн хан хүлээн зөвшөөр ч цааш нь бусдад дамжуулдаг байв. Хугацааны явцад CSRG нь Юникс үйлдлийн системийн суурь зарчмыг сайжруулах аргыг олсон байна. Үүнтэй зэрэгцээд “Америкийн холбоо ба цахилгаан мэдээний компани” (AT&T) өөрийн хувилбараар Юникс үйлдлийн системийг сайжруулж хоёр чиглэлээр хөгжиж эхэлсэн. Юниксийн Берклейн хувилбар дэвжин хөгжихийн зэрэгцээ AT&T-гийн хийж байсан үндсэн ажлаас холдож эхэлсэн байна. 1990-ээд оны эхэн үед Берклейн програм хангамжийн түгээлтийн нэр дор ажиллах AT&T, Берклей дэх Калифорнийн их сургуулийн бүлэг, Юникс системийн лаборатори (USL) гэх гол бүлгүүдийн хооронд хууль зүйн үндэслэлээр маргалдах болсон бөгөөд AT&T зах зээлийн чиглэлийн дагуу Юниксийг хөгжүүлэх болсон. Билл лабораторийг эх кодуудыг хэн ч хариуцаж авсан BSD-ийн дор гарсан ихэнх бүтээгдэхүүн өмчийн хязгаарлалгүйгээр чөлөөтэй болсон. 1990-ээд оны дундуур Калифорнийн их сургуулийн захиргаанаас албан ёсоор BSD хаахад “4.4BSD-Lite”, “Release 2” нь CSRG-ийн хамгийн сүүлийн бүтээгдэхүүн болсон юм. Өнөөдөр олны хэрэглэх, хөгжүүлж байгаа “FreeBSD”, “ NetBSD”, “OpenBSD” гэх BSD хувилбарууд нь BSD дээр суурилсан байна. Нээлттэй арга барилаар BSD нь түгээгдэн хөгжиж байгаагийн үр дүнд ялгаатай олон хувь нийлүүлэгч нараас хувь нэмэр туслалцаа ирж байна.

Чөлөөт програм хангамжийн сан ба GNU төсөл

1983 онд Массачусетсийн технологийн дээд сургуульд (MIT) ажиллаж байсан Ричард Сталлман хэлснээр MIT-ийн боловсруулж хийж байсан компьютерын чиглэлийн судалгааны ажлууд ашгийн хойноос хөөцөлдөх нь ихсэхийн зэрэгцээ хэрэглэгчдийн програмын хэрэглээнд хязгаарлал тогтоох нь олширч түүнийг бухимдуулсан гэдэг. Хэсэг хугацааны дараа Сталлман хэрэглэг ч нарт хяналтыг олгох боломж бүхий програм хангамжийг зохиож эхэлсэн. Түүний үзлээр бол ямар ч хязгаарлалт хийж болохооргүй лицензээр баталгаажсан бүхэл үйлдлийн системийг боловсруулан гаргах явдал байв. Түүний анхны боловсруулсан томоохон програм хангамж нь бичвэр боловсруулагч “GNU Emacs” байсан бөгөөд үүний дараа LISP систем, w:C компайлер, дараа нь GNU төслийг боловсруулсан байна.

1995 онд Ричард Сталлман GNU төслийг дэмжин туслах зорилготой Чөлөөт програм хангамжийн санг (FSF) байгуулсан. FSF өргөжин тэлж FOSS хөдөлгөөний гол байгууллагын нэг нь болсон. Үүгээр FSF-ийн анхны зорилго болох GNU үйлдлийн системийн эхний хувилбар боловсорсон. Мөн FSF нь чөлөөт програм хангамжийг дэмжигч, хамгаалагч “Чөлөөт програм хангамжийг тарагч санваартны” үүргийг гүйцэтгэдэг. FSF нь GNU төслөөр бичигдсэн эх кодын зохиогчийн эрхийг (copyright) хадгалж, хэрэглэгчид төлбөргүй авч хэрэглэж болно гэдгийг үргэлж сануулж байдаг юм.

Үнэн хэрэгтээ FSF үүссэнээс хойших арван жилд Юниксийн өргөтгөлийг зохиогчид болон “Юникстэй Төстэй” үйлдлийн системийг зохиогч бүх хүн Сталлмантай нэгдсэн байна. Юниксийн бүтэц мөн чанар нь олон талаар ашиглах жижиг програмууд(буюу өргөтгөл програмууд) ба багаж хэрэгсэл програмуудаас бүрдэнэ. Энэ төсөл нь үргэлжлэн явагдаж байгаа бөгөөд GNU төсөл гэсэн нэрээр алдаршжээ. Энэ програмуудын нэлээд нь BSD хувилбараар стандарт болсон байна. 1994 онд Линүс Торвалдсын зохиосон Линүкс кернелийн (Linux kernel = Линүкс цөм) эхний хувилбар гарсан бөгөөд үүнийг GNU-ийн өргөтгөл програмуудаар баяжуулж GNU төслөөс авах боломжтой болгосноор Линүкс үйлдлийн систем бий болсон. Линүксийн Дувайн түгээлтийг GNU/Linux гэж нэрлэдэг бөгөөд энэ нь Сталлманы бодлогыг баримтлах хамтарсан бүтээгдэхүүн ба GNU төслийн амин чухал өргөтгөл програмууд нь болдог. GNU төслийн үргэлжлэл ахиц удаантай байгаа ч, тэд өөрийн гэсэн үйлдлийн системийн цөмийг хөгжүүлж байгаа бөгөөд түүнийг “Hurd” гэж нэрлэжээ. GNU-ээс албан ёсоор Юниксийн цөмийг “Hurd” аар солих боломжтой гэсэн саналыг оруулж байгаа ба одоо “ветта” хувилбарыг боловсруулж байна.

FSF өөрийн гэсэн хувь нэмрийг компьютержуулалтын шинжлэлд оруулж байгаа бөгөөд өдөр бүр GNU-ийн програм хангамжийг хэдэн сая аар хуулж дэлхий даяар хэрэглэж байна.

Цаашид дэлгэрүүлж сонирхъё гэвэл

Дараах эх сурвалжуудаас энэ өгүүллэгийн ихэнх мэдээлэл бүрдсэн болно. Хэрэв та нээлттэй эхийн хөгжлийн талаар дэлгэрүүлэн үзэх сонирхолтой бол энд илүү их мэдээлэл байгаа.

Википедиагийн өгүүллэгүүд:
Түүх гэсэн бүлэгт чөлөөт програм хангамжийн өгүүллэгүүд бий.

Өөр эх сурвалж:
Албан ёсоор хөгжүүлж байгаа GNU төслийн түүх (http://www.gnu.org/gnu/gnu-history.html)
BSD түүх (http://daemonz.org/bugs/history.html)

Comments

Олон уншигдсан

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай.  Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чө...

Шувуун саарал

Саяхан интернэтээр сонин(Өдрийн сонин) уншиж байгаад Дамдин багшийн тухай “ Англи хэлний Дамдин ” гэсэн гарчигтай сайхан өгүүлэл уншсан юм. Багшийн орчуулгын ажлын талаар бичсэн байсан нь сонирхол татаад интернэтээр Д.Нацагдоржын “Шувуун саарал” -ыг хайтал шууд л 2006 онд сонин дээр хэвлүүлсэн орчуулга нь mongolnews.mn вэб хуудсны холбоосоор дороо гараад ирлээ. Багшийн орчуулгыг  олзуурхаад монгол хэлээр бичсэнтэй нь хамт дээр нь монгол бичгээ сурч байгаа танд зориулаад монгол бичигтэй нь хамт тэмдэглэл дээрээ  тавилаа. (Монгол бичгээр бичиж явуулсан найз охиндоо баярлалаа. ;-) ) .   Enjoy reading. Д.Нацагдорж Шувуун саарал (1) Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна. (2) Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэр...

Бичгийн тиг

Гэртээ очоод аав ээж, ах дүү, найз нөхөд, хамт ажиллаж байсан багш нартаа гаа уулзаж учрах нь үнэхээр сайхан байлаа. Үүний зэрэгцээ манай миний сургууль гэж дуудах дуртай их сургуулиараа өдөр бүр л орж гарсаар найз нөхөд багш нарынхаа хийж бүтээсэн янз янзын шинэ сайхан зүйлийг сонсож мэдээд баярлаж хөөрөөд цаг хугацаа өнгөрөхийг ч мэдсэнгүй. Сүүлийн хэдэн сар интернетээр найз залуучууд маань монгол бичгийн фонтыг хөгжүүлэх, вэб фонт бүтээх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх талаар санаа тавьж хичээнгүйлэн ажил өрнүүлж байгааг таних мэдэх багш нартаа дуулгаж бас тэдний зүгээс хамтран ажиллаа ч гэж хүслээ. Хэдэн жилийн өмнө МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн эх хэлний судалгааны төвд хэрэгжсэн ЮНИСКО-гийн төсөл ажлын нэг хэсэг болох ( зурлага дээр суурилж ) монгол бичгийн фонт бүтээгдсэн ийг мэдэж байсан тул эх сурвалжийг асууж лавлаад, хэрэглэж байгаа аргын нь тодруулав.  Энэ зурган дээр үзүүлэх зүүн гар талын дөрвөн фонтыг зурлага дээр түшиглээд бэлдэж англи үсгийн га...

Галиг (transliteration)

 Монгол бичгийг компьютерт галиглахыг олон аргаар шийдэх гэж оролдсоныг янз янзын баримтыг уншиж сурвалжилсны үндсэн дээр гаргаж ирлээ. Эндүү ташаа зүйл байвал бичээрэй. Энэхүү хүснэгтийг дараах холбоосоор ороод  харьцуулж үзэхэд галиглах  мөн гараас оруулах төрөл бүрийн санаа оноог гаргах боломжтой  байж магад. Олуулаа хэлэлцвэл илүү зөв  хувилбарыг олох нь магадлал өндөртэй байх болов уу гэж бодлоо. Олон янзын галиглах саналуудыг  харьцуулсан хүснэгтийг галиг файл    аас үзэж болно. Виндовз 7 дээр гараас яаж оруулсныг хэн нэг нь бичээд өгвөл хүснэгтэд нэмээд оруулъя. Монгол бичгийн галигийг шийдвэрлэх талаар монгол, өвөр монголын хэлний мэргэжилтнүүдийн болон стандартын газруудын хамтарсан хурлаар гаргасан баримт бичгийг олон улсын стандартад танилцуулсан баримт бичгийг ISO/TC 46/WG 3 № ?   уншиж болно. (Интернетээс хайж олсон бөгөөд ямар үр дүнд хүрснийг баримтаар сурвалжилж байна. Энэ баримтад дугаар оноосон байх ёстой бөгөөд тэ...

Унших эх сурвалж, Хоёр

Монгол бичгээр бичсэн ном судрыг агуулах номын сангууд олон байдаг ч  онлайн унших  ном одоогоор олон байхгүй байна. Интернетийг өөрийн хэрэглээндээ өдөр бүр хэрэглэгч залуусын судлах, унших, суралцах үйлсэд нь хэрэг болж мэдэх өөр нэг эх сурвалж Данийн хааны номын сан юм. Энэ номын сан олон нийт, оюутан залууст үйлчлэх бөгөөд маш олон хэл дээр түүх дурсгалт баримт бичиг номоор баялаг, түүний нэг хэсэг нь дорно дахины номын сан хөмрөг бөгөөд түүнд нь монгол бичгээр бичсэн нэлээд тооны ном байна. Өнгөрсөн жил манай ерөнхийлөгч, төр засгийн түшээд Дани улсад айлчлах үеэрээ мөн хааны номын сангаар зочлоод ном судрыг үзээд байсныг  энэ нийтлэлээс үзэж болно.  Би арван таван жилийн өмнө (1996 онд) Копенгагенд стандартын (WG2) хуралд монгол бичгийн үсгийг стандартаар юникодод оруулах баримт бичиг боловсруулах, ISO стандартын мэдлэг олж авахаар Чалхаасүрэн, Олвер нартай хамт хуралд долоо хоног ирж билээ.  Тэр үед Данийн үндэсний музейд хадгалагдах нэлээд хэмж...

Домог

Монгол бичгийн үүсэл гаралтай холбоо бүхий хоёр зүйлийн домгийг найз багш Мөнх-Учирал маань монгол бичгээр бичиж өгсөн юм(ОпенМН зориулж). Энэ бичвэрийн фонт нь их сайхан, зурлага дээр суурилсан глипс (glyphs) байх, МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн эх бичиг судлалын тэнхимд (Жамянсүрэн) глипс (glyphs)-ыг зурж бүтээсэн байх гэж бодож байна. Үүнийг Монгол бичгээ сурч, дэлгэрүүлж байгаа залуустаа уншуулахаар орууллаа. Домгийн тухай Гүүгл ахаасаа лавлахад бас ч их зүйл интернэтэд байна аа. Нэг нь “Хэдэргэний домог” хэмээдэг, XVIII зууны үед Равжамба Данзандагвын зохиосон “Зүрхэн толтын тайлбар огторгуйн маани” хэмээх хэл зүйн бичигт гардаг “... Зая Бандид (Саж Бандид Гунгаажалцан) Монгол улсад аль үсгээр туслах болох хэмээн шөнө тугдам барьж эрт манагар бэлэглэхүйд нэгэн эхнэр хүн мөрөн дээрээ хэдрэгэ модыг тавьж ирээд мөргөвөөс, тэрхүү бэлгээр Монгол улсын үсгийг хэдрэгэний дүрсээр эр, эм, эрс гурваар, чанга хийгээд хөндий ба саармаг гурваар зохиосон болой” гэсэн домог юм. Энд өг...

Бичмэл тиг

Ерээд оны эхэнд PC компьютерт DOS систем дээр Монгол бичгийн СУДАР хэмээх програм хангамжийг хийж байх үед хэвлэх үйлдвэрт ажиллаж байсан Төмөрпүрэв(одоо Үсэг хэвлэх үйлдвэр) ах энэ хуудаснууд өгснийг өгөрсөн сар нэгэн найзын хүсэлтээр номынхоо сангаас олж их л баярлав. Фонт хийх хүсэлтэй хүн фонт зурагч аль нэг програмыг ашиглаж  үсэг бүрийг зургаар оруулж “background” давхаргад оруулаад зурах хэмжээгээрээ том жижгийг бэлтгэж “foregroung”  дээрээ цэгээр зурж болно. Хэрэв таны хэрэглэж байгаа програм хангамж “autotrace” програмыг ашиглах боломжтой бол зургаас автоматаар глипийн зургийг гаргаж ирэх боломжтой байгаа. Энэ ямар ч байсан гайгүй ноорог болох тул гар аргаар бага зэргийн засварууд орж ирэх байх.  Мөн битүү тойргоор дотор дотроо зурагдах зураасаар ямар нэг үсэг зурагдаж байвал жишээлбэл үгийн дунд орох О үсэг гэдэс хэлбэрийг зурахдаа гадуур битүү зураасны чиглэл цагийн зүүний дагуу, дотор талын битүү зураас цагийн зүүний эсрэг байхыг анхаар ч хийнэ. Үүний дара...