Өнөөдөр Швейд улсын хааны гүнж Виктори хуримлаж, ТВ гээр олон сайхан нэврүүлэг гарсаныг үзээд сууж байхдаа монгол маань энэ мөчид хаант улс байсан бол монголчууд бид өөрсдийн хааны удам угсааг яаж хүндэлж байх болоо гэж бодлоо. Дэлхийд дээр өнөөдөрийн байдлаар үндсэн хуульт хаант засаглалтай улс орон тийм ч олон биш. Хориодхон улс орны хэсэг нь Скандинавын гурван орон. Норвеги, Швед хаант улсууд, Дани хатан хаантай улс. Скандинавныхийг хараад байхад улс бүрийн ард түмэн нь тэднээрээ бахархах, мөн дээд зэргээр хүндэтгэл үзүүлж байгаа нь ТВ-гийн нэвтрүүлгээр гарах сурвалжилгуудаас харагдаж байдаг юм. Гүнж Виктори айлын том охин 32-той, түүний гэрлэсэн залуу нь Данил 36-тай. Шведийн “Ockelbо” нэртэй тосгонд өсөж дунд сургууль төгссөн. Ээж нь номын санч, аав нь нийгмийн ажилтан байгаад тэтгэвэрт гарсан. Мөн түүний удам сударын гарал үүслийн талаар бас нэвтрүүлэгт яригдаж байна, удмаар мал аж ахуй газар тариалан эрхэлж амьдарч байсан хү...