Skip to main content

Posts

Showing posts from March 2, 2009

Чавганы сүмсээр амталсан үхрийн мах

Хоолны 3-р номноосоо нэг хоолны жороо бичлээ. Урьдчилан бэлтгэсэн цагаан будаа эсвэл гоймонтой хамт идээрэй. Орц: 2 х.х ургамлын тос 600 гр үхрийн гол мах 1 ш бөөрөнхий улаан сонгино , уртаар нь хэрчнэ 1 ш чихэрлэг чинжүү, улаан, шар, ногоон, уртаар нь хэрчнэ 1 ц.х халуун чинжүүний нухаш 2 ш сармисны хумс, няцалж жижиглэнэ 125 мл чавганы сүмс 1 х.х сою цуу 2 х.х цууны хүчил чимх нунтаг перец 4 ш урт ногоон сонгино, 4 см урттай хэрчнэ САНАМЖ: Миний тогоо жижиг тул махыг 4 хэсэг болгож хэсэг хэсгээр халуун тогоонд 2-3 минут хурдан шарж болгов. Тогоонд махыг бөөнөөр хийхэд хамаг шүүс нь гарна гэдгийг үргэлж санахад илүүдэхгүй. Шүүс нь их гарахаар мах нь хатуу болчохдог. Чавганы сүмс байхгүй бол алимны эсвэл чангаанзны чанамалаар (варенаар) орлуулж болно. Хоолоо тогоонд болгож эхлэхээс өмнө бүх орцоо цэвэрлэж, угааж, хэрчиж бэлтгээрэй. Тэгээд тогоогоо зуухан дээр тавиад хоолоо хийж эхэлнэ. Халуун тогоонд богино хугацаанд шарж болгох тул бүх орц урдчилан бэлтгэгдсэн байх шаардлагтайг битгий