Skip to main content

Posts

Showing posts from May 31, 2010

Юникод 16-д

Монгол бичгийн компьютер дахь шийдлийг бүрэн болгож хөгжүүлэх хүсэлтэй залуус янз бүрийн  асуудлаар надтай санал бодлоо хуваалцаж ярьдаг л даа. Би өөрийн олж авсан багахан мэдлэг  туршиж үзсэн туршлага дээрээ суурилаад мэдэж байгаагаа хэлээд мэдэхгүй байгаагаа  асуугаад авдаг. Технологийн хөгжилд арван жил гэдэг их хувьсал авчрах хугацаа, шинэ технологи, шинэ стандарт гээд оч төчнөөн шинэ зүйл би болсон. Үүнийг уншиг ч та арван жилийн өмнө арван настай охин, арав жилийн хүү, аль нэг сургуулийн оюутан  аль хэдийнээ боловсорсон АйТи-гийн мэргэжилтэн ч байсан байж магад.  Гэхдээ өнөөдрийн технологийн төвшинд сэтгэж байгаа бол монгол бичгийнхээ зүй тогтлын логик учрыг олчихвол танд нүд ирмэх зуур  шийдчих ч асуудал байж мэднэ.  Хуучин аа эргэн эргэн давтан хийлгүй үргэлжлүүлээд хийхэд тус болох болов уу гэж аль арван жилийн өмнө  Юникодын олон улсын 16-р хуралд оруулсан илтгэл -ийн хэвлэгдсэн слайдыг унших боломжтойгоор  орууллаа. Илтгэлийн зарим хэсэг Хоёр дахь тайлбар “MVS, NNBSP”