Skip to main content

Posts

Showing posts with the label Google

Судалгааны багаж

Гүүгл Драйв  -ыг хэрэглэх явцад энэ нэрийн нууцыг бага ч гэсэн ойлгов. Гүүгл хайлтын хөдөлгүүр дээр суурилсан хүнд хэрэгтэй зүйлийг хаа нэгтэйгээс олж харуулдаг. Энэ зарчмаа л бүхэл бүтээгдэхүүндээ хэрэглэнэ. Оюутан, судлаач мөн ажил төрөлдөө Гүүгл Драйвыг хэрэглэгч нарт баримт бичиг боловсруулж байхад нь, илтгэл тавихад хэрэглэх үзүүлэнгээ бэлтгэж байхад нь ч хайлт хийх аргаар төвөггүй тусалж бүтээл ч ажиллах боломжийг олгоно. Баримт боловсруулах засварлах хөтөлбөр дотор нь багаж нэртэй цэсэд хайлтын хэсгийг судалгааны багаж гэж нэрлээд сонгож хэрэглэх боломжоор хангаж. Баримт боловсруулж засварлахдаа жолоогоо бүү мартаарай. Судалгааны багаж (Research tool) Судалгааны багаж таны боловсруулж буй баримт бичиг эсвэл үзүүлэнд вэбээс хэрэгцээтэй мэдээллийг хялбархан нэмэх боломжийг олгоно. Багажид хандахдаа: Багаж цэсээс Судалгаа багажийг сонгож авна(1).  Товчлуурын дөт замыг хэрэглэх (Ctrl + Cmd + I on Mac, Ctrl + Alt + I on PC ?)  Бичвэрийн үгийг хулганын ба...

Газрын зургаас даварсан цэг ком

Гүүгле Мапс АйПИ -ийн бүрэн хүчин чадлыг шинжих шинэ сайт Эх сурвалж:   More than a Map: a new site to explore the full power of the Google Maps API   by Scott Knaster Бид хэрэглэгчид дээ иж бүрэн, алдаа мадаггүй ажиллах, дэлхийн газрын зургийг үзүүлэх  Гүүгле Мапс (Google Maps)-ыг хаанаас яаж хандахаас хамаарахгүй ажиллаж байхаар бүтээх гэж уйгагүй хөдөлмөрлөж байна. Харин сая сая хүн өөрсдийн ойр орчмын бизнес,   чиглэл хайхаар maps.google.com -ыг шууд хэрэглэж, дэлхийн эргэн тойронд хүмүүс Гүүгле Мапс (Google Maps) -ийг дуртай вэб сайтаасаа  мөн өөрсдийн бүтээсэн програм хангамжаар  удирдан хэрэглэж байгаа тул Гүүгле Мапс АйПИ ( Google Maps API ) -ийг бүтээсэн авьяаслаг хөгжүүлэгчид дээ бид баярласнаа илэрхийлье.  Баримтаар, одоогоор 800,000  гаруй вэб сайт болон аппликашенууд Гүүгле Мапс АйПИ (Google Maps API) -ийг ашиглаж бидэнд хэрэгцээтэй, сонирхолтой зүйлсийг бүтээж өгч байна. MoreThanAMap.com (Газрын ...

Google Code-in -ээр нээлттэй эхэд хөлд орох боломж

Есөн сард нийтлэгдсэн энэ мэдээг уншаад 65 улсын хүүхэд оролцоод уралдаж байхад монгол хүүхдүүд дунд нь орчихсон тууж явбал сайхнаа гэж бодоод орчуулаад дахиад нийтэлчихлээ. Дахиад гэдгийн учир өнгөрсөн жил хоёр дахь уралдаан аа "Гүүгл ирээдүйн Эйнштэйн болон Кюрийн эрэлд" гэсэн нэртэйгээр явуулах үед нэг бичлэг оруулсан юм, өнгөрсөн жил шинжлэх ухаанд гэж байсан бол энэ удаа нээлттэй эх рүү чиглэжээ, хуучин бичлэг блогд байгаа. Энэ бичлэгийн эх сурвалжийн эндээс уншаад холбоосуудыг олж авч болно. Google Code-in Contest for High School Students Starts this November    Сургуулийн сурагчдадын Гүүгл Код-ин( Google Code-in ) уралдаан энэ 11 сараас эхэлнэ.    Өнөөдөр  Гүүгл Код-ин(Google Code-in) -ийн гурав дахийг нээлттэй эх хөгжүүлэгчдийн орчинд 13-17 насны сурагчдын дунд олон улсын уралдааныг явуулахтай холбоотой. Уралдааны гол зорилго нь сурагчид нээлттэй эхийн програмаар хөгжиж буй олон төрлийн төсөлтэй танилцаж, судлах боломжтой болно. Д...

Хэрэглэх буюу жолоодох

Хамтран юм бүтээх сонирхолтой, хөдөө гадаа явдаг, хөдөлгөөнт төхөөрөмж хэрэглэгч нарт сонирхолтой байж болох юм. Дөрвөн сард нийтлэгдэхэд нь уншсан боловч хэрэглээндээ ойлгохын тулд дахин лавлаж уншсан аа хуваалцмаар санагдаад товчлон орчуулав.  Эх сурвалж : Introducing Google Drive ... yes, really  Google Drive (Гүүгле Драйв)-ын талаар аль дээрээс ам дамжсан цуу үг (нууранд үлэг гүрвэл Loch Ness Monster байна гэж) дуулдаад л байв. Энэ бүгд бодит үнэн болж Google Drive -ыг танилцуулж байна. Гүүгле Драйв нь танд файлуудыг үүсгэж бүтээх, түүнийгээ бусадтай дундаа хэрэглэх, хамтран ажиллах нэгэн ОРЧИН газар юм. Драйв-ыг та найз нөхөдтэйгөө хамт судалгааны төсөл дээр ажиллахдаа, хайрттайгаа хамт хуримаа төлөвлөхдөө эсвэл байр түрээслэгчтэйгээ хамт төлбөр тооцоо хийх гэх мэт янз бүрийн байдлаар хэрэгцээндээ ашиглах боломжтой. Та өөрийн видео файл, авсан гэрэл зургууд, баримт бичиг, PDF файлуудыг Драйвын орчинд ачаалж байрлуулаад ашиглах бүрэн боломжтой.  Гүү...

Google -ийн шинэ хөгжүүлэгч суралцах хөтөлбөр.

Өнөөдөр энэ бичлэгийг уншсан их сайхан санагдсан тул Гүүгл хэрэглэгч залуустаа шинэ мэдээг хүргэмээр санагдлаа.   Эх сурвалжийг эндээс уншаарай.    Google launches new developer education programs Энэ долоо хоногийн Google I/O -д 5000 аас олон хөгжүүлэгчид оролцож Гүүглчүүдийг маш их баярлуулжээ. Уг арга хэмжээнд Гүүглчүүд шинэ бүтээгдэхүүн ээ танилцуулж, салбаруудын хуралдаан, codelabs (кодлаб-ууд), Sandbox (Сандбокс,Элсэн хайрцаг) демо хийх гээд бүх үйл явцын үед хүмүүс мэдлэгээ хуваалцав. Хөгжүүлэгчид жилд зөвхөн гурав хоног мэдээлэл солилцох хязгаарлагдмал нөхцөлөөс гарах анхны алхмыг өнгөрсөн долоо хоногт Google Developers Live   (Гүүгл хөгжүүлэгчидтэй шууд) нээснээр хөгжүүлэгчид Гүүглийн инженерүүдтэй эсвэл бусадтайгаа өөд өөдөөсөө харж суугаад ярилцах зөвлөлдөх боломж нээгдлээ. Тодорхой цагт шууд суугаад зөвлөлдөх, ярилцах нь тохиромжгүй бол бид дараах хоёр хөтөлбөрийг шинээр оруулж байна гэжээ. Үүнд: (Google Developers Academy) Гүүгл хөгжүүлэ...

Google+ Хуудас

Өнөөдөр интернетэд суурилсан нийгмийн харилцааны олон төрлийн сүлжээ медианууд хүмүүсийг хооронд нь холбож нөхөрлүүлж, сонин сайхан шинэ мэдээ олж унших, үзэхэд   тусалж, бидэнд ирээдүйг олон өнцгөөс харах боломжийг олгож байна. Энэ үйлчилгээг үзүүлэх  файсбоок, твиттер, юутюбэ, линкедин, гүүгле+, бизнэтворк ... гэх мэт олон янзын системүүдийг та бид мэдэхийн зэрэгцээ ядаж л аль нэгний гишүүн болсон явж байгаа. Би энэ бүгдийг мэдэх ч өнөөдөр хүртэл аль нэгнийх нь идэвхтэй гишүүн болсонгүй. Учир нь юм хийж төвлөрч сууж болохгүй, цагийн дайсан гэж боддог байв. Хаяа ганц нэг хэрэглэж хашхирдаг Гүүгле Бузз маань хаагдах нь сургаар Гүүгле нэмэхийг хэрэглэж үзэхээр шийдэв. Ингээд сар гаруй хэрэглээд үзтэл надад их дажгүй санагдлаа. Тэнд хэрэглэгч өөрийн найз нөхдийн тойргуудыг янз янзаар үүсгэх тэдэнтэйгээ хэсэг хэсгээр эсвэл янз бүрийн байдлаар харилцаж яриа өрнүүлэх боломжтойгоос гадна зөвхөн хүнтэй биш сонирхолтой хуудас мөн бүлгүүдтэй харилцах боломжтой юм.  Тэр ...

Google+ Хуудас ба Google+ Профайл хоёрын ялгаа.

Link to go   Ойрын өдрүүдэд Гүүгле+ ийг хэрэглэх талын мэдээллээр бөмбөгдүүлж суралцаж байх явцад, сурч мэдэхээс гадна түүнийг бизнес яаж ашиглах талын агуулгатай мэдээлэл их цухалзаад янз янзын санаанууд өгөөд байгааг мэдэрсэн. Ямар ч байсан ойлгоод дагаад яваад үзээрэй. Өнөөдөр улаан нэмэх хуудсыг санал болгож байна. Учрын лавлавал дараах мэдээллийг өгчээ.  Google+ Хуудас  ба  Google+ Профайл хоёрын ялгаа. Хуудаснууд нь Профайлуудтай маш адилхан боловч чанарын ялгаатай. Хуудаснууд хүмүүсийг хуудсанд нэмэгдээгүй эсвэл дурдагдаагүй байх үед тойрогтоо нэмж чадахгүй тул эхлээд нэмэгдсэн эсвэл дурдагдсан байх хэрэгтэй юм байна. Хуудаснууд төрөл бүрийн ялгаатай нэгж хэсгүүдийг (entities) агуулсан байж болох бөгөөд  профайл нь  зөвхөн хувь хүнд зориулагдсан байдаг. Олон нийтэд үзэгдэх таны профайл хуудсанд элементүүдийн өгөгдмөл нууцлалын тохиргоонууд байна. Хуудаснууд  +1 товчтой байна. Хуудаснууд бусад хуудсанд +1 өгч чадахгүй, харин...

Google+ -ийг ойлгох арван дүрэм.

Google + Эх сурвалж  UNDERSTANDING GOOGLE+ зурагтай харьцуулж үзээрэй Дундаа хэрэглэх үү (Хуваалцах уу)? тийм бол: Та хэнд ч хамаагүй үзүүлмээр байна уу? тийм бол: Нийтэд үзүүл, үгүй бол: Бизнест зориулах (боссд, ажлынхандаа, үйлчлүүлэгчдээ) эсвэл хувийн хэрэгцээнд (найзууддаа, гэр бүлдээ) үзүүл. Бусдын нийтлэлд (шууданд) дуртай юу? тийм бол: талархлаа +1 -ээр илэрхийл эсвэл сэтгэгдэл бич. Эсвэл: энэ нөхөр ихэвчлэн сонирхолтой зүйл ээ хуваалцдаг уу? тийм бол тойрогтоо нэм, энэ нөхөр тасархай зүйлсээ хуваалцдаг уу? тийм бол санал болго. Эсвэл зүгээр л хуваалцмаар байна уу? тийм бол анхны дүрмийг мөрд. Хавчуурга(тэмдэглэж авах) эсвэл нооргоор хадгалах уу? тийм бол хавчуургын тойрогтоо нэмж хий эсвэл хоосон тойрогт хий. Тасархай хүмүүсийн тойрог байна уу? тийм бол тойргоо бусадтай хуваалц. Хэн нэгэнтэй хөөрөлдмөөр байна уу? тийм бол зурвас илгээ, э-мэйл илгээ, хөөрөлдөх хэрэгслээр зурвас илгээ. Зугаацмаар байна уу? тийм бол тоглоомоор тогло, камераа залга, видео үз. Т...

Эвлүүл, дүрсэл, хамтаар хэрэглээ

Блог доо салхи оруулалгүй зад амраад, ажиллаад, аялаад, ажил төрөл, үйл явдалд дарагдсаар явтал нэг мэдэхэд намар болчхож. Бичмээр санаа оноо байвч зав байхгүй гэсэн худал бодолдоо өөрөө итгэж явтал, хэд хоногийн өмнө Гүүглийн баримт бичгийн жагсаалтад Нэгдмэл Хүснэгт “ Google Fusion tables ” хэрэглэж болно гэх сонирхол татсан мэдээ уншаад сониуч зангаараа байхгүй заваа гаргаад нэгэн туршилт хийж үзэв. “Нэгдмэл хүснэгтийг хэрэглэж өөрийн өгөгдлөө газрын зургаар мөн төрөл бүрийн график дүрсээр нийтлэх, өөрийн өгөгдөл хүснэгтээ онлайн хост хийх, олон хүний бэлтгэсэн өгөгдөлтэй хоршуулан хэрэглэх боломжтой юм” гэснийг уншаад Улаанбаатарын эмнэлгийн үйлчилгээнүүд ч юм уу, номын дэлгүүрүүд ч юм уу, улсын цэвэр усны нөөц юм уу, зэрлэг амтны тархац ч юм уу, тухайн үеийн хур тунасны онлайн зургууд ч байдаг юм уу янз янзаар ашиглах боломж байна гэж санагдлаа. Энэ санаагаа бататгах аль эсвэл туршиж үзэхээр шууд л хайлтаар өөрт олдсон хэсэгхэн мэдээллийг дор нь онлайн нэгдмэл хү...

Төсөл хэрэгжүүлэх

Хэн нэг нь өөрийн гэсэн санаа оноотой, түүнийгээ хэрэгжүүлэх гар, сэтгэл нийлсэн багтай эсвэл найз нартайгаа хамтраад сонирхолтой төсөл хэрэгжүүлэх бодолтой бол зохион байгуулахдаа дараах боломжийг нэг ашиглаад үзээрэй.  Би нээлттэй вэб хэрэгслийн нэг Гүүгл сайт юу хийж болох талаар нэлээд дээр магадлах санаатай төсөл хэрэгжүүлэх жишээг нь харж байгаад орхисноо хэн нэгэнд нь санаа оноо болбол сайхан юм уу  гэж бодоод загвар(template) болгоод оруулаад ирлээ.   Агуулга :   Эхлэх хуудсыг хэрэглээд та өөрийн төслийг хэрэгжүүлэхэд хэрэг болох бичвэр, багаж хэрэгслүүд, маягт, календарь, гэрэл зураг, үзүүлэн болон ЮуТүйб-ийн видеог оруулж хуудсыг янз бүрээр бэлтгэж болно.  Харин “ өөрийн хуудсыг ” ашиглаж төсөлтэй холбоотой өөрийн хэрэгслийг нэмэх боломжтой. Мөн шийдвэрлэх асуудал(issues) хэсгийн ашиглаж өөрийн төсөлтэй холбоотой гарах шийдвэрлэх асуудлуудыг нээлттэй зохион байгуулахдаа хамгийн сүүлд нэмэгдэж байгаа зүйлийн жагсаалт хэрэглээд сайтын бусад хэсги...

20 зүйлийг би мэдэж авлаа

Браузер(хөтөч) болон Вэбийн талаар 20 зүйлийг би мэдэж авлаа  нэртэй онлайн вэб номыг интернэт хэрэглэгч хэн боловч уншихад тохиромжтой ном байна.  Номын загварыг Кристоф Нюуманн боловсруулж, Гүүгл Кроома багийнхан бичиж HTML5 -ээр боловсруулжээ.   (©2010 Google Inc. All Rights Reserved.) НОМОНД: “Жигнэмэг буюу күүке(cookie) гэж юу вэ? Вэб дээр өөрийгөө яаж хамгаалах вэ? Үнэн сонирхолтой нь : Хэрэв таны лапторыг ачааны машин дайрчихвал яах вэ? Танд вэбийн тухай мэдэж авмаар зүйлс байгаад асуугаад ч нэмэр болоогүй бол эндээс уншаад үз дээ.”  гэх байдлаар мэргэжлийн биш хүнд ойлгуулахыг эрмэлзжээ.  20 ЗҮЙЛИЙН ОРШИЛ: Дэлхий нийтээр болж буюу үйл явдлын мэдээллийг өнөөдөр бидэнд хялбархан өгч, биднийг дэлхий ертөнцийн үйл явдал болон хүмүүстэй  тэр дор нь холбох Дэлхий Даяарх Вэбээс бидний ихэнх нь хамааралтай болжээ. Хэн дуртайн интернэтэд холбогдох дурын төхөөрөмж дээр, вэб хөтчөөр хандах боломжтой нээлттэй вэб байгаа нь энэ чадварлаг он...

Гүүгл ирээдүйн Эйнштэйн болон Кюрийн эрэлд

Эх сурвалж    Гүүгл блог  оос (Translation) Та байгалийн шинжлэлийг сонирхогч сурагч уу? Танд туршиж үзмээр, олон түмэнтэй хуваалцмаар санаа оноо байна уу? Компьютерын салбарын оюутан залуу Ларри Пежэ(Larry Page), Сергей Врайн(Sergey Brin) нар 1996 онд вэбээс мэдээллийг хайж олох аргийг сайжруулахаар өөрсдийн таамгийг дэвшүүлжээ. Тэд шинжлэн судалж, өөрсдийн дэвшүүлсэн онолоо шалгаж онлайн мэдээллийг хүмүүс олж авах аргыг өөрчлөх хайлтын хөдөлгүүр бүтээжээ. Ларри, Сергей нар энэ санаагаа олон түмний өмнө хэлэх боломж олдсон юм. Харин хэчнээн олон сайхан санаа өвөрлөсөн залуус, сэдэв ээ оноогүй өөр форм, хэлэлцүүлэгт орж тэд өөрсдийн чадвар аа илэрхийлж чадахгүй үлдэж байна вэ? Шинжлэх ухаан дэлхийг өөрчлөн гэдэгт бид итгэдэг, үүнийг хэрэгжүүлэх нэг арга нь тамирчид оддыг тодруулдгийн адил залуу авьяаслаг судлаачдыг уралдуулах илрүүлэх зам билээ. Маргааш шинжлэх ухааны од болох залууд өнөөдөр бид CERN(Эгэл бөөмийн физикийн Европын судалгааны төв), ЛЕГО групп(The LEGO G...

Вэб фонт

Орчин үеийн браузер(хөтөч) програмууд вэб фонт ыг татаж унших чадвартай болсон байгаа. Вэб фонтыг хэрэглэгч өөрийн компьютерт татаж суулгах шаардлагагүй, түүнийг вэб серверээс шууд унших бөгөөд та вэб хуудсыг хөтчөөр дуудаж унших үед түүнийг ашиглана. Вэб фонт нь CSS3 ын @font-face стандартаар холбогдож браузер буюу хөтчид хэрэг болох үед фонт байрлах үүлнээс бороо орж жимс ургуулдаг. Энэ бүх технологийг Гүүгл ах өнгөрсөн зун дэлгэж танилцуулахдаа Гүүгл фонт хавтсанд чанартай шаардлага хангах вэб фонтуудын нээлттэй эх цуглуулга бий болгоод вэб бүтээгч хүн бүрд хэрэглэх боломжийг бүрдүүлэх Гүүгл фонт API хөгжүүлж байгаагаа мэдэгдсэн. Энд вэб хөгжүүлэгч нарт хэрэг болж мэдэх вэб фонтын жагсаалт байгаа бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам хөгжиж дэвжээд монгол бичгийн фонт ч байж байх юм билүү яаж мэдэх вэ. Монгол бичгээ гэх код сонирхогч залуус завтай цагаараа http://code.google.com/apis/webfonts/ үүгээр нэг ороод гараарай. :-)

Гүүгл Задлан шинжигчийн Сургалт

Дэлгэрүүлээд Google Analytics   холбоосоор ороод уншаад үзээрэй. Гүүгл Задлан шинжигч   гэсэн бичлэгийг нилээд дээр бичсэн бөгөөд үүнийг яаж эзэмшиж болох талаар Гүүгл Задлан шинжигчийн эх хуудасны  Edication   (боловсрол, сургалт ) гэсэн хэсгийг орчуулах явцдаа энэ аргуудыг мэргэжлийн сургуулиуд сургалтдаа хэрэглэх бүрэн боломжтой юм уу  гэж ойлгосон юм. Гүүгл Задлан шинжигч ухаалаг шийдэл гаргахад туслана гэж байна. Гүүгл Задлан шинжигчийн сургалтын агуулгыг Гүүгл ба бүрэн эрхтэй зөвлөхүүдээс авах боломжтой. Энэ эх сурвалжийг ашиглаад өөрийнхөө болон өөрийн байгууллагын бусад ажилтныхаа чадварыг хөгжүүлэх бүрэн боломжтой юм байна. Гүүгл Задлан шинжигч нь бие ээ даасан мэргэшил.  Гүүгл онлайн төлбөргүй курс хичээлийг Гүүгл задлан шинжигчээ ашиглан хэрэгжүүлэх ба өгөгдөлд анализ хийх иж бүрэн сургалтаар хангана. Курс хичээлийг та үзэж дуссанаар та Гүүгл Задлан шинжигчийн бие даасан мэргэшлийн шалгалтыг(Google Analytics Individual Qualification (IQ) te...

Санаа оноо

Гүүгл-ийн монгол хэл дээрх агуулгууд нэмэгдэж байгаа нь их сайхан байна.  Олон хүн оролцоосой.  Вэб сайт, програмын хэрэгсэл, тусламж  ... гээд олон төрлийн агуулгыг монгол хэл рүү хөрвүүлэхдээ орчуулгыг мөр мөрөөр гаргаж ирдэг хэрэгсэл ашиглахаар утгын уялдаа алдагдаад байх шиг надад санагдаад байдаг юм.  Нэг хэсэг зүйлийг бичиж үзээд дахин дахин унших өөрийн болгох нь чухал санагддаг. ( Агуулгын орчуулгад "Google Translatоr Toolkit" зүгээр санагдаад байгаа. Үүнтэй ижил нээлттэй эхийн хэрэгсэл бас байна. Гэхдээ туршиж амжаагүй л байна. ) Жишээлбэл би http://www.google.mn/quality_form сайтын монгол хэлээр байх хуудасны баруун хажуугийн дараах хэсгийг ингээд засмаар санагдаж байна л даа. Хуудас дээр English Миний санал Үүгээр би өөрийнхөө бодлыг хэн нэгэнд тулгах гээгүй.  Энэ ердөө л миний бодол харин та юу гэж бодож байна вэ?  Англиар бол байжил байна харин монгол хэлээр хэлэлцэж ярилцдаг тусалдаг сайт байдаг бол уу?

Тооны дөрвөн үйлдэл

Энэ сард Гүүглийн зургийн хэрэгсэл  ( Google Drawing ) нэмэгдэж, янз янзаар ашиглах боломжтой юм. Доод талд үзэгдэх хоосон дагуулаас салж чаддаггүй. Миний буруу юу хөгжүүлэгчдийн БУГ уу  учрыг нь олж ажсангүй. :-)

Гүүгл Задлан шинжигч

Гүүгл хэрэгслүүдийг хэрэглэж эхлээд удаагүй ч олон сайхан багаж хэрэгслүүдийг бид энэ үйлчилгээнээс авч болох юм байна гэж би ойлгоод байгаа. Хоёр жилийн өмнө их энгийн зүйл сонирхлыг минь татсан юм л даа. Бүлгээр төсөл хэрэгжүүлж байхад Монголоор кирилл үсгээр шуудан илгээчихлээр хэн нэг нь заавал уншиж чадахгүй байна гэдэг зүйл гардаг байв. Нөгөө гайхал код тохируулга эсвэл юникод дэмжлэг хийгдээгүйгээс тэр. Гүүглийн данстай(account) хэрэглэгчид ийм асуудал  гарахгүй, мөн бүлэг дээр монгол хэлээрээ Ө,Ү үсэг (Є,V биш) байх ёстой дүрсээр нь хэрэглээд  юникодоор бичээд ямар ч орчинд уншиж бичиж болж байгаа нь таалагдсан. Сүүлийн үед монголчууд маань нилээд хэмжээгээр Гүүгл бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа нь харагдах болжээ. Би  Гүүглийн хөрвүүлэгч багаж хэрэгсэл (Google translator toolkit) -ийг туршиж үзэхийн далимд Гүүглийн бүтээгдэхүүнүүдээс монгол хэл дээрх агуулгыг баяжуулах гээд Задлан шинжигчийн (Google Analytics) вэб сайтын агуулгыг хөрвүүлж үзэж байна л даа. ( ...