Skip to main content

Posts

Showing posts from March 28, 2010

Глип орлуулах хүснэгт GSUB

Нээлттэй төрөл (Opentype) фонт сүүлийн үеийн фонтын нэгэн төрөл бөгөөд нэлээд өвөрмөц бүтэц загвартай. Опентайп технологийг Адоби, Майкрософт  компаниуд хамтран боловсруулсан мөн  үүнийг үйлдлийн бүх систем дээр хүлээн зөвшөөрөөд хэрэглээд нэлээд хэдэн жил болжээ. Опентайп фонт нь өөртөө бичгийн хэлний шинж чанарыг илэрхийлэхэд  туслах мэдээллийг агуулах боломжтой болсон бөгөөд тэр бүгдийг фонтын GSUB ба GPOS хүснэгтүүдэд тодорхойлж өгөөд  бичвэр боловсруулах клиент програмаар түүнийг ашиглах боломжтой юм. Монгол бичгийн Опентайп фонтыг үүсгэж ОпенОфист турших үүднээс Опентайпын талаар нэлээд зүйлийг уншиж судлахдаа ойлгосон зүйлээсээ фонтын талаар анхны ойлголттой залуусдаа тус болох бол уу гэж дараах бичлэгийг бичлээ.        Глип орлуулах/сэлгэх хүснэгт GSUB (The Glyph Substitution Table) Глип орлуулах хүснэгт нь фонт дахь хэлний бичлэгийн зарчим(систем) -ыг хангах ба бичлэгт орлуулах глипүүдийн  сэлгэх хувирлын тухай мэдээллийг агуулна. Олон хэлний бичигт орлуулагч глипийг шаардд