Skip to main content

Posts

Showing posts from April 8, 2009

Өргөтгөл толь

Өнөөдөр Оксфордын хэвлэх газрын эрдэм шинжилгээний номын орчуулгын газраас талархсан э-мэйл аваад лиценз хууль дүрмээрээ хэрэгжсэн ажил сайхан байдаг юм байна гэж бас л дахин бодлоо. Бид нээлттэй эх болон чөлөөт програм ханамжуудын лицензийг тус бүрд нь сайн олгож авбал их зүгээр юм гэж сандлаа. Чөлөөт гэх програм хангамжууд тус бүрдээ өөр өөр лицензтэй байх бөгөөд тэдний ялгааг сайн ойлгож авах нь зүйтэй юм байна. Та бүгдийн ажил хөдөлмөрөөр бүтсэн ч байж болно, ер нь л монгол хэлээр орчуулагдсан эсвэл бичигдсэн програм хангамжийн лицензийн талаарх мэдээлэлтэй интернэт мэдээлэл байвал сэтгэгдэл дээр оруулаад явж тусална уу ? Зэрэгцүүлж үзээд нэг нэгэндээ өгөх , мэдлэгийг бий болгох мэдээллийг бий болговол их зүйтэй юмаа гэж санаж байна. Дараах төслийг санаачлаад эхнээс нь авахуулаад дуустал (2006/11- 2008/3) ажилласан юм. Толь бичгийн сүүлийн хэвлэл 2003 онд гарсан, нийт дөрвөн мянга гаруй үгтэй, интернэтийн технологийн талаарх суурь үг бараг бүгд орсон байсан. Технологи маш хурдтай