Skip to main content

Posts

Showing posts from March 19, 2009

Нэгэн уулзалт

Саяхан нэг зураг хайгаад компьютерынхон дотрын эргүүлэх шахав. Тэгтэл нэг ийм зургууд гараад ирэх юм аа. 5 жилийн өмнөх зураг байна. Хугацаа гэж унтаад сэрэхэд л өнгөрчихжээ. Энэ залуус юу хийж байгаа бол гэсэн сониучхан бодолд хөтлөгдөөд интернэтээр хөтчөө (браузераа) унаад жаахан тэшлээ, би сайн танихгүй ч ганц нэгийн таньж байна. Тэд миний мэдэхгүй олон зүйлийг хийсэн байгаадаа, таван жил өнгөрсөн юм чинь нээлттэй эхийн програм хангамж хэрэглээд ажил төрлөө хийгээд явж байгаа бол уу, олон сайхан төслүүд хэрэгжүүлсэн байдаг бол уу, ном эрдмээ сураад мэдээллийн технологиор хаа нэгтэй ажиллаж байна уу, эсвэл монгол эх орноо бүтээн байгуулаад ярих ч завгүй яваа бол уу гэж бодлоо. Гэхдээ миний мэдэхийн аль 5 жилийн өмнө програм хангамжийг монгол хэлээр болгох буюу нутагшуулах ( нутаглуулах биш шүү ) ажлыг эхэлж байсан болохоор мэдээллийн технологиор гарч байгаа шинэ нэр томьёог монгол хэлээр зүгшрүүлэх ажилд бага ч гэлгүй хувь нэмрээ оруулсан болов уу. Зураг 1 Зураг 2 Зураг 3 Зураг 4 З