Skip to main content

Posts

Showing posts with the label Монгол бичиг

Галигийн талаарх асуултын хариу.

Компьютерт монгол бичгээр бичвэр бичихдээ үсэг бүрд тодорхой нэг товч хэрэглэж бичнэ.  Гэтэл бидний  хэрэглэх компьютерын гарын товчлуур дээр латин үсэг, эсвэл монгол хэлээр хэрэглэх кирилл үсэг байрласан байгаа. Монгол бичгийн үсгийн зурлагыг товч дээр дахин байрлуулахад нэг товч дээр гурван тэмдэгт байрлуулах хэрэгтэй. Дээр нь нэмээд гуравдагч, дөрөвдөгч хэл мэддэг мөн хэрэглэдэг хүмүүст латин үсэг хэрэглэдэггүй бичгээр бичдэг бол нөгөө ганц товчны гүйцэтгэх үүргийг харуулахаар их олон үсгийг нийтэд таниулахаар харуулах хэрэгтэй болно. Аль товчийг цохихоор монгол аль үсэг гарч ирэхийг зохицуулан шийдэх нь монгол хэлний үсгийн давтамж судалгаа дээр тулгуурлах нь зүйтэй ч юм шиг санагддаг. Энэ талаар хийсэн судалгаанууд байдаг байх гэж бодож байна. Үүнийг үндэслээд гарын байрлалын стандартыг улсынхаа стандартаар гаргаад ирвэл  бидэнд бас хэрэгтэй юм бол уу, мөн гарын байрлалтай холбоотой олон улсын стандарт тухай   http://en.wikipedia.org/wiki/ISO/IEC_9995 ...

Бичлэгийн холбоос

Дөлгөөн хүү фонт зурж бэлтгэх талаар цахим шуудангаар асууж лавласан тул энэ бичлэгийг бичиж бэлтгэлээ. Би фонт, хэвлэлийн чиглэлээр мэргэжээгүй ч өөрийн туршиж үзсэн  арга, мөн олж авсан багахан дадлага туршлага дээр ээ тулгуурлаад бичсэн бичлэгүүд өөр хоорондоо ямар уялдаа холбоотой болохыг  хэлж өгье.  Холбоотой бичлэгүүд:   Цэглэбэрээс вектор фонт бичлэгт дурдсан нээлттэй эхийн Фонтфоорж програм нь сайт дээрээ фонт бүтээх талаар маш дэлгэрэнгүй  хичээлтэй. Хэрэв фонт шинээр үүсгэж бэлтгэх гэж байгаа бол энэ хичээлийг эхлээд нэг уншихад илүүдэхгүй  болов уу гэж бодсон шүү:     Фонт шинээр бүтээнэ гэдэг зөвхөн үсгийн дүрс зурах гэсэн ойлголт биш түүний төрөл, хэлбэр, дүрсээ зурах хэмжээ хүртэл учир утгатай үүнийг Фонтфооржийн хичээл дээрээс ойлгоод авах боломжтой, үүнээс гадна юникодын талаар бага зэрэг мэдэх хэрэгтэй байдаг. Хүсвэл Юникод гэсэн ойлголтыг эх сайтаас нь уншиж болохоос гадна монгол хэлээр     Юникодын тухай энгийн о...

Хоёр галуу нэг мэлхийгээр эхлэлээ.

Монгол бичгээ сурч байгаа хүүхэд залуучуудаа зориулж Монгол бичиг гэсэн нэгэн хуудсыг ажиллуулах юм сан гэж бодлоо. Тэмдэглэлд үлгэр домог, монгол зан заншил гээд хэрэгцээтэй үг хэллэгийг монгол бичгээр болон кирилл бичгээр зэрэгцүүлж нийтлэх бодолтой байгаа юм. Блогийн хэрэгслийг ашиглах нь бичих нийтлэх хүнд хялбар дөхөм, хэрэгсэл нь өөрөө хөгжөөд байх тул түүнд их хугацаа зарж санаа тавих шаардлагагүй. Хэдэн хүн санаа нийлээд зав чөлөөгөөрөө нийтлэл бичээд байвал монгол бичгээр бичсэн интернетийн агуулга баяжихад туслах болов уу гэж  бодлоо. Энэ хуудсанд холбогдох холбоосуудыг баяжуулмаар , олон нийтлэгчтэй болгомоор ,  уншигчидтай болгомоор байгаа тул     http://mongolian-script.blogspot.com/2010/07/blog-post.html -д зочлоод санал бодлоо хуваалцаарай.    

Монгол бахархал

Монгол бичгийн тухай Игл ТВ -гээр бэлтгэсэн нэвтрүүлгийг Yuotube дээрээс дараах холбоосоор орж үзээрэй. МОНГОЛ БИЧГИЙН ТУХАЙ НЭВТРҮҮЛЭГ Их сайхан нэвтрүүлэг байсан. Видеоны цэгийн нягтралыг сайварлачихвал илүү сайхан болох байх гэж санагдлаа. Швейд Гүнжийн бичлэгт үзсэн ТВ нэвтрүүлгийн дүрсийн  чанар цэвэр сайн харагдаж байна. Тэр ямар технологи хэрэглэсэн байдаг юм болоо. Эсвэл ердөө л резалушин буюу цэгийн нягтралд байна уу,  Монголнювис дээр гарсан наадмын нэвтрүүлгийг европоос үзэх гэсэн тасраад огт үзэж болохгүй байлаа, бодвол миний компьютерын хурд муугийн байх аа .  

Юникод 16-д

Монгол бичгийн компьютер дахь шийдлийг бүрэн болгож хөгжүүлэх хүсэлтэй залуус янз бүрийн  асуудлаар надтай санал бодлоо хуваалцаж ярьдаг л даа. Би өөрийн олж авсан багахан мэдлэг  туршиж үзсэн туршлага дээрээ суурилаад мэдэж байгаагаа хэлээд мэдэхгүй байгаагаа  асуугаад авдаг. Технологийн хөгжилд арван жил гэдэг их хувьсал авчрах хугацаа, шинэ технологи, шинэ стандарт гээд оч төчнөөн шинэ зүйл би болсон. Үүнийг уншиг ч та арван жилийн өмнө арван настай охин, арав жилийн хүү, аль нэг сургуулийн оюутан  аль хэдийнээ боловсорсон АйТи-гийн мэргэжилтэн ч байсан байж магад.  Гэхдээ өнөөдрийн технологийн төвшинд сэтгэж байгаа бол монгол бичгийнхээ зүй тогтлын логик учрыг олчихвол танд нүд ирмэх зуур  шийдчих ч асуудал байж мэднэ.  Хуучин аа эргэн эргэн давтан хийлгүй үргэлжлүүлээд хийхэд тус болох болов уу гэж аль арван жилийн өмнө  Юникодын олон улсын 16-р хуралд оруулсан илтгэл -ийн хэвлэгдсэн слайдыг унших боломжтойгоор  орууллаа. Илтгэлийн з...

Шувуун саарал

Саяхан интернэтээр сонин(Өдрийн сонин) уншиж байгаад Дамдин багшийн тухай “ Англи хэлний Дамдин ” гэсэн гарчигтай сайхан өгүүлэл уншсан юм. Багшийн орчуулгын ажлын талаар бичсэн байсан нь сонирхол татаад интернэтээр Д.Нацагдоржын “Шувуун саарал” -ыг хайтал шууд л 2006 онд сонин дээр хэвлүүлсэн орчуулга нь mongolnews.mn вэб хуудсны холбоосоор дороо гараад ирлээ. Багшийн орчуулгыг  олзуурхаад монгол хэлээр бичсэнтэй нь хамт дээр нь монгол бичгээ сурч байгаа танд зориулаад монгол бичигтэй нь хамт тэмдэглэл дээрээ  тавилаа. (Монгол бичгээр бичиж явуулсан найз охиндоо баярлалаа. ;-) ) .   Enjoy reading. Д.Нацагдорж Шувуун саарал (1) Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна. (2) Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэр...

Орлуулгын төрлийг ашиглах арга

Өмнөх бичлэгт GSUB хүснэгтийн талаар бага зэрэг ойлголтыг өгсөн бөгөөд энэ удаа үргэлжлээд  монгол бичгийн MongolianScript фонтод хэрэглэсэн глип орлуулгаар жишээ хийгээд дахин тайлбарлая. Хүснэгт зохион байгуулахын тулд Бичгийн жагсаалт (Script list) , Онцлох жагсаалт (Feature list) , Бүтээмжийн жагсаалт (Lookup list) энэ гурвын тухай тодорхой мэдлэгтэй байхыг шаардана. Өмнө өгсөн холбоосоор  энэ бичлэгээс дэлгэрүүлэн уншиж болно. Жишээ нь дээр тулгуурлаад орлуулгын төрлүүдийг яаж ашиглаж болохыг харуулбал: Дан орлуулга (A single substitution), нэг глипийг өөр нэг глипээр солих. ML.A -:  uF305 ML.A -:  uF308 --} --} Үржих орлуулга (A multiple substitution), нэг глипийг хоёр болон түүнээс дээш глипээр орлуулна. uF406 -: ML.BA, ML.OU --}  Хувилбар( ондоо) орлуулга (An alternate substitution), үүрэг нь ижил глипийн харагдах хэлбэр нь ондоо байхыг тодорхойлох орлуулга. uF30E -: uF30F --} Лигатур орлуулга (A ligature subst...

Глип орлуулах хүснэгт GSUB

Нээлттэй төрөл (Opentype) фонт сүүлийн үеийн фонтын нэгэн төрөл бөгөөд нэлээд өвөрмөц бүтэц загвартай. Опентайп технологийг Адоби, Майкрософт  компаниуд хамтран боловсруулсан мөн  үүнийг үйлдлийн бүх систем дээр хүлээн зөвшөөрөөд хэрэглээд нэлээд хэдэн жил болжээ. Опентайп фонт нь өөртөө бичгийн хэлний шинж чанарыг илэрхийлэхэд  туслах мэдээллийг агуулах боломжтой болсон бөгөөд тэр бүгдийг фонтын GSUB ба GPOS хүснэгтүүдэд тодорхойлж өгөөд  бичвэр боловсруулах клиент програмаар түүнийг ашиглах боломжтой юм. Монгол бичгийн Опентайп фонтыг үүсгэж ОпенОфист турших үүднээс Опентайпын талаар нэлээд зүйлийг уншиж судлахдаа ойлгосон зүйлээсээ фонтын талаар анхны ойлголттой залуусдаа тус болох бол уу гэж дараах бичлэгийг бичлээ.        Глип орлуулах/сэлгэх хүснэгт GSUB (The Glyph Substitution Table) Глип орлуулах хүснэгт нь фонт дахь хэлний бичлэгийн зарчим(систем) -ыг хангах ба бичлэгт орлуулах глипүүдийн  сэлгэх хувирлын тухай мэдээллий...

Домог

Монгол бичгийн үүсэл гаралтай холбоо бүхий хоёр зүйлийн домгийг найз багш Мөнх-Учирал маань монгол бичгээр бичиж өгсөн юм(ОпенМН зориулж). Энэ бичвэрийн фонт нь их сайхан, зурлага дээр суурилсан глипс (glyphs) байх, МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн эх бичиг судлалын тэнхимд (Жамянсүрэн) глипс (glyphs)-ыг зурж бүтээсэн байх гэж бодож байна. Үүнийг Монгол бичгээ сурч, дэлгэрүүлж байгаа залуустаа уншуулахаар орууллаа. Домгийн тухай Гүүгл ахаасаа лавлахад бас ч их зүйл интернэтэд байна аа. Нэг нь “Хэдэргэний домог” хэмээдэг, XVIII зууны үед Равжамба Данзандагвын зохиосон “Зүрхэн толтын тайлбар огторгуйн маани” хэмээх хэл зүйн бичигт гардаг “... Зая Бандид (Саж Бандид Гунгаажалцан) Монгол улсад аль үсгээр туслах болох хэмээн шөнө тугдам барьж эрт манагар бэлэглэхүйд нэгэн эхнэр хүн мөрөн дээрээ хэдрэгэ модыг тавьж ирээд мөргөвөөс, тэрхүү бэлгээр Монгол улсын үсгийг хэдрэгэний дүрсээр эр, эм, эрс гурваар, чанга хийгээд хөндий ба саармаг гурваар зохиосон болой” гэсэн домог юм. Энд өг...

Хоёр дахь тайлбар “MVS, NNBSP”

Монгол бичгээр бичвэрийг компьютерт дүрслэхэд тодорхой үүрэг хүлээх  функционал кодууд юникодод орсон байгаа. Энэ кодуудыг зөв хэрэглэснээр бичвэрийг  байх ёстой дүр зургаар нь харах нөхцөл зөв бүрдэхээс гадна хурааж шахах аргаар хадгалсан хэл зүйн корпус болон өгөгдлийн санг бэлтгэхэд хүртэл ашиг тусаа үзүүлнэ. Энэ функционал кодуудаас MVS (Mongolian vowel separator) монгол эгшиг тусгаарлагч , NNBSP (Narrow no-break space) тасрахгүй богино зайг    яаж хэрэглэх талаар товчхон өгүүлье. Монгол эгшиг тусгаарлагч зөвхөн үгийн төгсгөлд бичих орхиц “а”, “э” үсгийн өмнө орж ирэх бөгөөд ижил галигтай дүр нь өөр хоёр үгийг ялгаж бичих үед хэрэглэнэ. Жишээ нь ...н_а, ...х_а, ...г_а, ...м_а, ...л_а, ...с_а, ...ж_а  төгсгөлтэй үгийг эгшиг тусгаарлагчтай байвал яаж бичих үү тусгаарлагч байхгүй бол яаж бичих вэ гэдгийг харьцуулан харуулж байна. Тасрахгүй богино зайг Монгол бичгийн үгийн дагаврыг үгээс салгахгүй байх зорилготой. Өнгөн талаасаа харахад ердийн сул зай мэт б...

Стандарт баримт бичиг

Монгол бичгээр компьютерт ажиллах ажиллагааг хангах зорилгоор Монгол бичгийн үсгийн код , програм хангамжийг боловсруулахад зориулж монгол бичгээр үг илэрхийлэх бичихэд хэрэглэх функционал кодуудыг олон улсын стандартад оруулах үүднээс олон хүний хөдөлмөрөөр их хэмжээний баримт бичиг боловсруулсан юм. Үүнийг зөвхөн Олон улсын стандартын байгууллагын WG 2 (ажлын бүлэг хоёр) оор орж ирсэн баримт бичгүүд дээр тулгуурлаж монгол бичигтэй холбоотой баримтын жагсаалтын нэг хэсгийг гаргаж ирлээ. Энэ бүгдийг монгол бичгийн холбогдолтой програм хангамжийг боловсруулах мөн хэлний судалгааны хэрэгсэл (tools) боловсруулах хүсэлтэй хэн боловч уншиж судлахад илүүдэхгүй болов уу гэж бодлоо. Би хувьдаа хэдэн жил монгол бичгийн энэ чиглэлийн асуудлыг сонирхож байхдаа олон сайхан хүнээс юм сурч мэдсэн бөгөөд баримт бичгүүдэд мэдээллийг боловсруулж хөгжүүлэхэд санаа оноо болох их хэмжээний мэдээлэл байдгийг мэдэж авсан. Харин кодлох гэсэн зорилгодоо чиглэгдээд олон сайхан өвөрмөц санаа хэрэгжилгүй...

Галиг (transliteration)

 Монгол бичгийг компьютерт галиглахыг олон аргаар шийдэх гэж оролдсоныг янз янзын баримтыг уншиж сурвалжилсны үндсэн дээр гаргаж ирлээ. Эндүү ташаа зүйл байвал бичээрэй. Энэхүү хүснэгтийг дараах холбоосоор ороод  харьцуулж үзэхэд галиглах  мөн гараас оруулах төрөл бүрийн санаа оноог гаргах боломжтой  байж магад. Олуулаа хэлэлцвэл илүү зөв  хувилбарыг олох нь магадлал өндөртэй байх болов уу гэж бодлоо. Олон янзын галиглах саналуудыг  харьцуулсан хүснэгтийг галиг файл    аас үзэж болно. Виндовз 7 дээр гараас яаж оруулсныг хэн нэг нь бичээд өгвөл хүснэгтэд нэмээд оруулъя. Монгол бичгийн галигийг шийдвэрлэх талаар монгол, өвөр монголын хэлний мэргэжилтнүүдийн болон стандартын газруудын хамтарсан хурлаар гаргасан баримт бичгийг олон улсын стандартад танилцуулсан баримт бичгийг ISO/TC 46/WG 3 № ?   уншиж болно. (Интернетээс хайж олсон бөгөөд ямар үр дүнд хүрснийг баримтаар сурвалжилж байна. Энэ баримтад дугаар оноосон байх ёстой бөгөөд тэ...

Нэг дэх тайлбар "ŋ" .

Дэлхий олон үндэстнүүд өөр хоорондоо ялгаатай янз янзын бичгийн  хэлийг хэрэглэх бөгөөд бичиг үсэг бүрийн мэдээлэл агуулах тэмдэгтүүдийг өөртөө агуулсан  мэдээлэл дамжуулах кодын систем нь юникод. Энэ кодын системийг компьютерын ертөнцийн үйлдвэрлэлийн стандарт гэж хэлэх бөгөөд кодын систем нь өөрийн дүрэм журамтай,  бүтцээр бол байшин шиг олон давхартай, кодуудын харилцан үйлдлийг тодорхойлох функционал кодуудыг өөртөө агуулсан гээд олон нууц ид шидтэй. Түүнийг нь “canonical” буюу тодорхой дүрмийг зөвшөөрөх жаяг, ба  “compatible” буюу хэд хэдэн код хавирга бөөрөөрөө тэврэлдэх, бүүр цаашлаад заримыг нь өвөр түрийнд нь хийж өгөөд өөр нэг кодыг илэрхийлэх боломжийг илэрхийлэгч гэнэ. Энгийн жишээ нь “ n ~ ” хоёр кодыг ашиглаад дээрээ долгионтой ЭН  үсэг гаргах нөхцөлийг “canonical” гэх бөгөөд нэг үсгээ олон янзаар кодолсон үед хэрэглэх боломжтой гэж  хэлдэг.  Харин ff гэсэн хоёр ЭФ -ийг дэгжин бичихэд туслах гэж нэг дүрс бүхий кодоор илэрхийлсэн ээ “com...

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай.  Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чө...

Юникодын тухай энгийн ойлголт

Орчин үеийн компьютерын технологийн суурь код болж стандартчилагдсанаараа Юникод нь бидний хэрэглэх ёстой кодын нэг юм гэдгийг бид дээр үеэс ярьсаар байгаа боловч олон нийтийн нэлээд хэсэг нь нөгөө л хуучин аргаа хэрэглээд байгаагийн учир шалтгаан боловсон хүчний маань мэдлэгтэй холбоотой байх гэж бодож байна. Энэ сүлжээнд байгаа хэлэлцүүлгийг уншиж суухдаа хүмүүст Юникод, фонт, гарын драйвер гэдэг гурван ойлголтын ялгааг тодотгож өгмөөр санагдлаа. Юникодын тухай ойлголтыг http://www.unicode.org/standard/WhatIsUnicode.html вэб сайт мөн Wikipedia дээрээс хайгаад уншвал их зүйлийг та олж мэднэ. Юникод нь компьютерын үйлдлийн системээс хамааралгүйгээр дэлхий нийтийн одоогоор мэдэгдэх бичгийн хэлний тэмдэгт бүрд нэг кодыг оноож мэдээллийг дамжуулж солилцоход хэрэглэх код юм. Энд мэдээлэл агуулах тэмдэгт бүрийг 16-ын тооллын системээр кодлох бөгөөд кодын нэг талбар (0000-FFFF) хооронд байрлана. Жишээлбэл : Латин “А” үсэгт 0041 гэсэн код оноож түүнийг Англи хэл ч бай, Франц хэл ч бай, И...