Skip to main content

Posts

Showing posts from June 15, 2010

Эйдин төсөл (Eden project)

2005 онд Английн өмнөд нутаг дахь Корновоол-д хэрэгжиж байгаа Эйдин төслийг үзсэн юм.  Хүн эх дэлхийгээсээ өөртөө хэрэгтэй бүхнийг авахдаа  байгаль орчноо хайр найргүй ухаж малтаад ямар болгосныг гурав дугаар зураг дээрээс тодхон харж болно. Хойч үедээ ногоон дэлхийг үлдээх хүсэлтэй бодолтой хүмүүс дээрх газрыг сэргээх Эйдин төслийг хэрэгжүүлжээ, одоо энэ төв  байгаль орчныг сэргээх сургалт явуулдаг, байгалийн цэвэр бүтээгдэхүүн сурталчилж түүгээрээ санхүүжин ажилладаг төвийн нэг болжээ. Төслийг үзэхдээ авсан гэрэл зургуудаасаа энд тавилаа. Дэлгэрүүлж мэдэхийг хүсвэл Eden project   холбоосоор орж уншаарай. Миний альбомын холбоос