Skip to main content

Posts

Showing posts from December 7, 2009

100%-ийн хэмнэлт гаргаж болох уу?

Нэгэн хүн түлшийг 30% хэмнэсэн, 45% хэмнэсэн. 25% хэмнэсэн 3 нээлтийн тухай мэджээ. Тэгээд тэр хүн уг 3 нээлтийг зэрэг хэрэглэн түлшийг 30%+45%+25%=100% хэмнэхээр шийдэв. Ингэж болно гэж үү?  Яагаад болохгүй гэж. :-)   Үнэн хэрэг дээрээ тэр хүн хэдэн хувийн хэмнэлт гаргасан бэ?

Хэмжихийг оролд

Уутанд 9 кг элсэн чихэр байв. 50 ба 200 гр-ийн ганц ганц туухай бүхий жигнүүрийн тусламжтайгаар бүх элсэн чихрийг нэг уутанд 2 кг, нөгөөд 7 кг чихэр байхаар хоёр уутанд хуваа. Үүнд зөвхөн гурван хэмжилт хийх хэрэгтэй. Харин яаж? (чихэр гэхээр тоолчхож магад :-))