Skip to main content

Posts

Showing posts from May 25, 2009

Нээлттэй эх номын (4.4-р бүлэг)

Нээлттэй эх(Open Source) нэртэй номын эх сурвалж Англи хэл дээр http://en.wikibooks.org/wiki/Open_Source холбоос дээр байгаа бөгөөд нээлттэй эхийн тухай мэдэхийг хүсэгчдэд зориулж GNU лицензийг баримтлан орчуулж бэлтгэлээ. Номын хэсгүүдэд эндүү ташуу орчуулга, үг үсгийн алдаа байвал бичиж тусалбал номыг сайжруулж засахаар хичээх болно. Лиценз ба патент гэсэн 4-р бүлгийн (4.3 ба 4.4 хэсгүүд) Зохиогчийн эрх (copyright) ба копилефтын (copyleft) тухай товч санамж Програм хангамжийн лицензийг зохиогчийн эрхээр хамгаалах асуудалтай андуурч хэрхэвч болохгүй. Нээлттэй эхээр лицензжүүлэх нь зохиогчийн эрхийн хуулийн хамгаалалт дээр тулгуурладаг бөгөөд нээлттэй эхийн ихэнх лицензээр лицензлэгдсэн кодууд нь нийтийн домэйнийх гэж хэлж байгаа юм биш ээ. Хүн кодыг бичсэн тул код нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдана. Код нь зохиогчийн эрхийн хуулийн заалтаар хамгаалагдаж байгаа тул кодыг бичсэн зохиогч өөрөө ямар дүрмээр хэрэглэх хязгаарлалыг хэлнэ. Зохиогчийн эрхийг хамгаалах хуульд: коды

Толь (хэлбэр ба агуулга)

Филлипст(Phillips) ажилладаг хуурай дүү минь “бид хамтраад (монгол залуус) ажил хөдөлмөр, сургуулийнхаа хажуугаар өөрсдийн сурч буй Голланд хэлний монгол толь бичиг боловсруулах ажлыг хийж байна” гэж надад сонирхуулаад ганц нэг юм асуужээ. Би ч хэлний мэргэжлийн хүн биш, сайн ч зөвлөгөө өгч чадалгүй төслөө хэрэгжүүлэх талаар ойр зуурын асуултыг нь өөрийн мэдэх хэмжээгээр хэлж өглөө. Гэхдээ үүнийг асуух болсон учир нь би нэг толь хийж туршиж үзсэнд байгаа юм. Би Дани хэлийг хэдэн жил сурах гэж хагас дутуу үзсэн юм. Дани хэл сургах сургуульд нөхөртэйгөө хамт оройд сурдаг байв. Тэр үед Дани монгол толь байхгүй болохоор би Англи хэлээр дамжуулж Англи-Дани толь бичиг хэрэглээд, заримдаа ойлгохоо байхаар Англи-Монгол толио үзнэ. Толь дамнаж үзсээр байтал би үзэж буй үгийнхээ утгыг өөр болгочихсон заримдаа тууж явна. Ингээд сурж мэдсэн хэдэн үгээ Монголоор тэмдэглэж том дэвтэртэй болсон юм. Үүнийгээ анхлан сурч байгаа хүнд бага ч болов хэрэг болог гэж бодоод Дани хэлний анхны мэдэгдэхүүн