Skip to main content

Posts

Showing posts from March 17, 2009

Нээлттэй эх номын (1-р бүлэг)

Нээлттэй эх(Open Source) номын эх сурвалж Англи хэлээр http://en.wikibooks.org/wiki/Open_Source холбоос дээр байгаа бөгөөд нээлттэй эхийн тухай мэдэхийг хүсэх хүн бүрд зориулж GNU лицензийг баримтлан орчуулж бэлтгэлээ. Номын хэсгүүдэд эндүү ташуу орчуулга, үг үсгийн алдаа байж болзошгүй тул номын орчуулгын талаар коммент буюу сэтгэгдэл дээр санаа оноогоо бичиж үлдээн үү. Нээлттэй эх буюу ОпенСорс(Open Source) Сүүлийн хэдэн жил Нээлттэй эх хэн хүний санаанд оромгүйгээр компьютержилтын (computing) нүүр царайг танихын аргагүй өөрчилж байна. Энэ өөрчлөлт IBM өөрсдийн персонал компьютерын үйлдлийн системийг Майкрософтоор бичүүлэхээр гэрээ хийж компьютержилтын хөгжлийг орвонгоор нь өөрчилж байсан үеэс хойших том өөрчлөлт болно гэдэгт компьютерын үйлдвэрлэл эрхлэгч олон хүн итгэж байна. Энэ өгүүлэлд Нээлттэй эхийн хөгжлийн түүх, философи болон хууль зүйн үндэслэлийг тайлбарлахын зэрэгцээ програм хангамжийг хөгжүүлэгчид юуг авч хэрэглэж болох мөн өөрсдийн хөдөлмөрөө хандивлах төслүүдийг сонго