Skip to main content

Posts

Showing posts with the label Монгол фонт

Вэб фонт

Орчин үеийн браузер(хөтөч) програмууд вэб фонт ыг татаж унших чадвартай болсон байгаа. Вэб фонтыг хэрэглэгч өөрийн компьютерт татаж суулгах шаардлагагүй, түүнийг вэб серверээс шууд унших бөгөөд та вэб хуудсыг хөтчөөр дуудаж унших үед түүнийг ашиглана. Вэб фонт нь CSS3 ын @font-face стандартаар холбогдож браузер буюу хөтчид хэрэг болох үед фонт байрлах үүлнээс бороо орж жимс ургуулдаг. Энэ бүх технологийг Гүүгл ах өнгөрсөн зун дэлгэж танилцуулахдаа Гүүгл фонт хавтсанд чанартай шаардлага хангах вэб фонтуудын нээлттэй эх цуглуулга бий болгоод вэб бүтээгч хүн бүрд хэрэглэх боломжийг бүрдүүлэх Гүүгл фонт API хөгжүүлж байгаагаа мэдэгдсэн. Энд вэб хөгжүүлэгч нарт хэрэг болж мэдэх вэб фонтын жагсаалт байгаа бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам хөгжиж дэвжээд монгол бичгийн фонт ч байж байх юм билүү яаж мэдэх вэ. Монгол бичгээ гэх код сонирхогч залуус завтай цагаараа http://code.google.com/apis/webfonts/ үүгээр нэг ороод гараарай. :-)

Бичмэл тиг

Ерээд оны эхэнд PC компьютерт DOS систем дээр Монгол бичгийн СУДАР хэмээх програм хангамжийг хийж байх үед хэвлэх үйлдвэрт ажиллаж байсан Төмөрпүрэв(одоо Үсэг хэвлэх үйлдвэр) ах энэ хуудаснууд өгснийг өгөрсөн сар нэгэн найзын хүсэлтээр номынхоо сангаас олж их л баярлав. Фонт хийх хүсэлтэй хүн фонт зурагч аль нэг програмыг ашиглаж  үсэг бүрийг зургаар оруулж “background” давхаргад оруулаад зурах хэмжээгээрээ том жижгийг бэлтгэж “foregroung”  дээрээ цэгээр зурж болно. Хэрэв таны хэрэглэж байгаа програм хангамж “autotrace” програмыг ашиглах боломжтой бол зургаас автоматаар глипийн зургийг гаргаж ирэх боломжтой байгаа. Энэ ямар ч байсан гайгүй ноорог болох тул гар аргаар бага зэргийн засварууд орж ирэх байх.  Мөн битүү тойргоор дотор дотроо зурагдах зураасаар ямар нэг үсэг зурагдаж байвал жишээлбэл үгийн дунд орох О үсэг гэдэс хэлбэрийг зурахдаа гадуур битүү зураасны чиглэл цагийн зүүний дагуу, дотор талын битүү зураас цагийн зүүний эсрэг байхыг анхаар ч хийнэ. Үүний дара...

Бичгийн тиг

Гэртээ очоод аав ээж, ах дүү, найз нөхөд, хамт ажиллаж байсан багш нартаа гаа уулзаж учрах нь үнэхээр сайхан байлаа. Үүний зэрэгцээ манай миний сургууль гэж дуудах дуртай их сургуулиараа өдөр бүр л орж гарсаар найз нөхөд багш нарынхаа хийж бүтээсэн янз янзын шинэ сайхан зүйлийг сонсож мэдээд баярлаж хөөрөөд цаг хугацаа өнгөрөхийг ч мэдсэнгүй. Сүүлийн хэдэн сар интернетээр найз залуучууд маань монгол бичгийн фонтыг хөгжүүлэх, вэб фонт бүтээх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх талаар санаа тавьж хичээнгүйлэн ажил өрнүүлж байгааг таних мэдэх багш нартаа дуулгаж бас тэдний зүгээс хамтран ажиллаа ч гэж хүслээ. Хэдэн жилийн өмнө МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн эх хэлний судалгааны төвд хэрэгжсэн ЮНИСКО-гийн төсөл ажлын нэг хэсэг болох ( зурлага дээр суурилж ) монгол бичгийн фонт бүтээгдсэн ийг мэдэж байсан тул эх сурвалжийг асууж лавлаад, хэрэглэж байгаа аргын нь тодруулав.  Энэ зурган дээр үзүүлэх зүүн гар талын дөрвөн фонтыг зурлага дээр түшиглээд бэлдэж англи үсгийн га...

Бичлэгийн холбоос

Дөлгөөн хүү фонт зурж бэлтгэх талаар цахим шуудангаар асууж лавласан тул энэ бичлэгийг бичиж бэлтгэлээ. Би фонт, хэвлэлийн чиглэлээр мэргэжээгүй ч өөрийн туршиж үзсэн  арга, мөн олж авсан багахан дадлага туршлага дээр ээ тулгуурлаад бичсэн бичлэгүүд өөр хоорондоо ямар уялдаа холбоотой болохыг  хэлж өгье.  Холбоотой бичлэгүүд:   Цэглэбэрээс вектор фонт бичлэгт дурдсан нээлттэй эхийн Фонтфоорж програм нь сайт дээрээ фонт бүтээх талаар маш дэлгэрэнгүй  хичээлтэй. Хэрэв фонт шинээр үүсгэж бэлтгэх гэж байгаа бол энэ хичээлийг эхлээд нэг уншихад илүүдэхгүй  болов уу гэж бодсон шүү:     Фонт шинээр бүтээнэ гэдэг зөвхөн үсгийн дүрс зурах гэсэн ойлголт биш түүний төрөл, хэлбэр, дүрсээ зурах хэмжээ хүртэл учир утгатай үүнийг Фонтфооржийн хичээл дээрээс ойлгоод авах боломжтой, үүнээс гадна юникодын талаар бага зэрэг мэдэх хэрэгтэй байдаг. Хүсвэл Юникод гэсэн ойлголтыг эх сайтаас нь уншиж болохоос гадна монгол хэлээр     Юникодын тухай энгийн о...

Цэгэлбэрээс вектор фонт

Фонт үүсгэж засварлах олон янзын програм байдаг ч тэр болгон хүн худалдаж аваад хэрэглэх боломжгүй нилээд үнэтэй байдаг тул нээлттэй эхийн Fontforge програмыг http://fontforge.sourceforge.net/   татаж аваад хэрэглэж болно. Олон жилийн өмнө сургалтын хэрэгцээнд авсан програмууд шинэ технологийн үзүүлэлтүүдийг тусгаагүй тул хэрэглэх эд тохиромжгүй болжээ. Ингээд энэ фонт үүсгэж засварлах програмыг найзуудаасаа сонсоод судалж байгаад  хэрэглээд үзсэн их дажгүй санагдсан. MongolianScript  ( MongolianScript-tar ) фонтын 2008 оны хувилбар болох  Монгол бичгийн Opentype фонтыг үүсгэж дүрмүүдийг энэ програмаар оруулж өгсөн юм. Фонтод  үсгүүдийг дараалж бичихэд хэрэглэдэг Глип байрлуулах(Glyph Positioning ) гэх дүрмийг үсэг бүрийн хувьд тодорхойлох хэрэгтэй байдаг гэхдээ үүнийг одоогоор энэ фонтод тодорхойлоогүй.  Учир нь монгол бичгээр хооронд нь холбож бичиж байгаа МОДОН БАРЫН энэ хэв төвөггүй холбогдчихсон юм. Хэрэв монгол үсгийн гоё дэгжин фонтыг үүсгэх бо...

Орлуулгын төрлийг ашиглах арга

Өмнөх бичлэгт GSUB хүснэгтийн талаар бага зэрэг ойлголтыг өгсөн бөгөөд энэ удаа үргэлжлээд  монгол бичгийн MongolianScript фонтод хэрэглэсэн глип орлуулгаар жишээ хийгээд дахин тайлбарлая. Хүснэгт зохион байгуулахын тулд Бичгийн жагсаалт (Script list) , Онцлох жагсаалт (Feature list) , Бүтээмжийн жагсаалт (Lookup list) энэ гурвын тухай тодорхой мэдлэгтэй байхыг шаардана. Өмнө өгсөн холбоосоор  энэ бичлэгээс дэлгэрүүлэн уншиж болно. Жишээ нь дээр тулгуурлаад орлуулгын төрлүүдийг яаж ашиглаж болохыг харуулбал: Дан орлуулга (A single substitution), нэг глипийг өөр нэг глипээр солих. ML.A -:  uF305 ML.A -:  uF308 --} --} Үржих орлуулга (A multiple substitution), нэг глипийг хоёр болон түүнээс дээш глипээр орлуулна. uF406 -: ML.BA, ML.OU --}  Хувилбар( ондоо) орлуулга (An alternate substitution), үүрэг нь ижил глипийн харагдах хэлбэр нь ондоо байхыг тодорхойлох орлуулга. uF30E -: uF30F --} Лигатур орлуулга (A ligature subst...

Глип орлуулах хүснэгт GSUB

Нээлттэй төрөл (Opentype) фонт сүүлийн үеийн фонтын нэгэн төрөл бөгөөд нэлээд өвөрмөц бүтэц загвартай. Опентайп технологийг Адоби, Майкрософт  компаниуд хамтран боловсруулсан мөн  үүнийг үйлдлийн бүх систем дээр хүлээн зөвшөөрөөд хэрэглээд нэлээд хэдэн жил болжээ. Опентайп фонт нь өөртөө бичгийн хэлний шинж чанарыг илэрхийлэхэд  туслах мэдээллийг агуулах боломжтой болсон бөгөөд тэр бүгдийг фонтын GSUB ба GPOS хүснэгтүүдэд тодорхойлж өгөөд  бичвэр боловсруулах клиент програмаар түүнийг ашиглах боломжтой юм. Монгол бичгийн Опентайп фонтыг үүсгэж ОпенОфист турших үүднээс Опентайпын талаар нэлээд зүйлийг уншиж судлахдаа ойлгосон зүйлээсээ фонтын талаар анхны ойлголттой залуусдаа тус болох бол уу гэж дараах бичлэгийг бичлээ.        Глип орлуулах/сэлгэх хүснэгт GSUB (The Glyph Substitution Table) Глип орлуулах хүснэгт нь фонт дахь хэлний бичлэгийн зарчим(систем) -ыг хангах ба бичлэгт орлуулах глипүүдийн  сэлгэх хувирлын тухай мэдээллий...