Skip to main content

Posts

Showing posts from June 13, 2009

Миний ээжийн хийх дуртай хайлмаг

Би ээжээрээ хайлмаг хийлгэж зориуд зургийн аваад "Олон үндэстний хоолны жороос" гэсэн цуврал номынхоо хоёр дугаар дугаарт (2005) бичиж оруулсан юм аа. Миний мэдэхээр л лав манай монголчууд шиг хайлмаг хийж иддэг өөр үндэстэн байхгүй байх гэж боддог. Гэхдээ төв дүүд, тэдний малчид монгол заншилтай төстэй хүнс хэрэглэдэг байх гэж би боддог болов ч тэр тухай сурвалжилж уншиж үзээгүй юм байна. Харин нэлээд дээр "Freedom in Exile" гэсэн Далай багшийн өөрийнхөн намтрыг уншиж байхад ЗАМБА зуурч иддэг байсан гээд бичсэн байсныг саналаа. Тэгэхээр тэд бас хайлмаг хийж иддэг байж магад. Ээж маань цагаан сар бүхнээр энэ хайлмагийг хийдэг. Харин ач зээ, зээнцрүүд нь эмээгийн снекерс гээд амаа олохгүй иднэ дээ. Нутаг нутагт янз янз хийдэг шүү дээ, бас ааруул ээзгийний үйрмэг хийвэл сайхан санагддаг. ОРЦ: 300 гр түүхий өрөм 225 гр гурил   чимх давс 240 мл сүү эсвэл ус эсвэл цай 2 х.х хэрчсэн чангаанз 2 х.х үзэм 2 х.х хэрчсэн чавга 2 х.х элсэн чихэр 2 х.х наран цэ