Skip to main content

Posts

Showing posts from January 17, 2010

Бүтээлч олны лиценз (3-р хэсэг)

Эх сурвалжийг Википедиад  Creative Commons Licenses холбоосоор, орчуулгын 1-р хэсгийг эндээс унших боломжтой, орчуулгын 2-р хэсгийг эндээс унших боломжтой. Хамаатай (Attribution) Өнөөдөр хэрэгжиж байгаа лицензүүд танаас “Жинхэнэ эх зохиогчийг дурдаж өгөхийг (Эх зохиогч  хэн болохыг  хэлэхийг)”  шаардана. Иймээс  “олдож байгаа мэдээллийг ашиглан өөрийн чадах бүх боломжоор” хамаатай, холбоотой гэдгийг илэрхийлж өгөх хэрэгтэй [5]. Ерөнхийдөө энэ нь дараах байдлаар хэрэгжинэ. Үүнд: Зохиогчийн эрхийн утга бүхий ямар ч санамжийг нэгтгэж өг (хэрэв хэрэглэж болмоор бол). Хэрэв ажил  өөртөө  зохиогчийн эрхэнд хамаарах аль нэг санамжийг эрх эзэмшигч оруулж өгснөөр агуулж байвал та түүнийг хөндөхгүй (intact) байгаа байранд нь оруулж өгнө эсвэл  та медиад тохируулан дахин хэвлэх/нэвтрүүлэх/оруулах бол боломжийн аргаар дахин бэлтгэж өгнө.   Зохиогчийн нэр, дэлгэцийн нэр эсвэл хэрэглэгчийн ID(таних тэмдэг)-ийг нотолгоо болгон иш татаж харуул . Хэрэв та интернэтэд ажлыг нийтэлж байгаа ба н