Skip to main content

Posts

Showing posts with the label Судалгаа

Юникод 16-д

Монгол бичгийн компьютер дахь шийдлийг бүрэн болгож хөгжүүлэх хүсэлтэй залуус янз бүрийн  асуудлаар надтай санал бодлоо хуваалцаж ярьдаг л даа. Би өөрийн олж авсан багахан мэдлэг  туршиж үзсэн туршлага дээрээ суурилаад мэдэж байгаагаа хэлээд мэдэхгүй байгаагаа  асуугаад авдаг. Технологийн хөгжилд арван жил гэдэг их хувьсал авчрах хугацаа, шинэ технологи, шинэ стандарт гээд оч төчнөөн шинэ зүйл би болсон. Үүнийг уншиг ч та арван жилийн өмнө арван настай охин, арав жилийн хүү, аль нэг сургуулийн оюутан  аль хэдийнээ боловсорсон АйТи-гийн мэргэжилтэн ч байсан байж магад.  Гэхдээ өнөөдрийн технологийн төвшинд сэтгэж байгаа бол монгол бичгийнхээ зүй тогтлын логик учрыг олчихвол танд нүд ирмэх зуур  шийдчих ч асуудал байж мэднэ.  Хуучин аа эргэн эргэн давтан хийлгүй үргэлжлүүлээд хийхэд тус болох болов уу гэж аль арван жилийн өмнө  Юникодын олон улсын 16-р хуралд оруулсан илтгэл -ийн хэвлэгдсэн слайдыг унших боломжтойгоор  орууллаа. Илтгэлийн з...

Орлуулгын төрлийг ашиглах арга

Өмнөх бичлэгт GSUB хүснэгтийн талаар бага зэрэг ойлголтыг өгсөн бөгөөд энэ удаа үргэлжлээд  монгол бичгийн MongolianScript фонтод хэрэглэсэн глип орлуулгаар жишээ хийгээд дахин тайлбарлая. Хүснэгт зохион байгуулахын тулд Бичгийн жагсаалт (Script list) , Онцлох жагсаалт (Feature list) , Бүтээмжийн жагсаалт (Lookup list) энэ гурвын тухай тодорхой мэдлэгтэй байхыг шаардана. Өмнө өгсөн холбоосоор  энэ бичлэгээс дэлгэрүүлэн уншиж болно. Жишээ нь дээр тулгуурлаад орлуулгын төрлүүдийг яаж ашиглаж болохыг харуулбал: Дан орлуулга (A single substitution), нэг глипийг өөр нэг глипээр солих. ML.A -:  uF305 ML.A -:  uF308 --} --} Үржих орлуулга (A multiple substitution), нэг глипийг хоёр болон түүнээс дээш глипээр орлуулна. uF406 -: ML.BA, ML.OU --}  Хувилбар( ондоо) орлуулга (An alternate substitution), үүрэг нь ижил глипийн харагдах хэлбэр нь ондоо байхыг тодорхойлох орлуулга. uF30E -: uF30F --} Лигатур орлуулга (A ligature subst...

Глип орлуулах хүснэгт GSUB

Нээлттэй төрөл (Opentype) фонт сүүлийн үеийн фонтын нэгэн төрөл бөгөөд нэлээд өвөрмөц бүтэц загвартай. Опентайп технологийг Адоби, Майкрософт  компаниуд хамтран боловсруулсан мөн  үүнийг үйлдлийн бүх систем дээр хүлээн зөвшөөрөөд хэрэглээд нэлээд хэдэн жил болжээ. Опентайп фонт нь өөртөө бичгийн хэлний шинж чанарыг илэрхийлэхэд  туслах мэдээллийг агуулах боломжтой болсон бөгөөд тэр бүгдийг фонтын GSUB ба GPOS хүснэгтүүдэд тодорхойлж өгөөд  бичвэр боловсруулах клиент програмаар түүнийг ашиглах боломжтой юм. Монгол бичгийн Опентайп фонтыг үүсгэж ОпенОфист турших үүднээс Опентайпын талаар нэлээд зүйлийг уншиж судлахдаа ойлгосон зүйлээсээ фонтын талаар анхны ойлголттой залуусдаа тус болох бол уу гэж дараах бичлэгийг бичлээ.        Глип орлуулах/сэлгэх хүснэгт GSUB (The Glyph Substitution Table) Глип орлуулах хүснэгт нь фонт дахь хэлний бичлэгийн зарчим(систем) -ыг хангах ба бичлэгт орлуулах глипүүдийн  сэлгэх хувирлын тухай мэдээллий...

Нэг жил

Сүүлийн сар гаруй тэмдэглэлээ хөтлөх зав ч гаргаж чадалгүй сар шинэтэй золгож , найз нөхөд, багш нартайгаа уулзаж, мөн элдвийн ажилд дарагдаад өдөр хоног хурдан өнгөрснийг анзаарсангүй. Би энэ тэмдэглэлийг жил гаруйн өмнөөс бичиж эхэлж. УНШИГЧИЙН  ОРДДЫН БУУЛГАЛТ /зураг (Clustermaps) -ийг яг жилийн өмнөөс байрлуулсан байх юм аа. Блог байлах тоон үзүүлэлтээс хөнгөн жингийн боксчин (бичигч), хүнд жингийн боксчны аль нь болж болохоо бас мэдэрч болох юм уу ч гэж бодлоо. Уншигчийн орддын зураг жилийн дараа ямар болох нь бас надад сонин байгаа тул өнөөдрийн зургийг хавсаргачихлаа.   Би бусдын адил блог бичих бодолдоо хөтлөгдөөд сонирхлоороо янз янзын зүйл бичиж, энэ хугацаанд блог дагагч нэмэгдэхэд мөн блог байлсан тоо өөрчлөгдөхөд надад их урам өгч байсныг мэдэрсэн. Блог гэдэг зүйл маань зөвхөн бичээд гаргаад байхыг хэлэхгүй харин блог дагагчаа эргэж  уншаад блогч найзуудаасаа суралцахыг хэлэх юм байна гэж ойлгох болсон. Блогийг амжилттай хөтлөхийн тулд бусдынхаа тэмдэглэли...

Хоёр дахь тайлбар “MVS, NNBSP”

Монгол бичгээр бичвэрийг компьютерт дүрслэхэд тодорхой үүрэг хүлээх  функционал кодууд юникодод орсон байгаа. Энэ кодуудыг зөв хэрэглэснээр бичвэрийг  байх ёстой дүр зургаар нь харах нөхцөл зөв бүрдэхээс гадна хурааж шахах аргаар хадгалсан хэл зүйн корпус болон өгөгдлийн санг бэлтгэхэд хүртэл ашиг тусаа үзүүлнэ. Энэ функционал кодуудаас MVS (Mongolian vowel separator) монгол эгшиг тусгаарлагч , NNBSP (Narrow no-break space) тасрахгүй богино зайг    яаж хэрэглэх талаар товчхон өгүүлье. Монгол эгшиг тусгаарлагч зөвхөн үгийн төгсгөлд бичих орхиц “а”, “э” үсгийн өмнө орж ирэх бөгөөд ижил галигтай дүр нь өөр хоёр үгийг ялгаж бичих үед хэрэглэнэ. Жишээ нь ...н_а, ...х_а, ...г_а, ...м_а, ...л_а, ...с_а, ...ж_а  төгсгөлтэй үгийг эгшиг тусгаарлагчтай байвал яаж бичих үү тусгаарлагч байхгүй бол яаж бичих вэ гэдгийг харьцуулан харуулж байна. Тасрахгүй богино зайг Монгол бичгийн үгийн дагаврыг үгээс салгахгүй байх зорилготой. Өнгөн талаасаа харахад ердийн сул зай мэт б...

Стандарт баримт бичиг

Монгол бичгээр компьютерт ажиллах ажиллагааг хангах зорилгоор Монгол бичгийн үсгийн код , програм хангамжийг боловсруулахад зориулж монгол бичгээр үг илэрхийлэх бичихэд хэрэглэх функционал кодуудыг олон улсын стандартад оруулах үүднээс олон хүний хөдөлмөрөөр их хэмжээний баримт бичиг боловсруулсан юм. Үүнийг зөвхөн Олон улсын стандартын байгууллагын WG 2 (ажлын бүлэг хоёр) оор орж ирсэн баримт бичгүүд дээр тулгуурлаж монгол бичигтэй холбоотой баримтын жагсаалтын нэг хэсгийг гаргаж ирлээ. Энэ бүгдийг монгол бичгийн холбогдолтой програм хангамжийг боловсруулах мөн хэлний судалгааны хэрэгсэл (tools) боловсруулах хүсэлтэй хэн боловч уншиж судлахад илүүдэхгүй болов уу гэж бодлоо. Би хувьдаа хэдэн жил монгол бичгийн энэ чиглэлийн асуудлыг сонирхож байхдаа олон сайхан хүнээс юм сурч мэдсэн бөгөөд баримт бичгүүдэд мэдээллийг боловсруулж хөгжүүлэхэд санаа оноо болох их хэмжээний мэдээлэл байдгийг мэдэж авсан. Харин кодлох гэсэн зорилгодоо чиглэгдээд олон сайхан өвөрмөц санаа хэрэгжилгүй...

Галиг (transliteration)

 Монгол бичгийг компьютерт галиглахыг олон аргаар шийдэх гэж оролдсоныг янз янзын баримтыг уншиж сурвалжилсны үндсэн дээр гаргаж ирлээ. Эндүү ташаа зүйл байвал бичээрэй. Энэхүү хүснэгтийг дараах холбоосоор ороод  харьцуулж үзэхэд галиглах  мөн гараас оруулах төрөл бүрийн санаа оноог гаргах боломжтой  байж магад. Олуулаа хэлэлцвэл илүү зөв  хувилбарыг олох нь магадлал өндөртэй байх болов уу гэж бодлоо. Олон янзын галиглах саналуудыг  харьцуулсан хүснэгтийг галиг файл    аас үзэж болно. Виндовз 7 дээр гараас яаж оруулсныг хэн нэг нь бичээд өгвөл хүснэгтэд нэмээд оруулъя. Монгол бичгийн галигийг шийдвэрлэх талаар монгол, өвөр монголын хэлний мэргэжилтнүүдийн болон стандартын газруудын хамтарсан хурлаар гаргасан баримт бичгийг олон улсын стандартад танилцуулсан баримт бичгийг ISO/TC 46/WG 3 № ?   уншиж болно. (Интернетээс хайж олсон бөгөөд ямар үр дүнд хүрснийг баримтаар сурвалжилж байна. Энэ баримтад дугаар оноосон байх ёстой бөгөөд тэ...

Нэг дэх тайлбар "ŋ" .

Дэлхий олон үндэстнүүд өөр хоорондоо ялгаатай янз янзын бичгийн  хэлийг хэрэглэх бөгөөд бичиг үсэг бүрийн мэдээлэл агуулах тэмдэгтүүдийг өөртөө агуулсан  мэдээлэл дамжуулах кодын систем нь юникод. Энэ кодын системийг компьютерын ертөнцийн үйлдвэрлэлийн стандарт гэж хэлэх бөгөөд кодын систем нь өөрийн дүрэм журамтай,  бүтцээр бол байшин шиг олон давхартай, кодуудын харилцан үйлдлийг тодорхойлох функционал кодуудыг өөртөө агуулсан гээд олон нууц ид шидтэй. Түүнийг нь “canonical” буюу тодорхой дүрмийг зөвшөөрөх жаяг, ба  “compatible” буюу хэд хэдэн код хавирга бөөрөөрөө тэврэлдэх, бүүр цаашлаад заримыг нь өвөр түрийнд нь хийж өгөөд өөр нэг кодыг илэрхийлэх боломжийг илэрхийлэгч гэнэ. Энгийн жишээ нь “ n ~ ” хоёр кодыг ашиглаад дээрээ долгионтой ЭН  үсэг гаргах нөхцөлийг “canonical” гэх бөгөөд нэг үсгээ олон янзаар кодолсон үед хэрэглэх боломжтой гэж  хэлдэг.  Харин ff гэсэн хоёр ЭФ -ийг дэгжин бичихэд туслах гэж нэг дүрс бүхий кодоор илэрхийлсэн ээ “com...

Эртний загвар

Монгол бичгийн талаар олон жилийн өмнө хийж байсан загварчлалын ажил байгаа юм. Хэрэгтэй хүндээ бол уншаад үзвэл сонин байж магад гээд хаягуудыг нь энд  холбоосоор хавсаргаад тавилаа. Гүүгл-дээд хайвал үндсэн санаа дээр нь суурилсан ажлуудын холбоосууд олдож магад. My Report 75 :      Миний бичсэн 75 дугаартай баримт бичгийн .PDF холбоос Myatav Erdenechimeg and Richard Moore. Multi-directional Multi-lingual Script Processing. Technical Report 75, UNU-IIST, P.O.Box 3058, Macau, June 1996. Published in Proceedings of the Seventeenth International Conference on the Computer Processing of Oriental Languages, Hong Kong, April 2 - 4, 1997, under the title Multi-directional Multi-lingual Script Processing.  {abstract} Although there are increasingly many text processing systems which support multiple languages, the majority of these do not allow the different languages to retain their traditional writing direction, instead imposing either that of the European famili...