Skip to main content

Posts

Showing posts from June 22, 2010

Найдвартай онлайн ажиллах (2)

Өмнөх бичлэгийн үргэлжлэл. Хувьсан өөрчлөх ботнэт(botnet http://en.wikipedia.org/wiki/Botnet ) “ботнэт=робот сүлжээ” Хэрэв таны компьютерыг ботнэт рүү хакерууд урхидчихсан байна гэвэл та юу гэж ойлгох вэ? гэвэл зандалч(criminals) танд мэдэгдэхгүйгээр таны компьютерыг виртуал сүлжээ рүү нэмж оруулаад вэб сайт руу орох хөдөлгөөнийг урсгалыг унгах|эвдэх(crash) замаар дайрахад бэлэн болгосон гэж ойлгож болно. Үнэндээ ботнэтээр барьж авах гэдэг нь хакерууд таны хувийн мэдээллийг хулгайлж байна гэсэн ойлголт. Интернэт хэрэглэгч байн байн хорлонт-эдээр шүүрдүүлж ботнэт рүү ордог юм байна. Ихэнхдээ хорлонт-эд нь ботнэт хоёр хөтлөлцөөд хамт ажилладаг юм байна. Хакеруудын зохион байгуулсан ботнэт нь илүү нарийн боловсронгуй болсон тул танихад төвөгтэй болж байгаа юм байна. Эмзэг вэб 2.0 ба олны цуглах|нийгмийн сүлжээний сайтууд. Вэб 2.0 үйлчилгээ http://en.wikipedia.org/wiki/Web_2.0   нь үнэхээр хэрэг болох олон вэб хэрэгслүүдийг бүтээж байна. Үүний энгийн нэг жишээ нь Юутуйб (YouTube) вид