Skip to main content

Posts

Showing posts from June 4, 2010

Галын ханын тархцууд

Саяхан www.linuxformat.com гэсэн сэтгүүлийг худалдаж аваад уншиж байна л даа. Тэнд “бид сар бүр хэдэн тоноор нь програм хангамжуудыг харилцуулан туршиж үздэг тул та тэр болгоныг харьцуулж шалгах гэлгүй ердөө л хэрэгтэйгээ дугуйлаад ав гэж байна. Би уншаад энэ дугуйлж авснаа найзуудтайгаа яаж хуваалцаж хэлж өгөх вэ гэж бодож байв. Сүүлийн хэдэн жил Нортонд бүх зүйлээ даатгачихаад элдэв вирусээс ангид яваад байж байхдаа галын ханын талаар нэг их анзаардаггүй байсан юм. Дээх нь Технологи ба эрх чөлөө дээр гарсан галын ханын талаар уншиж байгаад Үбүнтү дээрээ суулгаж туршиж үзлээ. Найзууд хэлэхдээ Линүкс дээр хэрэггүй дээ л гэдэг юм. Гэхдээ энэ сэтгүүлийг уншихад компьютер хэрэглэгч ер нь мэдэж байх хэрэгтэй зүйлийн нэг болох нь яах аргагүй мөн гэж бодсон. Интернет рүү гарахдаа галын ханатай байна гэдгийг та таг харанхуй шөнө гадагш гарахдаа хажуудаа бадриун том бие хамгаалагч дагуулаад явбал ямар байх вэ гээд зүйрлээд боддоо. Доорх тархцуудыг туршилтад оруулжээ, үүнээсээ eBox Platform