Skip to main content

Posts

Showing posts from March 10, 2009

Олон хүн уншаасай

Нээлттэй эх гэх Мэдээллийн технологийн ойлголтыг олон хүн мэдээсэй гэж энэ нээлттэй эхийн номыг http://en.wikibooks.org/wiki/Open_Source орчуулж гаргахаар шийдсэн юм. Учир нь өөрийн хийсэн ажлуудыг эрдэм шинжилгээний өгүүлэл, тайлан, компьютерын цуврал номонд нээлттэй байхаар хэвлүүлсэн ч бүгд Англи хэл дээр тул Unicode, CSS, Microsoft ... суурь судалгаануудад хэрэглэгддэг ч нээлттэй эхээр монгол хэлээр байхгүй болохоор монголчууд маань хэрэглэх хэрэгжүүлэх төвшиндөө арай л хүрээгүй байгааг мэдэрсэн. Сүүлийн хэдэн жил олон залуучууд шинэ технологиудыг сурч эзэмшээд хэрэгжүүлж байгааг ажиглаж өөрөө ч тэднээс юм сурч асуудаг болсон. Нөгөө Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдгийг бас олон төслийн хэрэгжилтээс харж мэдэрлээ. (Интернэт толь бичгийн орчуулгын төсөл, ОпенОфис-ийн http://mn.openoffice.org/ төсөл, ОренМН http://openmn.org/ ажиллагаа, Залуучуудын Блог буюу тэмдэглэлүүдийг уншдаг юм.) Энэ номын (Лиценз ба патент) хэсгүүд арай орчуулагдаж дуусаагүй байгаа бөгөөд ойрын үед дуус