Skip to main content

Posts

Showing posts with the label Дижитал ном

Ховордсон зургийн дижитал хадгалалт

Хоёр гурван жилийн өмнөөс гарч эхэлсэн Монголчууд XVII-XX зууны эхэн үе зурагт түүх, Монголчууд XX зууны эхэнд зурагт түүх гэсэн сайхан цуврал номуудыг авч уншиж үзсэн.  Энэ намар Монголчууд XX зуун зурагт түүх гэх гуравдугаарх цувралыг номын дэлгүүрт хараад би нэлээд хэдэн жилийн өмнө 2009 онд British Library санхүүжүүлж хэрэгжүүлсэн EAP264: Ховордсон монгол зургийн негативуудыг дижиталаар хадгалж хамгаалах төслийн зургуудыг Британи номын сангийн веб хуудаснаас үзэж байснаа санав. Интернет өргөн дэлгэр хэрэглэх болсон өнөө үед та бид ч ялгаагүй дээрх төслийн тухай дээр холбоосоор ороод үзэж болно. Энэ төслийн талаар уг веб хуудсанд бичигдсэн зүйлээс хэсгийн та нартаа монгол хэл рүү хөрвүүлээд энд орууллаа. “ Монгол кино гэрэл зураг, дуу бичлэгийн архивд 160 мянга гаруй гэрэл зургийн хальс, 10552 шилэн негативыг хадгалж байдаг.  Энэ төслийн зорилго олонх нь огт хэвлэгдээгүй 1921-ээс 1945 оны хооронд авсан гэрэл зургийн шилэн негативуудыг дижитал зураг хэлбэрт оруу...

Унших эх сурвалж, Тав

Интернетийн ертөнцөд тоон буюу дижитал хувилбараар орж ирсэн номоос монгол бичгээр бичигдсэн номын эх сурвалжуудын тухай "Унших эх сурвалж" гээд нэгээс дөрөв хүртэл дугаарлаад блог бичлэгтээ өмнө оруулсан билээ. Тэр бичлэгүүдээ нэгтгэж судлаач, монгол бичгээ сурч буюу хүмүүст хүргэх үүднээс Монгол бичгийнхээ блогт Дижитал ном нэртэй хуудас бэлтгэж тавьсан юм. Энэ удаа өөрийн нэмж мэдсэн хэдэн номын дижитал хувилбарын холбоосуудыг та бүгдэд хүрье. 1. Google Books Гүүглийн номын санд Герман хэл дээр Петербургт 1831 онд хэвлэгдсэн Монгол хэлний(ярианы) дүрмийн ном байна. Тус номын унших сэдэвт Үлгэрийн далайн  хэсгээс 129-134 хуудаст оруулсныг "Ялагч төгс нөхөцсөн нэг бурхан ану ... " гээд эхлэн унших боломжтой байна. Үүний зэрэгцээ Алтан гэрэл судраас   143-156 хуудаст оруулсныг "Хир үгүй үлэмж дэлгэрэхүй илтэд эрдмийн нь бадарахуй олон зуун гэрлээр тэнгэр нарын газрыг ... " гээд эхэлж унших боломж байна. 2. 1855 онд хэвлүүлсэн 613 хуудастай ...

Унших эх сурвалж, Дөрөв

Монголын эртний түүхийн бичгүүдийн нэг болох ХҮШ зууны үед зохиосон Рашпунцагийн Болор эрх буюу "Дай-Юан улсын болор эрх" судрын монгол бичгээр бичсэн  е-номын хэд хэдэн холбоосыг Гүүглийн НОМ нэртэй төслийн сангаас хайлтын хөдөлгүүрийн ид шидээр олсон юм.  Харвардын их сургуулийн ази судлалын төвөөс хэвлэсэн   БОЛОР ЭРХ нэртэй таван дэвтэр ном байна. Эхний гурван номонд нь гар бичмэл хувилбар, сүүлийн хоёр номонд  хэвлэмэл эх сурвалжийг оруулж хэвлэжээ. Болор эрх (1): "Богд Чингис хааны долоон зуун гучин зургадугаар оны есөн  сарын нэгний өдөр. Рашпунцагийн зохиосон монгол улсын түүх, гутгаар дэвтэр. Тэргүүн ноёны ордны нарийвчлах гэрийн дармал гаргах газраас дармалдав." гэж эхлэх Болор эрхийн энэ хувилбарыг номын IV , номын  V -р дэвтэрт хэвлэжээ. Болор эрхийн номын V дэвтэр  Гүүглийн электрон ном бүлгээр илэрч гарсан  учир е-ном үзүүлэлтээр бүлэг, агуулга нь тодорхой байна.  Нийт 17 бүлэгтэй, 10,13 бүлгээс бусд...

Унших эх сурвалж, Гурав

Вэб хөтчөөр ахисан шатны хайлт хийх зуураа монгол бичгээр Бээжинд 1716 онд хэвлэсэн “ Арван зүгийн эзэн Гэсэр хааны тууж оршивой ”  нэрт судрын дижитал хувилбарыг Данийн хааны номын сангийн хэвлэмэл ном гэсэн бүлэг дор байхыг олж үзлээ. Үнэндээ  300 жилийн өмнө хэвлэсэн судар ном нь судалдаг, уншиж чадах хүндээ их зүйлийг өгүүлнэ.  Монгол кирилл үсгээр буулгасан Гэсэрийн тууж ийг интернетээс онлайн  унших боломжтой ч байна. Интернетэд энэ мэт эртний ном судар онлайн байгаад тулгуурлаж түүх, хэл уран зохиолын салбарт суралцдаг оюутан тухайн номын олон талын судалгааг хийх, програм хангамжийн чиглэлээр сурч байгаа нэг нь  танин мэдэхүйн чиглэлийн монгол агуулгатай хялбаршуулсан онлайн ном, эсвэл үгийн санг үүсгэх боломжийг нь технологи талаас нь бүрдүүлэх, зураг дизайн хийх чадвартай нь элдэв янзын арга технологийг ашиглаад сонирхолтой вэб сайт бэлтгэх гэх мэт төрөл бүрийн шийдлүүдийг гаргаж болох юм. Бас нэгэн эх сурвалж, номын сангийн хэвлэмэл ном ...

Унших эх сурвалж, Хоёр

Монгол бичгээр бичсэн ном судрыг агуулах номын сангууд олон байдаг ч  онлайн унших  ном одоогоор олон байхгүй байна. Интернетийг өөрийн хэрэглээндээ өдөр бүр хэрэглэгч залуусын судлах, унших, суралцах үйлсэд нь хэрэг болж мэдэх өөр нэг эх сурвалж Данийн хааны номын сан юм. Энэ номын сан олон нийт, оюутан залууст үйлчлэх бөгөөд маш олон хэл дээр түүх дурсгалт баримт бичиг номоор баялаг, түүний нэг хэсэг нь дорно дахины номын сан хөмрөг бөгөөд түүнд нь монгол бичгээр бичсэн нэлээд тооны ном байна. Өнгөрсөн жил манай ерөнхийлөгч, төр засгийн түшээд Дани улсад айлчлах үеэрээ мөн хааны номын сангаар зочлоод ном судрыг үзээд байсныг  энэ нийтлэлээс үзэж болно.  Би арван таван жилийн өмнө (1996 онд) Копенгагенд стандартын (WG2) хуралд монгол бичгийн үсгийг стандартаар юникодод оруулах баримт бичиг боловсруулах, ISO стандартын мэдлэг олж авахаар Чалхаасүрэн, Олвер нартай хамт хуралд долоо хоног ирж билээ.  Тэр үед Данийн үндэсний музейд хадгалагдах нэлээд хэмж...

Унших эх сурвалж Нэг.

Би Гүүгл сонордуулгыг (Google alert) ашигладаг юм л даа. Заримдаа сонин сайхан мэдээ дуулгана. Энэ удаа Америкийн Монгол судлалын төвийн Азийн дижитал архив-т монгол бичгээр бичсэн ном байдаг талаар мэдээлсэн байна. Санал болгосон холбоосыг лавшруулж үзтэл 1917-1940 оны хооронд манай улсаас хэвлэн гаргасан хууль дүрэм, журам бүхий 36 ширхэг номыг дижитал хэлбэртэй хадгалжээ. Монгол бичгээр албан бичгээ хөтөлж хэрэглэж байх үеийн баримт бичгүүд бөгөөд олзуурхууштай нь бүгд монгол бичгээр бичигдсэн байгаа юм. Монгол бичгээ сурч байгаа хүнд онлайн монгол бичгээрээ унших нэг эх сурвалж болж болох юм гэж бодогдлоо. Ерээд оны сүүлээр Улаанбаатарын гудамжаар хаа саагүй хэрэглэсэн хуучин ном зардаг байсан. Би нэг газраас монгол бичгээр 1949 онд хэвлэсэн үндсэн хууль худалдаж аваад их олзуурхаж билээ. Тэгсэн энэ сайтын номын цуглуулгад 1940 оны үндсэн хууль байж байна. Зуун жилийн дараа бидний ач үрс орчин үеийнхтэйгээ харьцуулан үзэхэд бас л баримт болоод байж байх нь гайхалтай. Ө...