Skip to main content

Posts

Showing posts from March 4, 2009

Дуртайгаа тэмдэглээ

Браузер гэдэг нэрийг огт мэдэхгүй хэрнэ хэрэглэх танд Интернэт (Internet) гэж юу вэ? Хамгийн энгийнээр “иж бүрдэл протокол” гэж нэрлэгдэх дүрмээр өөр хоорондоо холбогдсон олон сүлжээг агуулсан сүлжээг хэлдэг. Интернэтийн гол хэсэг нь гипер холбоосоор(хөх өнгийн мөр, дээр нь тогшихоор тэр хуудсыг харуулдаг) дамжин холбогддог баримтуудын цуглуулга болох “дэлхий даяарх вэб” юм. Интернэтэд ашигладаг хамгийн түгээмэл технологи нь э-мэйл явуулах, унших; файл болох бичсэн текст, зураг, хүснэгтийг дамжуулах; болон дэлхий даяарх вэб(тор) юм. Вэб сайт (Web site) гэж юу вэ? Вэб сервер гэх үйлчилгээ үзүүлэх компьютер дээр хадгалагдах, хоорондоо сэдэвчлэн холбогдсон хуудаснуудын бүрдлийг нэрлэх хэллэг юм. Сервер нь нэг ширхэг Веб сайтыг зохион байгуулдаг байж болох бөгөөд хэрэв сервер интернэт үйлчилгээ үзүүлэгч бол маш олон сайтад үйлчилдэг. Ихэвчлэн нүүр хуудсаар дамжуулан Вэб сайтад хандана. Вэб хуудас (Web page) гэж юу вэ? Хөтөч гэж нэрлэх програмаар нэг цонхонд гүйлгэн үзэж болох бичвэр, гра