Skip to main content

Posts

Showing posts from November 14, 2009

Хураангуй

Хэд хоног олон янзын хураангуй үгтэй баримт бичиг эргүүлж тойруулж уншиж байтал “Acronym” -ийн хажуугаар барагтай л анзаардаггүй байсан “numeronym” тухай  Википедиагаас уншлаа. Энэ тоонд суурилсан хураангуй үгийн тухай бусад хүнд сонин байж магад гэж бодлоо. Хураах арга нь үгийнхээ эхлэл төгсгөлийн үсгийг оруулаад дунд нь байгаа үсгийн ширхгийн тоог голд нь тавина. Цахим тооцоолуурын орчны  зарим үгсийг глобалчлалын үед  дараах хураангуйгаар хэрэглэж байгаа юм байна.  a11y – Accessibility “ Ямар ч хүн компьютерыг хэрэглэх боломжтой болгох програм техник хангамжийн олон асуудлыг хамарсан технологи боловсруулах ажлыг илэрхийлэхэд олон улс хэрэглэх нэр томъё. Жишээ нь муу хардаг, сонсгол сул, яриж чадахгүй хүн зориулж ажиллагааг хялбарчлах олон янзын технологи байж болно. Програмууд дээр бол бүтэн үг байдлаар байж байдаг.” c11y - Consumability c14n - Canonicalisation / Canonicalization d11n - Documentation “Цахим тооцоолуурын орчинд баримтжуулалт, баримт бичгийг ойлгохдоо Онл