Skip to main content

Posts

Showing posts from January 1, 2010

Бүтээлч олны лиценз (2-р хэсэг)

Шинэ оны мэндийг дэвшүүлье   Эх сурвалжийг Википедиад  Creative Commons Licenses холбоосоор, орчуулгын 1-р хэсгийг эндээс унших боломжтой. Оригинал буюу эх лицензүүд (Original licenses) Эх лицензүүд дараах суурь баримтлал эрхүүдийг зөвшөөрдөг. Лиценз тус бүр нь хувилбараас хамааран нарийсах бөгөөд түүнийг дөрвөн нөхцөлөөр нэгтгэвэл: Хамаатай/холбож үзэх (attribution)(by) Лицензлэгчид (Licensees) хэрэв зохиогч болон лицензлэгчийг энэ аргаар зааж тодорхойлсон (кредиттэй) нөхцөлд зөвхөн суурилж хуулах, түгээх, дэлгэн харуулах болон тус ажил дээр суурилж ажил бүтээх боломжийг олгоно. Арилжихгүй   (Noncommercial or NoNCommercial)(nc) Лицензлэгчид ажлыг арилжааны зориулалтгүйг зөвхөн үндэслэж хуулах, түгээх, дэлгэн харуулах болон суурилж ажил бүтээх боломж олгоно. Суурилахгүй (No derivative works or No Derivs)(nd) Лицензлэгчид тус ажилд суурилж ажил бүтээхгүй зөвхөн яг үгчлэн хуулах нөхцөлөөр хуулах, түгээх, дэлгэн харуулах хэрэгжүүлэх боломж олгоно. Яг ижил хуваалц