Skip to main content

Posts

Showing posts from March 30, 2009

Дагах уу чих тавих уу ?

Тэмдэглэл хөтөлснөөс хойш зарим нэг найз минь тэмдэглэлийг уншаад өнгөрсөн хэрнэ нэлээд хэд хоноод чиний тэмдэглэлийн хаяг юу билээ гэж асууна. Харин аав минь 80 холоо гарсан холбооны инженер ч компьютертой нэг их дотносохгүй үзэг цаасаа бариад өдөр бүр юм бичдэг бол ээж минь 80 дөхөж байгаа арай залуу гэсэндээ сүүлийн арваад жил компьютертой найзалж түүн дээр бичиг баримт, номоо өөрөө бичдэг юм. Өнгөрсөн жилээс интернетийг 24 цагаар тавиад өгсөн чинь интернэт дэх Вэб сайтын уншигч болов. Хаяа тэмдэглэлийг маань уншдаг болохоор (гэхдээ тэнд нь ээжид хэрэгтэй юм байхгүй ч), өөр сонирхолтой блог уншдаг болог гэж (Follow and Sing in) яаж хэрэглэх талаар бичих санаатай монгол үг, нэрийг оноох гээд нэлээд хэдэн өдөр бодлоо. Follow гэсэн үг блог буюу тэмдэглэл дээр дагах, унших (reader), мөрдөх, чих тавин сонсох, чих тавих, хараандаа авах, анхааралдаа авах, харуулдах, ... гэсэн үгсийн аль нэгээр сонгож болох ч юм шиг санагдав. “Чих тавих”, “дагах” гэсэн үгсийг Цэвэлийн ногоон толиноос ха