Skip to main content

Posts

Showing posts with the label Тоглоом

"Илбэт" тоон гурвалжин

100%-ийн хэмнэлт гаргаж болох уу?

Нэгэн хүн түлшийг 30% хэмнэсэн, 45% хэмнэсэн. 25% хэмнэсэн 3 нээлтийн тухай мэджээ. Тэгээд тэр хүн уг 3 нээлтийг зэрэг хэрэглэн түлшийг 30%+45%+25%=100% хэмнэхээр шийдэв. Ингэж болно гэж үү?  Яагаад болохгүй гэж. :-)   Үнэн хэрэг дээрээ тэр хүн хэдэн хувийн хэмнэлт гаргасан бэ?

Хэмжихийг оролд

Уутанд 9 кг элсэн чихэр байв. 50 ба 200 гр-ийн ганц ганц туухай бүхий жигнүүрийн тусламжтайгаар бүх элсэн чихрийг нэг уутанд 2 кг, нөгөөд 7 кг чихэр байхаар хоёр уутанд хуваа. Үүнд зөвхөн гурван хэмжилт хийх хэрэгтэй. Харин яаж? (чихэр гэхээр тоолчхож магад :-))

Та хэдэн настай вэ?

Хэлэх дургүй байна уу? Тэгвэл таны наснаас 10 дахин их тооноос нэг оронтой тоог 9-өөр үржүүлсэн үржвэрийг хасаад хэд болохыг хэлнэ үү? Танд баярлав. Таны хэдтэй болохыг одоо би мэдье. Таах арга: Зарласан дүнгээс нэгжийн тоог ялгаж үлдсэн тоон дээр нэмнэ. Жишээ: Наснаас 10 дахин тоо 250-аас 27-г хасаад 223 болно. Насыг олъё: 22+3=25 Илбийн үндсийг бодож ол. (тооны илбэ)

Сүүлчийн шагай

Тоглоомуудын дотор тоглох зохимжтой байдлаас амжилт нь хамаарахгүй харин өөрийн ухамгай ба урьдчилан тооцох явдлаас хамаарах тоглоом байдаг. Тоглоомын үндэс болох тооцоог хэн хийж чадна вэ? Тэр нь тоглоомын “нууцыг” эзэмшиж тоглоомын тооны үндсийг эзэмшиж чадаагүй эсрэг тоглогчийг ялж чадна. Ийм тоглоомууд нь бодлогын чанартай байна. Сүүлийн шагайг авсан хүн хожсонд тооцно. Хоёр хүн ээлжлэн авахдаа авах бүрдээ өөрсдийн дураар 1-6 шагайг авна. Анх ширдэг дээр 30 шагай байсан бол сүүлчийн шагайг авахын тулд яаж тоглох вэ?