Skip to main content

Posts

Showing posts from October 11, 2009

Залхууч ба чөтгөр

Би сургуульд сурч байхдаа л олж авсан болов уу, хавтас болон ар өврийн нэлээд хуудас нь алга болчихсон, хуудаснууд нь хэсэг хэсгээрээ салаад уначихсан их хөгжилтэй бодлогуудтай орчуулгын нэгэн ном байдаг юм. Сая номын шүүгээ ухаж байгаад гарт өртөхөд нь авч эргүүлтэл нэгэн инээдтэй бодлого уншаад үүнийг бичмээр санагдчихлаа. ...Залхууч ярихдаа “Залхууч хүн бидэнд хэрэггүй. Өөрсдөө юу ч хийхгүй байж бидэнд саад болно. Чөтгөр ав” гэдэг. Намайг яаж баяжихыг чөтгөр надад зөвлөг гээд хартал өмнө нь нэг чөтгөр зогсож байв. --- Хэрэв хүсвэл би чамд тусалъя. Ажил хөнгөн, амархан баяжина. Тэр Туулын гол дээрх гүүр харж байна уу? Гэж чөтгөр хэлэв. --- Харж байна гэж Залхууч хариулав. --- Тэгвэл чи тэр гүүрээр нөгөө эрэгт гарахад чиний мөнгө 2 дахин их болно. Дахиад гүүрээр гарахад чамд байгаа мөнгө чинь бас 2 дахин өснө. Ер нь гүүрээр гарах бүрд чамд гүүр гарахын өмнө байсан мөнгөний тоо 2 дахин өснө гэж чөтгөр хэлэв. Залхууч их баярлан дуу алдав :D. --- Үнэн үг шүү гээд чөтгөр чамд би ий