Skip to main content

Posts

Showing posts from November 27, 2009

Хоёр дахь тайлбар “MVS, NNBSP”

Монгол бичгээр бичвэрийг компьютерт дүрслэхэд тодорхой үүрэг хүлээх  функционал кодууд юникодод орсон байгаа. Энэ кодуудыг зөв хэрэглэснээр бичвэрийг  байх ёстой дүр зургаар нь харах нөхцөл зөв бүрдэхээс гадна хурааж шахах аргаар хадгалсан хэл зүйн корпус болон өгөгдлийн санг бэлтгэхэд хүртэл ашиг тусаа үзүүлнэ. Энэ функционал кодуудаас MVS (Mongolian vowel separator) монгол эгшиг тусгаарлагч , NNBSP (Narrow no-break space) тасрахгүй богино зайг    яаж хэрэглэх талаар товчхон өгүүлье. Монгол эгшиг тусгаарлагч зөвхөн үгийн төгсгөлд бичих орхиц “а”, “э” үсгийн өмнө орж ирэх бөгөөд ижил галигтай дүр нь өөр хоёр үгийг ялгаж бичих үед хэрэглэнэ. Жишээ нь ...н_а, ...х_а, ...г_а, ...м_а, ...л_а, ...с_а, ...ж_а  төгсгөлтэй үгийг эгшиг тусгаарлагчтай байвал яаж бичих үү тусгаарлагч байхгүй бол яаж бичих вэ гэдгийг харьцуулан харуулж байна. Тасрахгүй богино зайг Монгол бичгийн үгийн дагаврыг үгээс салгахгүй байх зорилготой. Өнгөн талаасаа харахад ердийн сул зай мэт болов ч саланги бичих даг