Skip to main content

Posts

Showing posts from September 22, 2009

Гадаадын үгээр гайхуулагсад

Ойрын өдрүүдэд зав чөлөөгөөрөө “Эх хэлээ эвдэхгүй юм сан...” нэртэй Ц.Шагдарсүрэн багшийн номыг амтархан уншиж байна. Програм хангамжийг нутагшуулах болон мэргэжлийн үг хэллэгийг монгол хэлээр хэрэглэхэд санаа авах, зориг өгөх олон сайхан зүйлс байна. Тус номын “Орчуулж болдоггүй үг гэж бий юу?” гэсэн бүлгийн эхэнд Б.Ринчен гуайн бичсэн “Этгээд хэл” гэсэн сайхан шүлгийг оруулжээ. Тэр шүлэг нь ЭТГЭЭД ХЭЛ Үг нь монгол, өгүүлбэр нь орос, Үзэхэд этгээд сонины хэл, Өв соёлоо үл тоомсорлон, Өнөөгийн байдал ийм болмай. Зуун түмэн үгтэй хэлэнд, Зуд туссаныг үнэмшихүйеэ бэрх, Харийн үгээр далдайлгагсадыг Хамагийн боловсорсон гэхэд бэрх, Гадаадын үгээр гайхуулагсадыг Гарамгай эрдэмтэн гэхэд бэрх. Хэвлэл сонин үзсэн үдэштээ Хэлний шинжлэлтэний нойр хулжаад, Хэвтэвч, сэтгэлд эвгүй үг, Хэнхдэг дээр чулуу дарах мэт, Харь үгийн бүлхинд хахаж, Харанхуй шөнө хар дарах мэт. Б.Ринчен 1958.05.07 Номонд "Орчуулж болдоггүй үг гэж байхгүй" гэдгийг ч тайлбарласан байна. Мөн би өөрийнхөө орчуулган