Skip to main content

Posts

Showing posts from March 9, 2010

Нэг жил

Сүүлийн сар гаруй тэмдэглэлээ хөтлөх зав ч гаргаж чадалгүй сар шинэтэй золгож , найз нөхөд, багш нартайгаа уулзаж, мөн элдвийн ажилд дарагдаад өдөр хоног хурдан өнгөрснийг анзаарсангүй. Би энэ тэмдэглэлийг жил гаруйн өмнөөс бичиж эхэлж. УНШИГЧИЙН  ОРДДЫН БУУЛГАЛТ /зураг (Clustermaps) -ийг яг жилийн өмнөөс байрлуулсан байх юм аа. Блог байлах тоон үзүүлэлтээс хөнгөн жингийн боксчин (бичигч), хүнд жингийн боксчны аль нь болж болохоо бас мэдэрч болох юм уу ч гэж бодлоо. Уншигчийн орддын зураг жилийн дараа ямар болох нь бас надад сонин байгаа тул өнөөдрийн зургийг хавсаргачихлаа.   Би бусдын адил блог бичих бодолдоо хөтлөгдөөд сонирхлоороо янз янзын зүйл бичиж, энэ хугацаанд блог дагагч нэмэгдэхэд мөн блог байлсан тоо өөрчлөгдөхөд надад их урам өгч байсныг мэдэрсэн. Блог гэдэг зүйл маань зөвхөн бичээд гаргаад байхыг хэлэхгүй харин блог дагагчаа эргэж  уншаад блогч найзуудаасаа суралцахыг хэлэх юм байна гэж ойлгох болсон. Блогийг амжилттай хөтлөхийн тулд бусдынхаа тэмдэглэлийг уншаад хари