Skip to main content

Posts

Showing posts from September 21, 2012

Хэрэглэх буюу жолоодох

Хамтран юм бүтээх сонирхолтой, хөдөө гадаа явдаг, хөдөлгөөнт төхөөрөмж хэрэглэгч нарт сонирхолтой байж болох юм. Дөрвөн сард нийтлэгдэхэд нь уншсан боловч хэрэглээндээ ойлгохын тулд дахин лавлаж уншсан аа хуваалцмаар санагдаад товчлон орчуулав.  Эх сурвалж : Introducing Google Drive ... yes, really  Google Drive (Гүүгле Драйв)-ын талаар аль дээрээс ам дамжсан цуу үг (нууранд үлэг гүрвэл Loch Ness Monster байна гэж) дуулдаад л байв. Энэ бүгд бодит үнэн болж Google Drive -ыг танилцуулж байна. Гүүгле Драйв нь танд файлуудыг үүсгэж бүтээх, түүнийгээ бусадтай дундаа хэрэглэх, хамтран ажиллах нэгэн ОРЧИН газар юм. Драйв-ыг та найз нөхөдтэйгөө хамт судалгааны төсөл дээр ажиллахдаа, хайрттайгаа хамт хуримаа төлөвлөхдөө эсвэл байр түрээслэгчтэйгээ хамт төлбөр тооцоо хийх гэх мэт янз бүрийн байдлаар хэрэгцээндээ ашиглах боломжтой. Та өөрийн видео файл, авсан гэрэл зургууд, баримт бичиг, PDF файлуудыг Драйвын орчинд ачаалж байрлуулаад ашиглах бүрэн боломжтой.  Гүүгле Драйв -аар та ю