Skip to main content

Posts

Showing posts with the label Блог

Тоглоод үз.

Хөдөлгөөнт загвар гээч сонирхолтой эдийг Блогспот оруулж ирэхээ аль дөрөвдүгээр сард хэлж байсан юм. Сонирхвол эндээс үзээрэй. Хөдөлгөөнийг удирдах цэс нь нэмээд нэлээд баяжжээ. Блогийн нэрийн хойно “Хайлт” гэх цонхонд үг бичихэд тэр үг орсон блогийн бичлэг шар өнгөөр ялгарч харагдах тул хялбар олж унших боломжтой болжээ. Түүний дор байх В гэх айкон тэмдгийг сонговол таны блог удирдах самбар буюу “даашборд”-д удирдлага шилжинэ. Түүний арын захиалах буюу мэдээгээр тэжээгч айкон тэмдгийг сонгосноор болгийн шинэ мэдээг ямар нэг байдлаар авч унших боломжтой.  Блогийн нэрийн зүүн дор буулгах цэсний таб-д хөдөлгөөн удирдах цэс байрлах бөгөөд түүнийг Сонгомол (Classic) КартЭргүүлэх (Flipcard) Сэтгүүл (Magazine) Шигтэгмэл (Mosaic) ХажуугийнЗурвас (Sidebar) ТүрЗураг (Snapshot) ХугацаагаарГүйлгэх (Timeslide) сонголтын аль нэгээр сонгож харна. Хүн ямар сэдвээр блог хөтөлж байгаас хамаараад аль нэг хэлбэрийг сонгож тохируулах боломжтой байна. Зургийн том жиж...

Блогийн ирээдүй

Fresh new perspectives for your blog Блог буюу тэмдэглэл хөтлөхдөө та Блогспот хэрэгслийг хэрэглэдэг бол хэдхэн хоногийн өмнө    нэгэн сонирхолтой мэдээ гарсаныг уншсан ч байж болох юм. Блог хөтлөгч блогоо таван шинэ хөдөлгөөнт загвараар дэлгэн харуулах боломжтой болох юм байна. Энэ үзүүлэх буюу дэлгэн харуулах зарчим нь Вэбийн сүүлийн үеийн технологиудыг дэмжин  AJAX, HTML5 болон CSS3 нэгтгэсэн бөгөөд блог хөтлөгч болон уншигч нарт дараах хялбар боломжийг олгох юм байна. Үүнд: төгсгөлгүй гүйлгэн харах: дахин ачаалах эсвэл дараах хуудсыг товшилгүйгээр илүү олон нийтлэлийг унших шинэ байдлаар дэлгэн үзүүлэх: блогийн төрлөөс хамаарч өөр өөрөөр харуулах хурд: унших зуурт зургуудыг ачаалах, (зургийг урьдчилан ачаалах шаардлагагүй) интерактив: янз янзын аргаар блогийн агуулгыг бэлтгэж үзэх боломж байна гэжээ.  Сонирхсон хүн дэлгэрүүлээд цааш нь гарчгийн холбоосоор орж уншаарай. Ингээд өөрийн блог дээр туршиж үзээд харвал сонин зүйлүүд харагдав. Блогоо “Ц...

Нэг жил

Сүүлийн сар гаруй тэмдэглэлээ хөтлөх зав ч гаргаж чадалгүй сар шинэтэй золгож , найз нөхөд, багш нартайгаа уулзаж, мөн элдвийн ажилд дарагдаад өдөр хоног хурдан өнгөрснийг анзаарсангүй. Би энэ тэмдэглэлийг жил гаруйн өмнөөс бичиж эхэлж. УНШИГЧИЙН  ОРДДЫН БУУЛГАЛТ /зураг (Clustermaps) -ийг яг жилийн өмнөөс байрлуулсан байх юм аа. Блог байлах тоон үзүүлэлтээс хөнгөн жингийн боксчин (бичигч), хүнд жингийн боксчны аль нь болж болохоо бас мэдэрч болох юм уу ч гэж бодлоо. Уншигчийн орддын зураг жилийн дараа ямар болох нь бас надад сонин байгаа тул өнөөдрийн зургийг хавсаргачихлаа.   Би бусдын адил блог бичих бодолдоо хөтлөгдөөд сонирхлоороо янз янзын зүйл бичиж, энэ хугацаанд блог дагагч нэмэгдэхэд мөн блог байлсан тоо өөрчлөгдөхөд надад их урам өгч байсныг мэдэрсэн. Блог гэдэг зүйл маань зөвхөн бичээд гаргаад байхыг хэлэхгүй харин блог дагагчаа эргэж  уншаад блогч найзуудаасаа суралцахыг хэлэх юм байна гэж ойлгох болсон. Блогийг амжилттай хөтлөхийн тулд бусдынхаа тэмдэглэли...