Skip to main content

Posts

Showing posts from February 4, 2011

Bohemian Waxwing & Энхэт Бялзуухай.

Олон жил авсан гэрэл зургууд хатуу дискийг эзлээд, компьютераас файл хайхад хүртэл төвөгтэй болсон тул зургуудаа янзалж суух зуур онлайн Пикаса альбом аа цэгцэлж, интернэт танилуудынхаа авсан сайхан зургуудыг шохоорхон үзэж байтал энэ хөөрхөн шувууны зургуудыг хараад өөрийн эрхгүй дуу алддаг юм байна. Баяраа  -гийн авсан зургаас энэ шувууныхаа нэрийг мэдэж аваад, “ энхэт бялзуухай ” талаар эрэлд гарсан Монголын шувуу ажиглагчдын клуб -ын блогоос Улаанбаатар хотын маань ойр орчинд амьдардаг гээд мөн өөр олон сонирхолтой мэдээллийг олж мэдлээ. Шувуудыг таних “ Монгол орны түгээмэл шувуудыг таних ном ” гарсныг хүртэл мэдээд авлаа. Энхэт бялзуухайг  таних тэмдэг : Гоёмсог өнгө төрх бүхий шувуу. Толгой дээрх сэрэвгэр өдөн залаа нь өвөрмөц харагддаг. Харьцангуй номхон, хүнд төдийлөн ойр амьдардаггүй ч хүнээс үргэх нь бага. Бие нь бүхэлдээ цайвар сааралдуу ч хошууны дээгүүр нүдээ дагасан, эрүүн доогуурх тод хар өнгө нь холоос харагдана. Сүүлний доод өнгө, дух, доод шанаагаараа улаан өнгө