Skip to main content

Posts

Showing posts with the label Гэр бүл

Түүхийн салхинаас асуусан хаяг буюу зүрхний бичлэг №1

Эх нийтлэл     1997 ,12 сар №23  "Алтан босго"  сонины  Тэнхлэг нүүр, Монголын анхны хэлмэгдсэн "Бизнесмен"   Түүхийн түнэр хар самбар дээр "Цагаатгав" гэсэн өнчин үгийг цагаан цэрдээр нулимс мэт зэрэглээтүүлэн бичжээ. Сүнснүүд хэрвээ хардаг бол "битгий худлаа ярь" гэж орь дуу тавин дэлхий даяхны нуртал уйлалдах байсан биз. Тэр сүнснүүд хаана амьдарч байсан, одоо хаана амьдарч байгааг ямар ч далдын ид шидтэн мэдэхгүй. Он жилүүдийн нүгэл, буяныг адилхан арчсан салхин гар дараах намтрыг хүүрнэн тэнгэрийн хаалгаар сарвалзан орж ирэв. Энэ, кино зохиолын натур биш ажээ. Амьдрал эхэлсэн шигээ төгссөн зохиогоогүй хувь  зохиол уншигч таны өмнө ийнхүү нулимс унагаж байна. Бөхийн хүндэтгэе! Гашуудалт мэдээ 54 жилийн дараа нотлогдож, цагаадаж... Цыбиков овогтой Өлзийбал Х.Чойбалсангийн баталсан "Дайчлан баривчлах төлөвлөө" гэгчийн дагуу 1936 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Богдхан уулын Арцатын амны зусланд баривчлагджээ. Мөн өдөр ДЯЯ-ны 1...

Нэгэн зураг

Миний аав ная холоо гарсан сайхан хүн бий л дээ. Бага наснаасаа радио холбоотой холбогдож тэтгэвэрт гартлаа холбооны инженер хийж явсан. Өөрийн ач, зээ хүүхдүүдээ аав нь өвөө нь юу хийж юу бүтээж ямар сайхан найзуудтайгаа хамт ажиллаж  амьдарч байжээ гэдгийг мэдэж байгааг гээд "Миний мэдэх радио" гэсэн дурдатгал номоо бичсэн юм. Түүнийг нь энэ хавар монгол радио компанийнхаа хэвлээд өгсөн. Үүнээс нэг сонирхолтой зураг үзүүлмээр санагдаад, учир нь миний багад миний хөгшин ээжтэй хамт Патаа эмээ гээд нэг эмээ дандаа л манайд байдаг байж билээ. Би тэр үед энэ эмээ миний хөгшин ээжийн найз л гэж мэддэг байснаас өөр түүх намтар мэддэггүй байжээ.

Баяр хүргэе.

Өглөө эрт компьютер аа залгаад ажиллахаар суутал зээ хүүхэн минь мессенжирээр орж ирээд хоёулаа жаал хөөрөлдөв. Зээ дүү минь залуутайгаа хамт хол газар ном сурч яваа. Тэгээд эмээгийнхээ хийсэн хайлмагийг хараад идмээр санагдчихлаа, Дамбын зуслангийн хашаа маань 25 жил болчихсон юм байна шүү дээ гээд л ярихаар гэрээ санаж байгаа юм уудаа гэж бодоод хоёулаа баахан яриа өрнүүлэв. Маргааш төрсөн өдөр нь болж байгаа тул би баяр хүргэхээр санаа сэдэж энэ орой зургийн эрэлд мордож хэдэн альбом оо эргүүлж нөхрөөрөө зураг олуулаад өөрөө скенэрдэж гарлаа. Аав ээж маань зуслангийн хашаагаа хатгаж байхад ногоон зүлгэн дээр банзаар барьсан ганц байшин байж билээ. Хавар, зунжингаа бараг хагас бүтэн сайн бүр бидний хийдэг ажил ногоо жимс цэцэг тарих, услах гээд чөлөө завгүй ажилладаг байж, тэр нь бидний амралт байж билээ. Өвөө эмээгийн зээ нар бүгд Дамбын хашаанд зуншдаг байсан болохоор том болцгоосон ч зун болохоор бүгд Дамбын хаа хашааг санана. Аав, ээж маань тэтгэвэртэй гараад ном сэтгүүл уншиж ба...

Сэтгэлд үлдсэн эгчийн минь багын амьдрал.

Хүн энэ дэлхийд ирээд, амьдраад, явдаг жамтай тул эгч маань явсан ч сэтгэлд минь олон сайхан дурсамжаа үлдээжээ. Миний ухаан ороод мэдэхийн би “Магит эгч” гэж эгчийгээ авгайлдаг байх юм. Бодвол бага байхдаа нэрийг нь бүрэн хэлж чаддаггүй байснаас би энэ нэрээр нь дууддаг болсон юм бол уу. Багын олон сайхан дурсамжууд үлдсэнээс ээж аавыгаа ажилдаа явсан хойно би эгчийн үгэнд орохгүй гурилын модоор тоншуулж, зүүдэн дундаа босож суугаад чанга чанга ярьж эгчийн үнхэлцгийг хагалчих шахдаг, зун цагт Баянзүрхийн зусландаа өдөржингөө Туулын усанд шумбаж шумбаж аав, ээжийн ирэх ажилчдын машиныг хараад ухаан жолоогүй ус дамнаад гэр лүүгээ толгой даваад хар гүйхээрээ гэртээ харихад савны ёроолд хоёр гурван литр устай очдог байсан аа дурсан ярьдаг байж билээ. (Аав ээж маань том хүнгүй гол руу явж болохгүй шүү гээд захиад явахад бид гол очиж шумбасан аа нуух гэж хирдээ ус зөөж тус болж цайлгах санаатай хөглөж байсан юм бол уу ) Одоо бодоход эгч минь бүжигчин, оёдолчин, хөгжимчин, багш гээд их чад...