Skip to main content

Posts

Showing posts with the label Хоол

Хонины мах шарах

Цагаан сар болох гээд л энд тэндгүй хоол хүнсний тухай яриа өрнөж байна. Хонины бүтэн ууц мах тавьж идэхгүй ч, мах идмээр санагдаад, хэрэв таны гал тогоо шарах шүүгээтэй бол хонины гуяа шараад үзээрэй. Чанаж, ууранд болгохоос арай л өөр амттай юм билээ. Өөрөө нэг туршаад үзэхэд сонин байж мэдэх юм. Анхаарах нэг зүйл нь шарах мах хөлдүү байж болохгүй. ОРЦ: 1 ш хонины гуя 5-10 ш сармисны хумс 1 х.х ургамлын тос 1 ц.х розмарин ½ ц.х давс, том ширхэгтэй ¼ ц.х перец Энд 1.9 кг жинтэй гуя байсан. Хонины махыг шарахдаа 20 минут дээр нэмж хагас кг тутамд 20 минут нэмж шарна. 1.9 кг махыг ойролцоогоор 2 кг мах гэж тооцоод 1 цаг 40 минут (20+(2000гр:500 гр)*20=100 минут) орчим шарахаар байгаа боловч энд 1 цаг 30 минут шараад үзүүртэй хутгаар хатгаж шүүсийг шалгаж үзэхэд болсон байсан тул гаргасан. Шарсан мах аа ууранд жигнэсэн байцаа, нухсан төмс, манжингаар хачирлав. 1. Шарах шүүгээг урьдчилан 200 С хэмд 20 минут халааж бэлтгэнэ. 2. Сармисны хумсыг таллаж уртаар хуваагаа...

Шарах шүүгээнд ногоог шарах

Шарах шүүгээнд ногоог өндөр температурт шарахад шүүс нь хадгалагдаж ногоо сайхан амт ордог. Энэ аргаар болгосон ногоог хоолны сүмс эсвэл хачир болгож хоолондоо хэрэглэнэ. (2-4 хүнд) ОРЦ: 1 ш хаш (баклажан) 2 ш хурган гуа (коужет) 1 ш том сонгино 2 ш уутат чинжүү, үрийг нь цэвэрлэх 450 гр улаан лооль 2-3 ш сармисны хумс 50 гр ургамлын тос 250 гр улаан лоолины сүмс (бэлэн эсвэл урьдчилан бэлтгэсэн байна) 350-450 гр гоймон эсвэл элдэж хэрчсэн гурил 3 х.х базель чимх давс, чимх хар перец 1. Шарах шүүгээг 240 C хэмд халааж бэлтгэнэ. 2. Ногоог 3-4 см жигд хэмжээтэй хэрчиж бэлтгэнэ. Жигд хэмжээтэй хэрчиж бэлтгэвэл ногоо болох нь жигд байдаг. 3. Шарах шүүгээний тавиурт хэрчсэн ногоог хийж ургамлын тосыг дээр нь хийгээд хэсэг бүрд хүргэж гараар түрхэнэ. 4. Жижиглэсэн сармис, давс, хар перецийг дээр нь жигд тарааж цацна. 5. Тавиуртай ногоог шарах шүүгээнд хийж, ногоог зөөлөрч борлотол нь 25-30 минут болго. Ногооны ирмэг бага зэрэг харлах тохиолдолд санаа зовох хэрэггүй. Ногоог шарах явцад нэг уд...

Үнэн үү, худал уу?

Ингээд чанасан гэдэс дотор ч мөн сайхан шүү. Би хувьдаа буцдаггүй юм. Гэтэл малын гаралтай өөх тосыг муу гээд л ярих юм. Эргэн тойрон дохь хамаатан садан, найз нөхөд гээд харахаар монгол хүн мах өөх идэж хүйтэн хахир цаг агаартаа зохицон амьдардаг гэхдээ нас нь ахиад ирэхээр дийлэнх нь зүрэх судасны, даралт эсвэл дотор эрхтний хямрал өвчтэй болсон байх юм аа. Үүнийг бид залуу байхдаа огт тоодоггүй, дуулсан ч анзаардаггүй өнгөрөөдөг. Харин, ном сэтгүүл үзэхээр би өөх тосыг иддэггүй, өөх тос намайг залгидаг гээд л ойлгохоор байх юм. Би хувьдаа олон янзын мэдээлэл уншиж ойлгосны үндсэн дээр итгэх болсон. Та өөрөө бас сонирхож үзвэл Үнэн үү, худал уу? гэдгээ та өөрөө л олж мэднэ. Мөн амьдрахын тулд идэх үү, идэхийн тулд амьдрах уу гэдгээ ч өөрөө шийднэ. Өөх тос. Бие мах бодын эс бүрэлдэн тогтох үйл явцад, ялангуяа мэдрэлийн системд тосны хүчил тодорхой хэмжээгээр шаардагддаг тул хүн бүр тосыг тодорхой хэмжээгээр хэрэглэх хэрэгцээтэй байдаг. Хүмүүс тосны хүчлийг амьтны гаралтай мах өөх...

Миний ээжийн хийх дуртай хайлмаг

Би ээжээрээ хайлмаг хийлгэж зориуд зургийн аваад "Олон үндэстний хоолны жороос" гэсэн цуврал номынхоо хоёр дугаар дугаарт (2005) бичиж оруулсан юм аа. Миний мэдэхээр л лав манай монголчууд шиг хайлмаг хийж иддэг өөр үндэстэн байхгүй байх гэж боддог. Гэхдээ төв дүүд, тэдний малчид монгол заншилтай төстэй хүнс хэрэглэдэг байх гэж би боддог болов ч тэр тухай сурвалжилж уншиж үзээгүй юм байна. Харин нэлээд дээр "Freedom in Exile" гэсэн Далай багшийн өөрийнхөн намтрыг уншиж байхад ЗАМБА зуурч иддэг байсан гээд бичсэн байсныг саналаа. Тэгэхээр тэд бас хайлмаг хийж иддэг байж магад. Ээж маань цагаан сар бүхнээр энэ хайлмагийг хийдэг. Харин ач зээ, зээнцрүүд нь эмээгийн снекерс гээд амаа олохгүй иднэ дээ. Нутаг нутагт янз янз хийдэг шүү дээ, бас ааруул ээзгийний үйрмэг хийвэл сайхан санагддаг. ОРЦ: 300 гр түүхий өрөм 225 гр гурил   чимх давс 240 мл сүү эсвэл ус эсвэл цай 2 х.х хэрчсэн чангаанз 2 х.х үзэм 2 х.х хэрчсэн чавга 2 х.х элсэн чихэр 2 х.х наран цэ...

Луувангийн шөл

(“Олон үндэстний хоолны жороос” номынхоо 1-р дэвтрээс хоол хийхэд чинь нэг санаа нэмэрлэе) Хэмжээ : 4 хүнд ОРЦ: 40 гр цөцгийн тос эсвэл ургамлын тос, 500 гр лууван, жижиг хэрч, 250 гр төмс, жижиг хэрч, 1 ш сонгино, жижиг хэрч, 650 мл ясны шөл, 1/2 ц.х давс, 1/2 ц.х хар перец, 2 х.х зөөхий, ЗӨВЛӨМЖ: Луувангийн оронд манжин хийж манжингийн шөл бэлтгэж болно. Хэрэв та цагаан хоол иддэг бол шөлний оронд ус хийж, бага зэрэг зөөхийг нэмэхэд хангалттай. Зураг 1 Зураг 2 Зураг 3 Зураг 4 Халаасан тогоонд цөцгийн тосыг хийж хайлуулаад, жижиглэж хэрчсэн ногоог нэмж зөөлөн гал дээр 15 орчим минут хутгаж шарна. Дээр нь шөл, давс, перецийг нэмж хийгээд 20 орчим минут чанана. Шөлтэй тогоог халуун зуух дээрээс авч шөлний ногоог цахилгаан нухагчаар сайтар нухна, дээр нь зөөхийг нэмж хутгана. Амталж үзээд давс, хар перецийг өөртөө тохируулан дахин нэмж болно. САНАМЖ: Бэлэн шөл байхгүй бол нэг ширхэг шахмал шөлийг 650 мл халуун усанд уусгаж хэрэглэх боломжтой.

Шарсан элэг

Үхрийн элэг, алимны хүчлээр амталсан сонгино Хэмжээ: 2 хүнээр Үхрийн элгийг амтлан гурилд өнхрүүлж шараад, шарсан сонгиныг алимны хүчлээр хүч оруулж, ногоон салатаар хачирлана. Алимны хүчлийг нимбэгийн шүүс, бальзам нэртэй цуугаар эсвэл салатанд хэрэглэдэг цууны хүчлээр орлуулах бүрэн боломжтой. ОРЦ: 2 х.х гурил 1/2 х.х шардэр(sage) амтлагч ургамал 300 гр үхрийн элэг, хавтгайлж хэрч 3 х.х ургамлын (чидун жимсний) тос 2 х.х цөцгийн тос 2 ш том сонгино 150 мл жимсний дарс 3 х.х алимны хүчил 1 ц.х элсэн чихэр чимх давс, чимх хар перец ХАЧИР: ногооны салат эсвэл цагаан будаа 1. Хэрчсэн элэг дээр шардэр, давс, хар перецийг цацаж тавганд хийсэн гурилд хоёр талаар нь өнхрүүлж хангалттай гурил түрхэнэ. 2. Халааж бэлтгэсэн хайруулын тавагт ургамлын тос ба цөцгийн тосны хагасыг хийж хайлуулж, хэрчсэн сонгиноо хийгээд зөөлөн гал дээр 5 минут шар. Сонгиноо хайруулын тавгаас гаргаж өөр саванд хийнэ. 3. Хайруулын таваг дээр үлдсэн ургамлын тос, цөцгийн тосыг хийж халаагаад, элгийг тал бүрээс нь 2-3...

Чавганы сүмсээр амталсан үхрийн мах

Хоолны 3-р номноосоо нэг хоолны жороо бичлээ. Урьдчилан бэлтгэсэн цагаан будаа эсвэл гоймонтой хамт идээрэй. Орц: 2 х.х ургамлын тос 600 гр үхрийн гол мах 1 ш бөөрөнхий улаан сонгино , уртаар нь хэрчнэ 1 ш чихэрлэг чинжүү, улаан, шар, ногоон, уртаар нь хэрчнэ 1 ц.х халуун чинжүүний нухаш 2 ш сармисны хумс, няцалж жижиглэнэ 125 мл чавганы сүмс 1 х.х сою цуу 2 х.х цууны хүчил чимх нунтаг перец 4 ш урт ногоон сонгино, 4 см урттай хэрчнэ САНАМЖ: Миний тогоо жижиг тул махыг 4 хэсэг болгож хэсэг хэсгээр халуун тогоонд 2-3 минут хурдан шарж болгов. Тогоонд махыг бөөнөөр хийхэд хамаг шүүс нь гарна гэдгийг үргэлж санахад илүүдэхгүй. Шүүс нь их гарахаар мах нь хатуу болчохдог. Чавганы сүмс байхгүй бол алимны эсвэл чангаанзны чанамалаар (варенаар) орлуулж болно. Хоолоо тогоонд болгож эхлэхээс өмнө бүх орцоо цэвэрлэж, угааж, хэрчиж бэлтгээрэй. Тэгээд тогоогоо зуухан дээр тавиад хоолоо хийж эхэлнэ. Халуун тогоонд богино хугацаанд шарж болгох тул бүх орц урдчилан бэлтгэгдсэн байх шаардлагтайг битгий...