Skip to main content

Posts

Showing posts from July 22, 2009

Нээлттэй эх номын (5.3-р бүлэг)

Нээлттэй эх(Open Source) нэртэй номын эх сурвалж Англи хэлээр http://en.wikibooks.org/wiki/Open_Source байгаа ба нээлттэй эхийн тухай мэдэхийг хүсэгчдэд зориулж GNU лицензийг баримтлан орчуулж бэлтгэлээ. Номын хэсгүүдэд эндүү ташуу орчуулга, үг үсгийн алдаа байвал сэтгэгдэл дээр бичиж тусалвал танд их баярлана. Арилжих зориулалттай уламжлалт програм дахь асуудал (5.3) Арилжааны програм хангамжийн үйлдвэрлэл нь дэлхийд томоохон чухал үйлдвэрлэл гэдгийг хамгийн түрүүнд дурдах нь зүйтэй. Нээлттэй эхийн хөдөлгөөн өрнөж нэмэгдсэнээр арилжих програм хангамжийн үйлдвэрлэл зогсох төлөв рүү оруулах тоглолт болж байна гэж ойлгох албагүй. Нөгөө талаас арилжих програм хангамж нь нээлттэй эхийн технологийг ашиглаж бүр хүчээ авч байна гэж олон хүн шүүн хэлэлцэж байна. Худалдагдах програм хангамж ер нь мөнгө төлбөл зохилтой бүтээгдэхүүнийг зохион бүтээж гаргасан байдаг. Хэдий тийм ч заримдаа тогтоосон үнэ худалдагдах програм хангамжийн чанарт хүрдэггүй. Арилжигдаж байгаа бүтээгдэхүүн зах зээл бол