Skip to main content

Posts

Showing posts with the label Linux

Өнөөдрийн сонголт

Нээлттэй эх сонирхогчдод зориулсан Линүкс Формат сэтгүүл сар бүр дугаар гардаг юм л даа. Уг нь захиалаад уншдаг хүн болсон, энэ жилийн дугааруудыг олигтой ч уншиж амжилгүй дээр дээр нь давхарлаад, зарим нь уутнаасаа ч гарч амжаагүй байтал энэ долоо хоногт дахиад нэг ирлээ. Задлаад хартал Арван нэгдүгээр сарын дугаар байна. Есөн сард арван нэгдүгээр сарын дугаарыг захиалагч нь хүлээгээд авахаар захиалга, шуурхай хэвлэх, борлуулалт гэж янзын санагдлаа.  Харин сэтгүүлийн тэргүүн сонголт  (HotPicks) нэртэй маш олон хуудас буланд нээлттэй эхийн одоогоор хамгийн сайн ямар програмуудыг санал болгосныг нь жагсаажээ. :-) Сонирхсон хүн яагаад гэдгийн лавшруулаад үзээрэй.  Эх сурвалж нь :  www.linuxformat.com  (LXF150)  Хөгжим тоглуулагч : Amarok Вэб: http://amarok.kde.org/ ; Хэрэв та өмнө нь хэрэглэж үзээгүй бол 2.4.3 хувилбар нь таныг гайхшруулах юм байна.  VM менежмент : Archipel Вэб: http://archipelproject.org/ ; бетта 3, програм хангамжийг т...

Нэр хайрла

Бүртгэл эргүүлэх (logrotate)

Бүртгэл файлууд (1) Бүртгэл файлууд (2) үргэлжлэл Бүртгэл эргүүлэх (logrotate)-ийг ашиглаж бүртгэл файлуудыг архивлах. Та /var/log/ хавтас доторхоо харахад зарим бүртгэл файл жишээлбэл kern.log , kern.log.1   kern.log.2.gz гэх мэтээр харагдаж байгаа байх. Ийм файлуудыг эргүүлсэн бүртгэл файлууд гэж нэрлэдэг. Хугацааны явцад бүртгэл файлын мэдээлэл нэмэгдсээр байх тул уншихад төвөгтэй том файл болдог. Энэ үед жинхэнэ бүртгэл файлын нэр өөрчлөгдөж шинэ kern.log файлыг үүсгэдэг. Энэ бүгдийг бүртгэл эргүүлэх (logrotate) хэрэгсэл програмын /etc/logrotate.conf  тохируулгын файл ын тусламжтайгаар зохицуулж шинэ файл үүсгэх, хуучныг өөр нэрээр нэрлэх, шахаж архивлан хадгалах гэх мэт ажиллагааг гүйцэтгэнэ.  /etc/logrotate.conf файл ихэвчлэн дараах байдалтай харагдана. # долоо хоног бүр бүртгэл файлыг эргүүл weekly # сүүлийн 4 долоо хоногийн эргүүлсэн файлуудыг хадгал rotate 4 # хуучин бүртгэл файлуудыг эргүүлсний дараа шинэ хоосон файлыг үүсгэ create # хэрэв...

Бүртгэл файлууд (2)

Бүртгэл файлууд (1) үргэлжлэл Бүртгэл файлуудаас зөвхөн хэрэгцээт зүйлээ үзье гэвэл grep болон tail тушаалыг ашиглах боломжтой. Жишээлбэл “sudo” буюу “супер хэрэглэгч гүйцэтгэх” гэсэн тушаалыг хэрэглэж байхад танаас нууц үг асуугаад байх нотолгоо гаргах системийн хэрэгсэл нь хэрэгцээндээ зориулж нотолгооны бүртгэл файлыг /var/log/auth.log -г хөтөлдөг. Хэрэв SSH “Secure Shell” буюу аюулгүйн бүрхүүл гэх сүлжээний протоколоор хоёр өөр сүлжээний төхөөрөмжүүдийн хооронд нэвтэрсэн бол мэдээллийг дээрх бүртгэл файлд бичнэ. Та юу хэрэглэж байгаагаас хамаар ч бүртгэл файл төрөл бүрийн зүйлийг тэмдэглэсэн байна. Жишээлбэл SSHD хамааралтай login буюу бүртгэлээр нэвтрэн орсон тухай мэдээллийг зөвхөн авъя гэж бодвол grep sshd /var/log/auth.log | less гэсэн тушаалын хайлтаар танд хэрэгтэй зүйлийг чинь гаргаад өгнө. Өөрөөр хэлбэл sshd гэсэн үг /var/log/ хавтсан дахь auth.log файлд байгааг хайлтын grep тушаалаар хайж олоод үр дүнд less тушаалын тусламжтайгаар хуудсаар үзүүлнэ. ...

Галын ханын тархцууд

Саяхан www.linuxformat.com гэсэн сэтгүүлийг худалдаж аваад уншиж байна л даа. Тэнд “бид сар бүр хэдэн тоноор нь програм хангамжуудыг харилцуулан туршиж үздэг тул та тэр болгоныг харьцуулж шалгах гэлгүй ердөө л хэрэгтэйгээ дугуйлаад ав гэж байна. Би уншаад энэ дугуйлж авснаа найзуудтайгаа яаж хуваалцаж хэлж өгөх вэ гэж бодож байв. Сүүлийн хэдэн жил Нортонд бүх зүйлээ даатгачихаад элдэв вирусээс ангид яваад байж байхдаа галын ханын талаар нэг их анзаардаггүй байсан юм. Дээх нь Технологи ба эрх чөлөө дээр гарсан галын ханын талаар уншиж байгаад Үбүнтү дээрээ суулгаж туршиж үзлээ. Найзууд хэлэхдээ Линүкс дээр хэрэггүй дээ л гэдэг юм. Гэхдээ энэ сэтгүүлийг уншихад компьютер хэрэглэгч ер нь мэдэж байх хэрэгтэй зүйлийн нэг болох нь яах аргагүй мөн гэж бодсон. Интернет рүү гарахдаа галын ханатай байна гэдгийг та таг харанхуй шөнө гадагш гарахдаа хажуудаа бадриун том бие хамгаалагч дагуулаад явбал ямар байх вэ гээд зүйрлээд боддоо. Доорх тархцуудыг туршилтад оруулжээ, үүнээсээ eBox Platform...

Бүртгэл файлууд (1)

Бүртгэл/тэмдэглэл файл (log file ) гэж нэрлэх файлуудаас өөрийн системийн талаар маш их мэдээллийг авч болно. Линүксийн бүртгэлийн буюу тэмдэглэл файлууд гэж юун ямар файлууд байдаг, хаан байрлах, түүнийгээ та яагаад хамгаалах хэрэгтэй юм бэ гэдгийг ойлгоход чинь туслах үүднээс уншиж ойлгож мэдсэнээ та нартай хуваалцъя. Линүкс компьютер дээрх бүртгэл файлууд нь нилээд нэн чухал мэдээлэл болох тул системд ямар нэг асуудал гарах эсвэл програмын хэрэгслийн тодорхой тохиргоог хийхэд шийдвэрлэх жишээлбэл варилус  (wireless) буюу утасгүй чихэвч эсвэл Виртуалбокс суулгацын ажиллагаанд ямар нэг зүйл болохгүй асуудал гарах үед танд энэ файлууд тусална. Линүксийн ихэнх БҮРТГЭЛИЙН ФАЙЛУУД   /var/log/ хавтас буюу директив  дотор байрлана. Энд янз янзын зориулалтын бүртгэлийн файлууд байх ба файл бүхэн өөрийн зориулалттай байна. Жишээлэхэд Линүксийн цөмд зориулсан бүртгэлийн файлууд байх ба тэд зөвхөн APT ( Advanced Packaging Tool ) болон X серверийн   ажиллуулсан програм про...