Skip to main content

Posts

Showing posts from May 12, 2009

GNU GPL лицензийн нэрийн тухай.

GNU GPL лицензийг монгол хэлээрээ яаж бичээд явах вэ гээд та бүхэнтэй ярилцах үүднээс энэ асуудлыг хөндлөө. Дээрх хураангуйлсан үгсийг монгол үгээр тайлбарлах гэтэл "Рекурсивээр хураангуйлсан үг" гэсэн хоршоо үгийг хэрэглэх болж дараах үгийг давхар тайлбарлав. Рекурсив гэдэг нь математик болон компьютерын ухаанд функцийг өөрийнхөн тодорхойлолтыг хэрэглэж өөрийг нь тодорхойлох, функц тодорхойлох арга юм. Энэ нэр томьёог ерөнхий байдлаар өөртэй нь ижил байхаар объектуудын давтагдах үйл ажиллагааг дүрслэн тодорхойлоход хэрэглэдэг. Хамгийн энгийн жишээ нь хоёр толийг зэрэгцүүлж өөд өөдөөс нь харуулж байрлуулахад дүрс нэг нэгэн дотроо багтсан байдлаар харагдах нь хязгааргүй рекурсийн хэлбэр юм. Одоо энэ утга бидэнд нэлээд ойлгомжтой болсон тул цааш нь үргэлжлүүлье. "GNU нь чөлөөт програм хангамжаас бүхэлдээ бүрдсэн компьютерын үйлдлийн систем юм. GNU гэх энэ нэр "GNU's Not Unix (ГНУ бол Юникс биш)" гэснийг рекурсивээр хураангуйлсан үг юм. Энэ нэрийг сонгосо