Skip to main content

Posts

Showing posts from September 18, 2009

Нийц, зохицоо, тохиргоо, сонголго

Би ажил Өрнүүлэх_талбар(Launchpad) -т ороод Үбүнтү ний орчуулгын хэсгээр багахан зүйл сонирхож хартал монгол үгийн сонголт дээр олон хүн янз янзаар бичсэн сонирхолтой орчуулгуудыг олж харлаа. Бид үгийн оноолтоо жигдлэхгүй бол энд тэндгүй хүн бүр өөрийнхөөрөөл бичиж байна. Дараа нь дахин давтан хийх ажил болох байхдаа.:-) Хүнд өөр бусдын сонгосон үг таалагдахгүй байж болно. Тэгэхээр би өөрийнхөөрөө л бичнэ гээд байлгүй тооцоолуурт холбогдох мэргэжлийн үг тус бүрт нэг оноолтыг бариад нутагшуулалт хийж байхад, явцдаа бүгдээрээ хэлцэж хэлшинжээчдээс зөвлөлгөө авч тохирох үг нь олдсон цагт үгээ солиход хялбар байх болов уу. Жишээ нь: configuration,setting,option гэдэг үгс ихэвчлэн ТОХИРУУЛГА, ТОХИРГОО гээд л бичээд байна. Энэ үгсийг монгол хэлээр ялгаж бичээд явах уу? Цэвэлийн ногоон http://toli.query.mn/ толиос нэлээд харицуулж харлаа. Дараах оноолт утга дөхөх ч юм шиг санагдав. "нийц эсвэл зохицоо=configuration" "тохиргоо=setting" "сонголго=option" За