Skip to main content

Posts

Showing posts from March 26, 2009

Нээлттэй эх номын (8.2-р бүлэг)

Нээлттэй эх(Open Source) нэртэй номын эх сурвалж Англи хэл дээр http://en.wikibooks.org/wiki/Open_Source холбоос дээр байгаа бөгөөд нээлттэй эхийн тухай мэдэхийг хүсэгчдэд зориулж GNU лицензийг баримтлан орчуулж бэлтгэлээ. Номын хэсгүүдэд эндүү ташуу орчуулга, үг үсгийн алдаа байвал бичиж тусалбал номыг сайжруулж засахаар хичээх болно. Зөвлөмж (8.2) Хэрэв та одоогоор өөртөө итгэлтэй биш бол төсөлд дутагдаж байгаа гэж бодсон хэсгийг цоо шинээр програмчлан бичиж бэлтгэ. Үнэндээ бэлэн байгаа кодыг өөрчлөх, засахад шүүмжлэлийн бай болж өгдөг. Эхлээд тухайн мөчид хэн ч идэвхтэй ажиллаагүй модуль, хэсэг эсвэл классыг сонгож түүн дээрээ ажиллаа. Аль нэг Класс болон функцийн хөгжүүлэлт дээр хамтран ажиллахад нэлээд чадвар шаардах бөгөөд бүх талаас нь маш их арчилгааг шаарддаг. Тухайн төсөлд ажиллах дүрэм журмаас эхлээд асуулт асуухаасаа өмнө эхлээд төслийн баримтжуулалт болон жагсаалтаар илгээсэн шуудангийн архиваас хайж үзээрэй. Програмчлалын үндсэн ухагдахуун ба програмчлалын хэрэгслийг аши

Нээлттэй эх номын (8-р бүлэг)

Нээлттэй эх(Open Source) нэртэй номын эх сурвалж Англи хэл дээр http://en.wikibooks.org/wiki/Open_Source холбоос дээр байгаа бөгөөд нээлттэй эхийн тухай мэдэхийг хүсэгчдэд зориулж GNU лицензийг баримтлан орчуулж бэлтгэлээ. Номын хэсгүүдэд эндүү ташуу орчуулга, үг үсгийн алдаа байвал бичиж тусалбал номыг сайжруулж засахаар хичээх болно. Одоо байгаа нээлттэй эхийн төслүүдэд нэгдэх Хүний санаанд хамгийн түрүүнд орж ирэх бодол нь өөрийн нээлттэй эхийн төсөл эхлүүлнэ гээд бараг хүн бүр бодож эхэлдэг ч, анхлан эхлэгч нарт энгийн зөвлөгөө болгоход ингэж бодох хэрэггүй байх. Төсөл үнэхээр сайн төлөвлөгөө таамаг дээр тулгуурласан, нэг биш хэд хэдэн амжилттай хөгжүүлэгч нарын хөдөлмөрийн хандиваар хэрэгжиж эхлэхийг шаарддаг. Эсрэг тохиолдолд хүмүүс зүгээр програм хангамжийг татаж аваад байхаас биш эргэх холбоогоор төсөл хэрэгжин хөгжихгүйд хүрдэг. Иймээс ихэвчлэн хэрэгжиж байгаа төсөлд нэгдэж эхэлснээр та өөрөө хангалттай туршлага хуримтлуулж өөрийн гэсэн төслийг эхлүүлж болно. Чөлөөт програм

Нээлттэй эх номын (6,7-р бүлэг)

Нээлттэй эх(Open Source) нэртэй номын эх сурвалж Англи хэл дээр http://en.wikibooks.org/wiki/Open_Source холбоос дээр байгаа бөгөөд нээлттэй эхийн тухай мэдэхийг хүсэгчдэд зориулж GNU лицензийг баримтлан орчуулж бэлтгэлээ. Номын хэсгүүдэд эндүү ташуу орчуулга, үг үсгийн алдаа байвал бичиж тусалбал номыг сайжруулж засахаар хичээх болно. Програм хангамжийг олон улсын чанартай болгох (6) (Эх хэлээрээ нутагшуулах боломжоор хангах. Орч.) Нээлттэй эх програм хангамжийн нээлттэй гэх төрөх нь програмыг хүссэн хэл дээр ажиллах боломжийг олгоно. Үйлдлийн системийг аль нэг улсын хэлээр ажиллахаар хөрвүүлэх боломжтой байгааг жишээ нь Уэлс (Welsh) хэлээр хөрвүүлсэн Линүкс хувилбар байна. Арилжааны зориулалтаар хэрэгжиж байгаа төслүүд ч мөн өөр хэл дээр ажиллах боломжоор хангадаг ч гурваас дөрвөн хэл дээр байна, түүнээс олон болоход х өрвүүлэх үйл ажиллагаа үнэтэй болдог байна. Ихэнх FOSS төслүүд 10-аас дээш тооны ялгаатай хэл дээр авч ашиглах боломжтой бөгөөд тухайн багц програмыг улс үндэстнүүд