Skip to main content

Posts

Showing posts with the label Монгол бичгийн хэрэгсэл

Шувуун саарал монгол бичгээр

Гүүгл нэмэхээр олон нийтийн сүлжээнд холбогдохдоо олон залуустай танилцаж сонирхлынхоо дагуу зарим нэгээс нь суралцаж, мэдэх чадах зүйлсээ хоорондоо хуваалцаж тэдэнтэй сайхан нөхөрлөж явна. Сүүлийн хэдэн долоо хоног Монгол бичгээ дэмжих хамт олны буланд олон янзын хэлэлцүүлэг өрнөж байх үеэр сонин санаа төрж  +Lkhamsuren Amarjargal   хүүд хэлтэл bootstrap ашиглаад хийх боломжтой гэж хэлэнгүүт сонгодог " Шувуун саарал "  аа ашиглаад энэ хуудсыг хийж үзэхээр болж тэр дороо л өнгөрсөн долоо хоногийн сүүлээр би бэлтгэл ажилд Амаржаргал туршилт ажилдаа шууд оров. bootstrap-getting-started   нь хэрэглэгчийг вэб хуудастай холбож өгөх интерфейсийг хялбар хөгжүүлэх хэрэгсэл бөгөөд Апачи лицензтэйгээр Твиттерт нээлттэй эхээр хөгжүүлжээ. Өөрийн нүүр хуудсандаа " Хурдан, хялбар вэб хөгжүүлэхдээ: тансаг, уяан хатан, хүчтэй, анхнаасаа л хөдөлгөөнтэй нүүрэн талын фрэймворкыг бүтээх хэрэгсэл" гэж тодорхойлжээ. Энэ хэрэгсэлийг ашиглах бүрэн хэмжээний зааварууд эн...

Босоо бичих

Өглөө шуудангаа шалгатал янзын сайхан захиа иржээ бөөн баяр болж сууна. Бадралын   бэлтгэсэн Вэб хуудсыг монгол бичгээрээ босоогоор бичих тухай, мөн хийж туршсан санаа оноогоо амьд жишээгээр үзүүлээд эх кодуудаа татаж авахаар байрлуулсан хэлсэн байв. Үүнийг " How to design Web pages for Mongolian script written vertically"    How to design Vertical Mongolian Web page ( Badral's personal blog )   холбоосоор үзэж болно. Компьютерт монгол бичгийг дүрслэх асуудлыг сонирхогч хэн бүхэн энэ хуудсыг үзээрэй гэж зөвлөмөөр байна. Үзсэн хүмүүст нэгийг бодогдуулж энэ санааг цааш дэлгэрүүлэх, мэддэг бол нэмж сайжруулаад юуг яаж хийчих вэ гэсэн санаа төрнө гэдэгт би лав эргэлзэхгүй байна. Үүний зэрэгцээ  Нацаг  аа залуугийн оролдож байгаа монгол гарын байрлалын талаар блогийн    (шинэ гар, шинэ монгол)  бичлэгээс уншиж санаа оноогоо хэлбэл бас л нэг алхахад тус болох юм гэж бодлоо. Түүний өмнө бичсэн нэгэн бичлэгт хөтөч буюу браузер дээр ...

Дижитал номын сан

"Шинэ Зеландын дижитал номын сан"-гийн төслийн хүрээнд Ваикато(Waikato) их сургууль дээр хэрэгжиж бүтээсэн   "greenstone digital library software"   (НогоонЧулуу нэртэй дижитал номын сангийн програм) нь дижитал номын санг бий болгож мөн түгээж хүргэх зорилготой програмын хэрэгсэл юм байна. Монгол хэл дээрх холбоос   нь байна. Програм хангамж нь нээлттэй эх бөгөөд http://www.greenstone.org/ эндээс татаж авах боломжтой юм байна. Энэ сургуульд сурч төслөөр ажиллаж байгаа Билигсайхан залуугийн хийж бүтээсэн  ажлын хэсгийг энэ холбоосоор харж болно. Энд  “Хаадын үндсэн хураангуй алтан товч” (1604 он) "Асрагч нэртийн түүх" (1677 он) судар юникодоор байна. Үүнийгээ өргөжүүлэн байх гэж бодож байна. Билигсайханд баярлалаа гэж хэлмээр байна. :-) Үүнийг үзэж байхдаа манай улсын төв номын санд хэдэн зуун сайхан судар байж байгаа даа. Монголынхоо номын санг ийм маягаар дижитал(тоон) номын сан хэлбэрээр үүсгээд, интернэтээр унших,...

Цэгэлбэрээс вектор фонт

Фонт үүсгэж засварлах олон янзын програм байдаг ч тэр болгон хүн худалдаж аваад хэрэглэх боломжгүй нилээд үнэтэй байдаг тул нээлттэй эхийн Fontforge програмыг http://fontforge.sourceforge.net/   татаж аваад хэрэглэж болно. Олон жилийн өмнө сургалтын хэрэгцээнд авсан програмууд шинэ технологийн үзүүлэлтүүдийг тусгаагүй тул хэрэглэх эд тохиромжгүй болжээ. Ингээд энэ фонт үүсгэж засварлах програмыг найзуудаасаа сонсоод судалж байгаад  хэрэглээд үзсэн их дажгүй санагдсан. MongolianScript  ( MongolianScript-tar ) фонтын 2008 оны хувилбар болох  Монгол бичгийн Opentype фонтыг үүсгэж дүрмүүдийг энэ програмаар оруулж өгсөн юм. Фонтод  үсгүүдийг дараалж бичихэд хэрэглэдэг Глип байрлуулах(Glyph Positioning ) гэх дүрмийг үсэг бүрийн хувьд тодорхойлох хэрэгтэй байдаг гэхдээ үүнийг одоогоор энэ фонтод тодорхойлоогүй.  Учир нь монгол бичгээр хооронд нь холбож бичиж байгаа МОДОН БАРЫН энэ хэв төвөггүй холбогдчихсон юм. Хэрэв монгол үсгийн гоё дэгжин фонтыг үүсгэх бо...

Хэлтэй дэвтэр

Шинжлэх ухааны уран зөгнөлийн зохиолуудад сонин хачин зүйл дүүрэн байдаг л даа тэдний нэг нь  “The Hitchhiker's Guide to the Galaxy” (Галактикт очих Хитчхикэрийн зөвлөмж) гэх зөгнөлт зохиолд гарах “babelfish” -ийн тухай бага тайлбар хиймээр санагдаад, учир нь хаяа нэг орж уншдаг  “ BabelStone ” (http://babelstone.blogspot.com/) блог дээр бас сонин зүйл нийтлэгдэх бөгөөд өнгөрсөн оны эцсээр “ BabelPad ” гээд олон хэл дээр бичвэр оруулах програмын хувилбар сайжирсан тухай гарсныг туршиж үзэх гээд амжихгүй байж байгаад өчигдөр туршиж үзсэн тэнд Монгол бичгийн хэрэгсэл програм боловсруулбал олж авч болох сайхан санаанууд байна. Уран зөгнөлийн санаа болох  “ babelfish ” олон хэлээр шууд орчуулга хийдэг загас гэнэ. Энэ жижиг загасыг чихэндээ хийчхээр ямар ч хэлээр ярьсан яриаг мөн өөр гариг ертөнцөөс ирсэн дуу чимээг хүртэл бүгдийг бид ойлгох боломжтой юм байна. Хэдэн мянган жилийн өмнө ийм загас ч байсан юм билүү эсвэл хэзээ нэгэн цагт технологийн хөгжлөөр бүтээчих ч юм би...