Skip to main content

Posts

Showing posts from September 19, 2009

СЭТГЭЛЭГ, СЭТГЭМЖ

СЭТГЭЛЭГ, СЭТГЭЛГЭЭ гэж их гоё үг байна. Хүний төрлөх чанараас гарч ирэх санаа гэнэ. Би "Creative Commons" гэдэгт монгол үг оноочих санаатай бодоод л, үе үе энэ үг сэтгэлд ороод байгаа юм л даа.( http://erdeelym.blogspot.com/2009/08/blog-post_10.html - мөн сэтгэгдэл дээр Мөнхбаатарын бичсэн санаа оноог үзэж болно) Монголд их сургуулиараа байнга орж багш нартайгаа ярьж хөөрч суухдаа олон сайхан зүйлийг олж мэддэг тул боломж гарвал хэдийний би сургууль дээрээ оччихсон явж байдаг зуршилтай. Саяхан англи хэлний нэг багштай хальт уулзаад "Creative Commons"-ийг БҮТЭЭЛЧ ОЛНЫ/НИЙТИЙН БҮТЭЭЛ гэчихвэл яах вэ гэтэл "Creative" гэсэн үгэнд УРАН СЭТГЭМЖ гэсэн санаа байгаад байгаа юм биш үү гэж хэллээ. Мөн монгол хэлний хэд хэдэн багшаасаа асууж лавлахад сэтгэмжээс бүтээлч нь арай илүү ойр юм уу гэж хэллээ. СЭТГЭМЖ гэсэн үгийн утгын тайлбарыг олж мэдэх юм сан. СЭТГЭМЖИЙН НИЙТИЙН БҮТЭЭЛ, НИЙТИЙН СЭТГЭМЖИЙН БҮТЭЭЛ гэсэн нь миний санаанд байн байн ороод байх юм, зөв ч юм