Skip to main content

Posts

Showing posts with the label Нээлттэй эх програм

Нэмэлт залгавар

"Вэб хөтчүүд" сэдвийн үргэлжлэл Хөтчийг аль хир өргөтгөж болох вэ? Браузер буюу хөтөч програмыг суурь гэж үзвэл дээр нь нэмэлт  залгавар (add-ons, plug-in) гэж нэрлэх програмын хэсгүүдийг нэмж суулгаснаар хөтөч танд интернетэд ажиллах олон боломжийг олгодог. Нэмэлт програмын ихэнхийг ихэвчлэн л мэргэжлийн сайн дурын идэвхтэй гуравдагч этгээд бүтээсэн байх бөгөөд түгээмэл хэрэглэх хөтчүүд нэмэлт програмын баян сантай байхын зэрэгцээ програмын өргөн сонголттой байдаг. Файрфокс(Firefox) Галт үнэгний нэмэлт залгаврын сангаас олон төрлийн суулгац авах боломжтой бөгөөд тэнд нь сурталчилгаа хааж блоклохоос эхлээд нийгмийн (social) сүлжээний вэб хөгжүүлэгчдэд зориулсан сервер талын багаж хэрэгслүүд хүртэл байна. Нийтлэг хэрэглэх нэмэлт залгавруудыг бусад браузерт ч суулгахаар бэлтгэсэн байдаг. Хэрэглэгч өөрийн хэрэгцээнд хэрэгтэй нэмэлт залгавруудыг олж мэдсэн бол татаж аваад суулгах(инстол)-ад хангалттай. Галт үнэгний нэмэлтийг эндээс авч болох бөгөөд сайжруулсан хув...

Вэб хөтчүүд

Интернэт ашиглагч хүн хангалттай их цагийг онлайн өнгөрүүлдэг тул ямар хөтөч хэрэглэж байгаа маань бидэнд чухал биш гэж үү. Интернэт хөгжлийн эхэн үед Нэйтскэйп, Майкрософт хоёр өөрсдийн хөтчүүдийн ноёрхлыг тогтоох гэж өрсөлдсөнөөс  “ Браузерын дайн ”   гэсэн нэр томьёо үүсэж билээ. Энэ дайнд зөвхөн Виндовз хэрэглэгч нарт нөлөөлж дайсагналын үр дүнд Нэйтскэйп мөхөж Майкрософт ноёрхсон. Ерөөд оны сүүлчээр Вэб хуудаснууд ганц интернет Эксплорэр-д зориулж хийгдэх болсноор Линүкс хэрэглэгчдийн браузер дээр заримдаа ажиллахгүй тэд шоовдорлогдох болжээ. Нэйтскэйп-ийн ялагдлын шалтгаанаар Линүксчид нээлттэй эхийн үзэл санаа дээр тулгуурлаж Мозилла Файрфокс (Галт Үнэг) -ийг бий болгож, вэб хөгжүүлэгчдийн дэмжлэгтэйгээр интернэт Эксплорэр-тэй бараг ижил зиндаанд авчирч чадсан юм. Файрфокс-ын амжилт Линүкс хөгжүүлэгчдийн хувьд маш том амжилт байв. Харамсалтай нь саяхнаас Мозилла Файрфокс-ыг Линүксийн хөтчөөр дэмжин ажиллахгүй болох оо хэдэн долоо хоногийн өмнө гаргасан ху...

Өнөөдрийн сонголт

Нээлттэй эх сонирхогчдод зориулсан Линүкс Формат сэтгүүл сар бүр дугаар гардаг юм л даа. Уг нь захиалаад уншдаг хүн болсон, энэ жилийн дугааруудыг олигтой ч уншиж амжилгүй дээр дээр нь давхарлаад, зарим нь уутнаасаа ч гарч амжаагүй байтал энэ долоо хоногт дахиад нэг ирлээ. Задлаад хартал Арван нэгдүгээр сарын дугаар байна. Есөн сард арван нэгдүгээр сарын дугаарыг захиалагч нь хүлээгээд авахаар захиалга, шуурхай хэвлэх, борлуулалт гэж янзын санагдлаа.  Харин сэтгүүлийн тэргүүн сонголт  (HotPicks) нэртэй маш олон хуудас буланд нээлттэй эхийн одоогоор хамгийн сайн ямар програмуудыг санал болгосныг нь жагсаажээ. :-) Сонирхсон хүн яагаад гэдгийн лавшруулаад үзээрэй.  Эх сурвалж нь :  www.linuxformat.com  (LXF150)  Хөгжим тоглуулагч : Amarok Вэб: http://amarok.kde.org/ ; Хэрэв та өмнө нь хэрэглэж үзээгүй бол 2.4.3 хувилбар нь таныг гайхшруулах юм байна.  VM менежмент : Archipel Вэб: http://archipelproject.org/ ; бетта 3, програм хангамжийг т...

Мультимедиа-н гурав

Хэд хоногийн өмнө Линүкс формат сэтгүүлээс юм уншиж суутал “Салхитай тэнгэрийн үүл хурдан, Саруул ухаантны санах хурдан, Сайн морины явдал хурдан” гэж  гурван хурдан буюу Ертөнцийн гуравууд санаанд ороод нээлттэй эхийн мултьтимедиа хэрэгсэл програмын талаар юм бичмээр санагдав. Үүнийгээ Мультимедиа-н гурван бүтээгч, Мультимедиа-н гурван засварлагч, Мультимедиа-н гурван тоглуулагч гэж хэлбэл болмоор ч юм шиг байна. Мультимедиа гэдэг нь компьютерээр боловсруулдаг янз бүрийн мэдээллийн хэрэгслийг дүрслэхэд хэрэглэдэг ерөнхий нэр томъёо. Мультимедиагийн жишээнд дуу, график дүрс, видео дүрс, хөдөлгөөнт дүрс болон бичвэрүүд гээд олон зүйл  багтдаг. Мультимедиа бүтээх гурван хэрэгсэл Холигч (Blender)  Ихэнх үйлдлийн систем дээр ажиллах боломжтой 3D буюу гурван хэмжээс агуулгыг бүтээгч нээлттэй эхийн хэрэгсэл програм. Хэрэгслийг жишээ нь телевизийн медиа бүтээх, богино хэмжээний анимэйшин кино бүтээхэд хэрэглэдэг.   LMMS (Linux Multimedia Studio)  Дуу...

Галын ханын тархцууд

Саяхан www.linuxformat.com гэсэн сэтгүүлийг худалдаж аваад уншиж байна л даа. Тэнд “бид сар бүр хэдэн тоноор нь програм хангамжуудыг харилцуулан туршиж үздэг тул та тэр болгоныг харьцуулж шалгах гэлгүй ердөө л хэрэгтэйгээ дугуйлаад ав гэж байна. Би уншаад энэ дугуйлж авснаа найзуудтайгаа яаж хуваалцаж хэлж өгөх вэ гэж бодож байв. Сүүлийн хэдэн жил Нортонд бүх зүйлээ даатгачихаад элдэв вирусээс ангид яваад байж байхдаа галын ханын талаар нэг их анзаардаггүй байсан юм. Дээх нь Технологи ба эрх чөлөө дээр гарсан галын ханын талаар уншиж байгаад Үбүнтү дээрээ суулгаж туршиж үзлээ. Найзууд хэлэхдээ Линүкс дээр хэрэггүй дээ л гэдэг юм. Гэхдээ энэ сэтгүүлийг уншихад компьютер хэрэглэгч ер нь мэдэж байх хэрэгтэй зүйлийн нэг болох нь яах аргагүй мөн гэж бодсон. Интернет рүү гарахдаа галын ханатай байна гэдгийг та таг харанхуй шөнө гадагш гарахдаа хажуудаа бадриун том бие хамгаалагч дагуулаад явбал ямар байх вэ гээд зүйрлээд боддоо. Доорх тархцуудыг туршилтад оруулжээ, үүнээсээ eBox Platform...