Skip to main content

Posts

Showing posts from May 14, 2009

Нээлттэй эх номын (4.2-р бүлэг)

GPL (4.2.3 Нийтийн дундын лиценз) GNU General Public License (Нийтийн дундын лиценз) нь чөлөөт програм хангамжийн сангаас (FSF) гаргасан чөлөөт програм хангамжийн лиценз бөгөөд лицензийн хоёрдугаар хувилбар нь 1991 онд бэлэн болжээ. Үүнийг ихэнхдээ GNU GPL гэж товчлох ба бүүр хялбаршуулаад GPL гэж хэрэглэдэг. Чөлөөт програм хангамжийн сан лицензийн гуравдугаар хувилбарыг бэлдэж байна аа, 2007 онд бэлэн болгоно гэж хэлж. Энд өөрчлөлтийн зүйл ангиуд тодорхой заагдаагүй байсан ч Ричард Сталлманы 2005 оны арван нэгдүгээр сарын 29 нд “New York's Cooper Union” дээр хичээл заахдаа: өөрчлөлтүүд Дэлхийн оюуны өмчийн байгууллагын (WIPO) боловсруулж байгаа дэлхийн өмчийн эрхийн (copyright) стандарттай холбоотой гэжээ. Энэ номын програм хангамжийн эрх чөлөөг тодорхойлсон (3-р) бүлэгт GPL нь програм хангамжийн эрх чөлөөг 3 зүйл ангиар хамгаална гэсэн. GPL ээр лицензэлсэн програм хангамжийг боловсруулахад шаардах зүйл ангийг лицензэд мөн оруулж өгсөн байдаг. Үүнд: програм хангамжийг өөрчлөлт