Skip to main content

Posts

Showing posts from March 9, 2009

Нээлттэй үнэмлэх (OpenID)

Та хар мянган нэвтрэх үг болон нууц үгийг хэрэглэж ийш тийш орж юм бичихээс залхаж байвал энэ шинэ технологийг хэрэглээд үзээрэй. OpenID гэж юу вэ? Нээлттэй үнэмлэх (OpenID) нь нэг ижил тоон үнэмлэхээр хэрэглэгчид олон үйлчилгээнд нэвтрэн орох (log in) боломж олгох, өөрөөр хэлбэл хэрэглэгчийн нотолгоо ба хандалтын хяналтыг төвлөрөл багасгах стандартаар нээлттэй болгоно. Үүнийг хэрэглэгчийн нэвтрэх нэр ба нууц үг гэсэн энд тэндгүй дахин дахин бичиж оруулах нийтлэг нэвтрэх ажиллагааг нийлмэл програм хангамжийн системүүдийн нөөцөд хэрэглэгч нэг удаа нэвтэрсний дараа тухайн оролтоороо бусадтай харилцана гэж ойлгож болно. OpenID гэдэг нь орь ганц URL(хэлбэржсэн нөөц заагч)- ийн хэлбэр ба “OpenID үйлчилгээ үзүүлэгчээр” (OpenID provider) хэрэглэгчдийн нотолгоог гаргуулна гэсэн ойлголт юм. OpenID протокол нь хэрэглэгчийг таних төвлөрсөн нотолгоо олгогч дээр суурилдаггүй байна. OpenID нь ... ухаант карт(smart cards), био хэмжээс(biometrics) эсвэл ердийн нууц үг гэх хэрэглэгчийн нотолгоо б